Uncategorized

Та өөрийн насандаа тохирсон хоолны дэглэм баримтлах нь эрүүл мэндэд ач тустайгаас гадна үр дүнтэй байдлаар жин хасахад тусална!

Хүмүүсийн хамгийн ихээр итгэдэг худал зүйл бол “төгс хоолны дэглэм” гэж байдаг гэсэн ойлголт юм. Хоёр хүний бие хоорондоо яг ижилхэн байна гэдэг боломжгүй зүйл бөгөөд хэн нэгэнд тохирч буй хоолны дэглэм өөр хүнд адилхан тохирно гэж байхгүй. Гэсэн хэдий ч таны хэдэн настайгаас шалтгаалан, эрүүл чийрэг байхад туслах, хоолны дэглэмдээ хэрэглэж болох, хориглох ёстой хоол хүнс гэж байдаг. Бид нас насны уншигчиддаа зориулан, хоолны дэглэмдээ оруулах болон оруулахгүй байвал зохих хоол хүнсийг ангиллаа. Та энэ мэдээллийг алгасалгүй заавал уншаарай. 1. Өсвөр насныхан Энэ насан дээр таны бие өсөж хөгжиж байдаг бөгөөд танд их хэмжээний шим тэжээл хэрэг болдог. Хүмүүс өглөөний цайгаа уухгүй байх, түргэн хоол тогтмол иддэг нь буруу юм. Хэрэв та энэ насанд хамаарах бол, өдөр бүр өглөөний цайгаа ууж хэвших хэрэгтэй. Та идэх дуртай хөнгөн зуушнаасаа татгалзах хэрэггүй боловч, хэрэглэх хэмжээгээ багасгах нь чухал. Кальци, уураг болон төмрөөр баялаг хоол хүнс хэрэглээрэй.2. 20-иод насныхан Та 20-иод насандаа түргэн хоолноос татгалзаж эхлэх хэрэгтэй! Попкорн болон шарсан төмсийг амтат төмсний нухшаар орлуулж, сүүтэй шоколадны оронд хар шоколад идэж, мөхөөлдөс идэхээ больж, тараг хэрэглэж эхлэх нь чухал. Омега-3 хүчил болон фолийн хүчлээр баялаг хүнс болох ногоон навчит ургамал, талх, гоймон, хушга, сальмон болон чиа үр хэрэглэж хэвшээрэй. 3. 30-аад насныхан Энэ насанд тохиолддог биеийн өөрчлөлтийг дэмжих зорилгоор булчинг хөгжүүлж, яс бэхжүүлэх хоол хүнс хэрэглэх нь зөв юм. Өндөг, үр, самар, шар буурцгийн бүтээгдэхүүнүүд, тахианы цээж мах зэрэг уургаар баялаг хүнсийг сайн найзаараа сонгоорой. Сүү болон тараг ясыг бэхжүүлэхэд сайн нөлөөтэй ч, гол төлөв кальци болон уургийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг.4. 40-өөд насныхан Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, бодисын солилцоог дэмжихийн тулд энэ насан дээр ширхэглэг ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, брокколи, бүхэл үр болон төмс зэрэг нь арьсанд давхар тэжээл өгдөг байна. Түргэн хоолноос татгалзах хэрэгтэй ч, бага хэмжээгээр хэрэглэхэд гэмгүй – жишээ нь хүнсний ногоогоор баялаг бургер идэж болно! Эрүүлээс гадна таны биед хэрэгтэй ширхэглэгийг агуулдаг. Гэхдээ захиалж идэхийн оронд гэртээ өөрийн гараар эрүүл бургер хийж идээрэй. Бусад идэхэд тохиромжтой хоол хүнсэнд гэртээ хийсэн хачиртай талх, тослоггүй сүүн бүтээгдэхүүн болон жимс, хүнсний ногоог нэрлэж болно. Хооллохдоо дандаа уураг агуулсан хоолыг сонгож байгаарай. 5. 50-иад насныхан Энэ насанд бодисын солилцоо буурдаг тул, бие организмд хялбар шингэх хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. 50-иад насанд та сүүг бүйлс самрын сүүгээр орлуулж, тогтмол сахар болон чихэр агуулаагүй овьёосны будаа хэрэглэж байгаарай. Чихэрлэг амттай зүйл идэхийг хүсвэл зөгийн бал дээр нь нэмж хийж, орлуулах боломжтой. Нас ахих үеийн шинж тэмдгүүдээс сэргийлэхийн тулд авокадо, брокколи, нэрс, самар болон бууцай идээрэй. Алим идэх нь сайн нөлөөтэй бөгөөд холестериныг багасгаж, чихрийн шижин өвчинтэй тэмцэх ач тустай байдаг.6. 60 болон түүнээс дээш насныхан Та энэ насан дээр 5 порц бүхий хүнсний ногоо болон 2 порц бүхий жимсийг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж байх ёстой. Төмрөөр баялаг бууцай, шош болон сэвэг зарам зэргийг мөн хэрэглээрэй. Шар буурцаг болон ногоон навчит ургамал таныг эрүүл чийрэг байхад тусална. Дээрээс нь давсны хэрэглээгээ багасгах нь чухал. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахын өмнө давсны агууламжийг нь шалгахад буруудахгүй. Илүү их ус ууж, түргэн хоол болон чихэрлэг бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!