Uncategorized

Хүний биеийн эктоморф, эндоморф болон мезоморф гэсэн 3 төрөл байдаг. Тус бүртээ өөр өөрийн гэсэн онцлогтой!

Та фитнес зааланд очиж хичээллэх үедээ урьд өмнө өөрийнхөө биеийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж байсан уу? Магадгүй та бусад булчинлаг, галбирлаг, хэвлийн булчинтай эсвэл өөр бусад өвөрмөц онцлогтой хүмүүсийг харж байсан байх. Үнэн хэрэгтээ биеэ дасгал хийж хөгжүүлэхийн тулд ихэнх цагийг фитнес зааланд өнгөрөөх ёстой гэсэн үг биш. Таны зайлшгүй ойлгох ёстой зүйл бол ямар биеийн хэлбэртэй вэ гэдгээ эхлээд мэдэх явдал юм.Эрчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд төгс биетэй байна гэдэг нь өөр ойлголтууд байдаг. Дотуур хувцасны нэгэн компанийн явуулсан санал асуулгаар, эрчүүд хоёр хүйсийн хүмүүсийн аль аль нь галбирлаг биетэй байх ёстой гэж үзсэн бол, эмэгтэйчүүд туранхай байх нь илүү дээр гэж хариулжээ.Биеийн 3 төрөл байдаг Хүн бүр төрөхдөө адилхан боломжгүй. Гоолиг биетэй хүмүүсийг анзаарахад, ихэнхдээ фитнесээр хичээллэхийг зорилгоо болгох эсвэл өөр ямар нэгэн зүйлээр хичээллэсний хичээл зүтгэл, үр дүн юм шиг санагддаг.Нэгэн эх сурвалж дээр нийтлэгдсэн мэдээллээс харахад, хүн бүрт биеийн галбир гэж байдаг бөгөөд үүнд ген болон бусад хүчин зүйлс нөлөөлдөг байна. 1940 онд Америкийн сэтгэл судлаач William Sheldon хүний биеийг дараах 3 төрөлд ангилжээ: Эктоморф: Энэ биеийн хэлбэртэй хүмүүсийг “шаргуу хөдөлмөрлөгч” гэж тодорхойлжээ. Эдгээр хүмүүс булчингаа өсгөж, хөгжүүлэхийн тулд олон цагийг зарцуулдаг байна. Тэд зөв хооллож, кардиог хэтрүүлэхээс зайлсхийдэг боловч, туранхай биетэй хэвээрээ үлдэх тохиолдол их байдаг ажээ. Энэ биеийн онцлог нь жижиг цээж, нарийхан бие бөгөөд бодисын солилцоо хурдан явагддаг байна. Эндоморф: Байгалиасаа бөөрөнхий, зөөлөн болон биедээ өөх тос хуримтлуулахад тохиромжтой хэлбэр. Энэ ангилалд хамаарах хүмүүс богинохон, жижиг гар болон хөлтэй байдаг. Эдгээр хүмүүс өөх тосоо хайлуулахад хүндрэлтэйгээс гадна, бодисын солилцоо нь удаан явагддаг. Хэдий тийм боловч эктоморф биеийн хэлбэртэй хүмүүстэй харьцуулахад, булчин нь илүү хурдан томордог ажээ.Мезоморф: Энэ ангиллын хүмүүс байгалиасаа галбирлаг,булчинтай, хүч чадалтай байдаг. Биеийн онцлогт галбирлаг булчин, спортлог бие багтана. Бодисын солилцоо нь хурдан явагддаг. Эдгээр хүмүүсийн бие ихэнхдээ өргөн байдаг бөгөөд мөр болон бэлхүүс нь бусад биеийн хэсгүүдээс бага. Өөх тосыг дээрх 2 биеийн хэлбэртэй хүмүүсээс илүү хурдан шатаах хандлагатай байдаг.Хамгийн сэтгэл татам биеийн хэлбэр Нэгэн эх сурвалжийн хийсэн судалгаагаар, ихэнх эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ ямар биеийн хэлбэрт илүү их татагддаг болохыг олж тогтоожээ.Эмэгтэйчүүдэд булчинлаг, өргөн ташаатай болон хүүхдэрхүү гэх мэт 3 биеийн хэлбэр бүхий эрчүүдийг санал болгосон байна. Нийт эмэгтэйчүүдийн 40% нь хүүхдэрхүү буюу өө сэв багатай биеийн хэлбэртэй эрчүүдэд татагддаг гэж хариулжээ.Таны биеийн хэлбэрээс үл шалтгаалж, та биедээ анхаарал хандуулахгүй бол хэт туранхай эсвэл тарган болох эрсдэлтэй. Таны биеийн галбир хэр зэрэг дасгал хөдөлгөөн хийхээс шууд хамаарна. Иймээс фитнесээр хичээллэхдээ биеийнхээ онцлогт тохируулан дасгал хөдөлгөөн хийвэл, цаг хэмнэж, богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой гэдгийг санаарай.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!