Таны нурууг яг л балетчиных шиг тэгшхэн сайхан болгох дасгал

Цэх сайхан нуруутай байна гэдэг дан ганц таны харагдах байдлыг илтгэхгүй. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн олон талын ач тустай. Цэх нуруу нь хүний биеийн бүхий л булчин, яс болон үеийг эрүүл байлгаж, тэнцвэрийг хангаад зогсохгүй, нуруун дахь ачааллыг бууруулахад сайнаар нөлөөлнө. Нурууны байрлал буруу байх нь толгой өвдөх, нуруу эсвэл хүзүүнд зовиур мэдрэгдэхэд хүргэдэг. Түүнчлэн нурууны буруу байрлалаас болж булчингууд хэтэрхий сулрах эсвэл чангарах эрсдэлтэй байдаг. Хэрэв та булчингууддаа илүү анхаарал хандуулахыг хүсэж байгаа бол, нурууныхаа байрлалыг эхлээд засах хэрэгтэй.
Бид уншигчиддаа зориулан балетчиных шиг нуруутай болоход туслах үр дүнтэй дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ.1.Буланд сунгалт хийх Булан дахь сунгалт мөр болон цээжийг сунгах ач тустай бөгөөд хүсвэл та энэ дасгалыг хаана ч хийх боломжтой. Өрөөний булан руу нүүрээ харуулж зогсоно. Нэг хөлөө урагш болгохдоо өвдгөө сул байлгана. Хананд гараараа түшиж, тохойгоо мөрнийхөө ар талд байрлуулна. Булан руу бөхийж, цээж болон мөрөө сунгана. 20 секунд байж, буцаад эхний байрлалдаа шилжинэ.3 удаа давтаж хийнэ.2. Хөлөө хажуу тийш өргөх Хэдийгээр хөлөө хажуу тийш өргөх нь бүсэлхийнээс доогуурх биед нөлөөлдөг дасгал боловч, нурууны байрлалд мөн эерэгээр нөлөөлнө. Нуруундаа анхаарал хандуулж, толгой эгц дээш байлгаж, мөрөө аль болох тэлж өгөх хэрэгтэй бөгөөд ингэснээр уг дасгалын явцад нурууны булчингууд чангарч, өдрийн турш алхах болон юм өргөх үед нуруу цэх байх ач тустай юм. Гараа ташааныхаа хажууд авч, цэх зогсоно. Биеийнхээ жинг баруун талдаа төвлөрүүлж, нуруугаа эгц чигээр нь зүүн хөлөө хажуу тийш өргөнө. Хөлөө буцаад эхний байрлал руу шилжүүлнэ. Зүүн хөлдөө 10 удаа давтаж хийсний дараа, баруун хөлдөө мөн 10 удаа хийнэ. Дасгалыг нийтдээ 3 удаа хийнэ.
Хэрэв танд хэрэгтэй гэж үзвэл сандал эсвэл хана ашиглах боломжтой.3. Өвдгөө нугалж, гурвалжин сунгалт хийх Өвдгөө нугалж, гурвалжин сунгалт хийснээр мөр болон цээжийг тэлж, нурууны доод хэсгийн өвдөлтийг намдаах ач тустай байдаг. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Зүүн хөлөө 90 градус эргүүлэхдээ, таны шагай биеийн төв хэсэгтэй нэг шугамд огтлолцож байх ёстой. Гараа мөрнийхөө хэмжээнд аваачиж, цээж болон мөрөө тэнийлгэхдээ, толгойгоо дээш болгоно.Зүүн өвдгөө нугалж, урд гараа урагш, гэхдээ үл ялиг доош нь болгож, арын гараа дээш нь болгоно.Толгойгоо аажуухан баруун гар руугаа эргүүлнэ. 1 минут байж, буцаад эхний байрлал руу шилжинэ.3 удаа давтаж хийнэ.4. “Гөлөг” сунгалт Энэ сунгалт бол хэрэв танд мөрөө амрааж, тэнийлгэх шаардлага гарсан бол үр дүнтэй байх дасгалуудын нэг юм.Гар болон өвдөг дээрээ тулж, мөрөө урагш бугуй хүртэл тэнийлгэж,ташаагаа өвдөгний дээр байрлуулна.Гараа урагш болгож, духаа доошлууж, цээжээ шал руу урагшлуулна.Таны хүзүүнд ямар нэгэн зовиур илрэх учиргүй. 1 минут барьж, удаанаар буцаад эхний байрлал руу шилжихдээ,гараа өвдөг рүүгээ болгоно.3 удаа давтаж хийнэ.
