Uncategorized

Таны хоолойд цэр тээглээд байна уу? Бие махбодийн цэр ялгаруулалтыг багасгах энгийн арга

Хүнээс байнга цэр ялгарч байдаг. Яагаад цэр ялгардаг болон цэр их хэмжээгээр ялгарахад ямар арга авах тухай эндээс уншиж танилцана уу. Бидний зарим нэгэнд нь цэр хоолойд тээглээд байдаг, үүнийг гуурсан хоолой бөглөрөх хаш шинж гэнэ.Хамрын хөндийд нус, цэр ялгарах нь – хүний бие эрxтний хамгаалах үүрэг ажиллаж байна гэж үзнэ. Тоос тоосонцор, микроб болон нянгаас хамгаалдаг. Нус, цэрний тусламжтайгаар агаарын хэм биеийнхтэй адил түвшинд очихоос гадна чийгшил нь бараг 90 хувиар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл уушгины агаарын солилцоог хөнгөвчилж өгч байгаа ажээ. Хэт их цэр ялгарах нь дараах шалтгаантай байж болно: Харшил Гуурсан хоолойн багтраа/Астма Гуурсан хоолойн үрэвсэл/Бронхит Уушгины өвчлөл Улаан хоолойн сөргөө өвчин Муковисцидоз Агаарын бохирдол зэрэг Мөн их хэмжээгээр цэр ялгарах нь хоолой эсвэл чихний өвчлөлтэй холбоотой байж болно. Та бүхэндээ энэ таагүй өвчнийг багасгахад туслах 3 энгийн аргыг танилцуулъя. 1. Нимбэг-зөгийн балны уусмал Айл болгонд байх эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ханиалга дарж цэрийг гадагшлуулдаг. Дархлааг дэмжихээс гадна амьсгалын замын хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.2 х.х нимбэгийн шүүсийг 1 х.х цэвэр зөгийн балтай хольж өдөрт бага багаар 3 удаа ууна. Анхаарах ёстой зүйл: зөгийн бал нь 3-аас доош насны хүүхэд тохиромжгүй, мөн тоосонцрын харшилтай хүмүүст харшил үүсгэх магадлалтай тул анхаарна уу. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглодог.2. Эвкалиптийн цай Тайвшруулах үйлчилгээтэй уг цай нь амьсгалын дээд замын халдварт өвчний үед тустай. Цайны хандыг сайтар хандлаад бага багаар нь ойрхон ууна. Өдөрт уух тунг эмчлэгч эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. 3. Уураар утах Амьсгалын системээс цэр гадагшлуулах шалгарсан арга – үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ургамал, тосон суурьтай утлага болно.Анхаарах зүйл: амьсгал гүн бөгөөд хүчтэй байх ёсгүй, эс бөгөөд үрэвсэл гуурсан хоолойд халдварлах аюултай юм. Ялангуяа эвкалиптийн тосыг маш анхаарал болгоомжтой хэрэглэнэ. Хүүхдийг өвчнөөс хамгаалах, эмчлэхэд хэрэглэхээс зайлсхийнэ, мөн жирэмсэн болон хөхөөр хооллож байгаа эхчүүд хэрэглэхийг хориглодог. Үүнээс гадна чихрийн шижин болон мэс засал хийлгээд удаагүй өвчтөн анхаарал болгоомжтой хандана.Ялгарч байгаа цэр нь харшил, халдварт болон архаг өвчинтэй холбоогүй нь тогтоогдвол дараах энгийн аргууд танд тус болно. Агаарыг тогтмол чийгшүүлэх Их хэмжээний ус уух Ханиад томууны эсрэг үйлчилгээтэй хоол хүнс хэрэглэх: жимсгэнэ, анар, хүн орхоодой,эхинцэя.Давсны уусмалаар байнга хоолойгоо зайлах.Ялгарч байгаа цэрний хэмжээ ихсэх эсвэл бүтэн сарын турш ялгарч байгаа бол зайлшгүй эмчид үзүүлэх шалтгаан болно. Мөн цээжээр өвдөх, цустай ханиалгах, цээж шуугих, амьсгал тасалдаж байгаа бол эмчид үзүүлээрэй. Дээр дурдсан аргууд нь ялгарах цэрний хэмжээг түр хугацаанд л багасгах төдий бөгөөд үндсэн эмчилгээний туслах чанар агуулна. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй юм. Дээрх нийтлэл нь зөвхөн мэдээллийн шинж чанартай гэдгийг анхаарна уу. Дур мэдэн эмчилгээ хийж огт болохгүй, зөвхөн мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!