Бүдүүн гэдэс өвдөх үед илрэх шинж тэмдэг. Эдгээрийг тоолгүй өнгөрснөөс болж олон хүн эрүүл мэндээрээ хохирч үлддэг!

Бидний олон цагаар сууж ажилладаг амьдралын хэв маягаас болж, заримдаа хэвлий орчмоор тав тухгүй мэдрэмж мэдрэгддэг. Энэ мэтчилэн илрэх шинж тэмдгүүдийг үл ойшоож болохгүй. Эс бөгөөс хожим нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэж мэдэх эрсдэлтэй. Бид та бүхэнд бүдүүн гэдэс өвдөх үед илрэх шинж тэмдгүүдээс гадна, бүдүүн гэдсээ эрүүл байлгахад юуг анхаарах ёстой талаарх чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 1. Хэвлийн өвдөлт Хэрэв бид буруу идэж, уувал энэ зүйл тохиолдоно.
Гэхдээ хэрэв танд хэвлийн доогуурх хэсгээр өвдөх мэдрэмж байнга мэдрэгдвэл, та хэвлийн үрэвсэлт эмгэг болох Кроны өвчин, шархлаат колит, дивертикулит, гэдэсний цочромтгой хам шинжээр өвчилсөн байх магадлалтай.2. Өтгөн хаталт Хэрэв таны өтгөн байнга хатаж байвал, мөн хэрэв өтгөнөө гадагшлуулах үед өвдөлт мэдрэгдэж байвал, энэ нь дивертикулит байх магадлалтай. Бүдүүн гэдсэн дотор байдаг жижиг уут үрэвсэх, эсвэл гэдэсний цочромтгой хам шинжийн үед дээрх нөхцөл байдал үүсдэг бөгөөд шинж тэмдэг нь ихэнхдээ туулгах, гэдэс хийгээр дүүрэх, өвдөх, бас унгас алдах зэргээр илэрнэ. Заримдаа зөв хоолны дэглэм энэ асуудлыг хэвийн болгодог боловч, хэрэв урт хугацааны турш хайхралгүй өнгөрсөн бол, мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдаг.3. Туулгалт Хэрэв таны өтгөн байнга хэтэрхий зөөлхөн эсвэл шингэн гарах болсон бол, таны бүдүүн гэдэс зөв ажиллахгүй байгаагаас гадна, ус болон бусад хэрэгцээт бодисуудыг биед шингээж авч чадахгүй байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл үрэвссэн байна. Олон төрлийн бүдүүн гэдэсний өвчнүүд туулгалттай шууд холбогддог. Тухайлбал гэдэсний цочромтгой хам шинж, дивертикулит, бас Кроны өвчин гэх мэт. 24 цагаас багагүй хугацаанд хэвийн болохгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр эмч колоноскопоор өвчин илүү ноцтой болох, хорт хавдрын шинжтэй эсэхийг тодорхойлно.4. Цустай өтгөн Хэрэв таны ариун цэврийн цаас эсвэл 00-ын ус цус болсон байвал, энэ нь үрэвсэлтэй холбоотой. Хэрэв та бараан өнгийн, бараг л хар цусыг өтгөн дундаасаа олж харах эсвэл цусан туулгалт болсон бол яаралтай эмчид хандаарай. Учир нь Кроны өвчин, шархлаат колит, эсвэл хорт хавдар байх магадлалтай.
5. Хачин өнгө, хэлбэр бүхий өтгөн Хэлбэр, дараалал болон өтгөний өнгө зэрэг нь бие эрүүл байгаа эсэхээс шууд хамаарна. Хэвийн бус хэлбэр болох нимгэхэн харандаа шиг хэлбэртэй өтгөн гарвал хорт хавдартай холбоотой. Илгэн хүрэн өнгийн өтгөн гарвал хоол боловсруулах замд цус байна гэсэн үг. Хэрэв улаан-хар өнгийн өтгөн гарч байгаа бол, нөхцөл байдал бүр дор байгааг илтгэнэ. Хэрэв цонхигор болон тосорхог байвал, энэ нь нойр булчирхай эсвэл бүдүүн гэдэс өөх тосыг шингээж чадахгүй байгаагийн илрэл юм. Өтгөн салс ямар байх нь үрэвслийн шинжээс хамаарна. Тухайлбал Кроны өвчинг дурдаж болно. Хэвийн бус өтгөн гарах үед юу болохгүй байгааг олж тогтоох нь зайлшгүй чухал арга хэмжээ бөгөөд зөв эмчилгээ эсвэл мэс ажилбарыг цаг алдалгүй хийх хэрэгтэй.6. Гэдэс хийгээр дүүрэх Хэтэрхий их болон үнэртэй хий нь бүдүүн гэдсэнд шингэж эсвэл боловсруулагдаж чадахгүй ямар нэгэн зүйл байгааг илтгэнэ. Энэ нь сайн бактерийн дутагдалд орсон, үрэвсэл явагдсан эсвэл хэвлийн гүрвэлзэх хөдөлгөөн алдагдсан буюу гэдэсний цочромтгой хам шинж болсны илрэл юм. Ийм нөхцөлд шош, байцаа, бүхэл үр, бяслаг, хар чавга, тоор идэх хэрэгтэйг анхаарна уу.7. Эрч хүчгүй болох Хэрэв бүдүүн гэдэс зөв ажиллахгүй байвал, биед маш их хэрэгтэй шим тэжээлүүд, эрдэс бодисууд болон витаминуудын дутагдалд орно.
Үр дүнд нь ядарч туйлдсан юм шиг мэдрэмж төрүүлж, нойрны асуудалд хүргэнэ. Хэрэв та гэртээ эсвэл ажил дээрээ энгийн идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа гэнэт ядарвал, энэ нь колит эсвэл Кроны өвчин, тэр ч бүү хэл бүдүүн гэдэсний хорт хавдар байх эрсдэлтэйг санаарай.Бид бүдүүн гэдсэндээ их хэмжээний ширхэглэгтэй хүнсний ногоо, жимс, самар, цоохор майлз идэх, улаан мах, шарсан хоол хүнс, сахар, алкоxол, болон кофены хэрэглээгээ хязгаарлах зэргээр анхаарал хандуулж болно. Мөн тамxи татахаас зaйлсхийж, өдөр бүр хангалттай их хэмжээгээр ус уух хэрэгтэй. Дээр дурдсан шинж тэмгүүдэд анхаарал хандуулж, шаардлагатай үед эмчид очиж үзүүлэхээс бүү хойш суугаарай.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.