5. “Муур ба үнээ” сунгалт Энэ сунгалт нуруунд массаж болох бөгөөд мөр болон цээжийг тэнийлгэж, хүзүү, их бие болон мөрөн дэх зовиур,ачааллыг бууруулна.Гар болон өвдөг дээрээ тулж, мөрөө бугуй хүртэл тэнийлгэхдээ, ташаа өвдөгнөөс дээр байрлана.Хэвлий хэсгээ суллаж нуруугаараа сайтар хотойх үедээ толгойгоороо дээшээ тааз руу харна. Толгойгоо доошоо харах үедээ нуруугаа нуман хэлбэртэй болгож нугална. Хөдөлгөөн тус бүрийг 1 минутын турш давтана.6. Нүүрээ доош харуулах “нохой” сунгалт Энэ сунгалт бол мөр болон нурууны дээд хэсгийг тэнийлгэж, нурууны булчингуудын тэнцвэрийг хангахад туслах бас нэгэн дасгал юм. Гар болон өвдөг дээрээ тулж, мөрөө бугуй хүртлээ тэнийлгэх бөгөөд ингэхдээ ташаа өвдөгнөөс дээр байрлана.Хөлийнхөө хуруунуудыг чангалж, ташаагаа дээш өргөнө. Чих болон гарынхаа дээд хэсгийг нэг шугамд огтолцуулна.1 минут байрлалаа хадгална. Удаанаар өвдгөө нугалж, буцаад эхний байрлалдаа шилжилнэ.3 удаа давтаж хийнэ.7. “Кобра” сунгалт Кобра пооз бол мөр болон цээжийг зөөлөн сунгаж, нурууг бэхжүүлэх дасгал юм.
Хэвлий дээрээ хэвтэж,гараа хооронд нь зайтай байрлуулж, тохойгоо яг мөрнийхөө доор тавина. Нурууныхаа булчинг ачааллуулж,цээж болон толгойгоо өргөнө. Энэ байрлалыг дор хаяж 20 секунд хадгална. Удаанаар буцаад эхний байрлалд шилжинэ.3 удаа давтаж хийнэ.8. Нум Нум дасгал бол мөр болон цээжийг тэнийлгэж, сунгах бөгөөд нуруун дахь бүх булчинг бэхжүүлэх үр нөлөөтэй. Нурууны зөв байрлалыг засахад хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм. Хэвлий дээр хэвтэхдээ гараа биеийнхээ хажууд тавина. Өвдгөө нугалж, шагайгаа барихдаа өвдгөө ташаанаасаа илүү гаргахгүй байх учиртай.
Хөлөө дээшлүүлж, гуяа өргөнө. 30 секунд барина. Удаанаар буцаад эхний байрлал руу шилжинэ. 3 удаа давтаж хийнэ.9. Мод Мод дасгал мөрийг тэнийлгэж сунгаад зогсохгүй хэвлийн булчинг чангална. Эгц зогсож, биеийнхээ жинг баруун хөлдөө төвлөрүүлнэ.Зүүн өвдгөө өргөж,гараараа барина. Өвдгөө хажуу тийш нь хөдөлгөнө. Зүүн хөлийнхөө улыг баруун гуяндаа хүргэнэ.Хэрэв хэцүү байвал өвдөг эсвэл шилбэндээ хүргэж болно. Хэвлий болон нурууны булчингаа ачааллуулж,гараа цээжнийхээ өмнө барина. Гараа тааз руу аль чадахаараа дээш өргөнө. 1 минут энэ байрлалаа хадгална. Удаанаар буцаад эхний байрлал руугаа шилжинэ.Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.