Uncategorized

Хөхүүл эхийн хоолны дэглэм ерөнхий зарчим

Хүүхдээ хөхөөр хооллож буй үед биед чинь их хэмжээний тэжээллэг бодис, витамин хэрэгтэй болдог.Хэрвээ эдгээр бодисуудыг бие чинь хангалттай хүлээж авахгүй бол үр хүүхэддээ шаардлагатай тэжээлийг нь өгч чадахгүй болно.Эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй.Төрсний дараах эхний өдрүүдэд ногоотой шөл тахианы зутан,овьёсны кааш,жигнэсэн алим идээрэй. Аль болох их ус уу.Цангаагаа дарахын тулд жимс,ногооноос гаралтай цай, аньсны шүүс,байгалийн гаралтай жимсний шүүс ууж болно.Төрсний дараа эхний өдрүүдэд 3-4 литр ус уух зайлшгүй шаардлагатай. Шингэн их уух нь хөхөнд сүү оруулахад нөлөөлдөг.Хөхүүл зөвхөн усаар хийсэн жигнэж, болгосон өөх тос багатай махан хоол, (загас,тахиа,үхрийн мах) ногооны зутан шөл ууж, ногоотой шөл,жимсний шүүс, уураар эсвэл шарах шүүгээнд болгосон ногоо,жигнэсэн алим зэргээр хооллоорой.Ер нь хоол хүнсэндээ цагаан загас, чанаж буцалгасан үхрийн мах хэрэглэж эхэл. Бага хэмжээгээр самар (бидний сайн мэдэх боргоцойны самар) идэж болно.Үхрийн мах, загас, тахианы мах тохиромжтой хэмжээгээр өндөг, тараг, үр тариа хэрэглэж болно.Монголчууд хэвчлэн төрсний дараа хонины мах иддэг онцлогтой ард түмэн.Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг,800 грамм хүнсний ногоо,жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг. Хөхүүл эхчүүд ясны эдийн, ялангуяа шүдний кальцийн нөөцийг бууруулж улмаар пародонтит үүсгэх,үс, хумсыг хэврэг, хугарамтгай болгох зэрэг таагүй байдалд орох нь бий. Иймд кальцаар баялаг бяслаг/монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогмтол хэрэглэж байх шаардлагатай. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хэт ихээр/хоногт 0,5 литрээс дээш/ хэрэглэвэл хүүхдийг үхрийн сүүний уурагт харшилтай болгож мэднэ гэдэг ч энэ нь гол төлөв европ зүгийнхэнд ажиглагддаг зүйл.Хүнсэндээ жимс,ногоо, шинэ ногоо,жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй. хэрэгтэй. Хөхүүл эх өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой.Шингэц сайтай,хурц биш хоол, хүнсний бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой.Ази далайн орнууд далайн гаралтай шинэ хүнсийг түлхүү хэрэглэдэг бөгөөд хөхүүл эхийн биед тохиромжтой хүнс гэж үздэг.Хөхөөр хооллож байх үед идэхэд хориотой хүнс:Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн,консервлосон бүтээгдэхүүн,шарсан мах,шоколад, кофе, со.гтууруулах ундаа,шарсан хуурсан хоол,чихэр,хиймэл будаг амт оруулагч орсон бүтээгдэхүүнүүд бэлэн хоол(хоол амтлагч гэх мэт) түргэн хоол мөн хөхүүл үедээ жирэмслэхээс хамгаалах эм бүү хэрэглээрэй!…Мөн шарсан хуурсан хоолноос зайлсхийж чанасан,жигнэсэн зүйлийг түлхүү хэрэглэх нь зүйтэй.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!