Uncategorized

Ядуу хоосны зовлон бүгдийг гэтэлгэгч ЭД БАЯЛАГЫН БУРХАН. ГОНГОР бурханы тарни!!! ХАДГАЛААД АВ БУСАДАА ТҮГЭЭ

ЭД БАЯЛАГЫН БУРХАН.ГОНГАР. Гонгор бурхан нь нэг нүүр, зургаан мутартай. Баруун гурван мутартаа дигүг, дамар, чандмань эрдэнэ барьсан, зүүн гурван мутартаа сэрээ, жад, эрднэсээр дүүрэн тодба барьж, хөл доороо ганеш хэмээх эд баялагын тэнгэрийг номхотгон гишэгсэн байдалаар дүрслэгдэнэ. Гонгор бурханыг шүтсэнээр эд баялаг төгс эдлэл аривжиж, арилжаа наймаа сансанаар бүтэх зэрэг тус эрдэмтэй. Гонгор бурханы зүрхэн тарни нь (Ум аа гүрү маха гала хари ниса сарва сидди за.) энэ тарнийг өдөр бүр 108 уншваас буян хишиг эд таваар аривжин дэлгэрнэ.НАМСРАЙ.
Намсрай бурхан нь нэг нүүр хоёр мутартай. Баруун мутартаа шуналт сэтгэлийг ялсаныг билэгдэж жанцан барьсан. Зүүн мутартаа никүла хэмээх нэрт эд баялагаар бөөлжигч хулгана барьсан баруун хөлөө хумин зүүн хөлөө жийн хэвтэж буй арслан дээр сууж заларсан байдаг. Намсрай бурханы тарни нь(Ум бээ шарва на еи суухаа.) энэ тарнийг байнга уншваас буян хишиг эд таваар машид дэлгэрнэ. Бурханыг ганц эдээр баяжих зорилгоор шүтэж болохгүй. Баян байна гэдэг нь өр ширгүй, өвчингүй, элэг. бүтэн, байгаа юмандаа сэтгэл хангалуун, элбэг дэлбэг, амар амгалан байхийг хэлнэ. Бурханы шашин муу сэтгэлээ дарж амар амгалан байх тухайд номоо номолдог учир буян үйлдхэд юү хэрэг болно түүнийг тэтгэхээр сахиус бурхад ам тангараг авсан байдаг. Жишээ нь буян үйлдхэд өглөг өгөх болвоос эдийн тэнгэр тэтгэнэ. Амьтаны амь таслахыг тэвчивэл нас урт болно. Эдийн тэнгэр шүтэж эд баялагаа аривжуулхийг хүссэн хүн бээр шунах сэтгэл, хулгай хийх, хүнээс юм аа харамлах зэргийг тэвчин, эдийн . тэнгэрүүдийн тарнийг байнга уншиж, амьтанд өглөг өгч, буян сайн үйлдвээс эд баялаг маш ихээр аривжин дэлгэрэх нь эргэлзээгүй болой. Та бүхний буян хишиг маш ихээр аривжих болтугай. Баярлалаа.Арван зүгийн гурван цагийн хамаг бурхадын нигүүлсэхүйн эрдмийг эрхшээгч Аръярбал бурханы хувилгаан дүр нь Цагаан Гомбо буюу Гонгор бурхан болой.Төвдөөр Гонгор буюу Цагаан Махагал,Монголоор Цагаан итгэл хэмээдэг.Гомбо хэмээхийн учир нь Гонгор бурханыг Гомбо бурханы зүрхэнээс залдагтай холбоотой гэх бөгөөд Гомбо бурхан үгүйрэл ядуугийн хүнд зовлонг арилгахаар цагаан дүрээр хувилсанаар анх үүссэн гэдэг. Гонгор нь догшин ширүүг боловч мишээсэн дүртэй,нэгэн тэнргүүн,зургаан мутартай,лагшин өнгө нь цаст уул мэт цагаан,хөмсөг сахлаас нь гал мэт улбар шар гэрэл бадарсан,үснэр нь дээш боссон байх ба орой дээн нь Мижодба бурхан заларсан,үсэндээ элдэв зүйлийн эрдэнэс ярайлган чимсэн,хоолой чихэндээ эрдэнийн чимэг зүүсэн байдаг.Мөн тэнгэрийн хив торгоор хийсэн цээживчтэй,доод биедээ хормогчтой, эрдэнийн архи хүзүүндээ зүүсэн,алт мөнгөн хонх ярайлган чимсэн,баруун талын дээд мутартаа эгээрэл хүслийг хангагч чандмань эрдэнэ, дунд мутартаа үгүйрэл ядуурлыг үндсээр нь таслагч тонгорог, доод мутартаа дамар барьсан, эрдэнийн гавал аягатай, дунд мутартаа эрхэнд хураагч гурван үзүүрт сэрээ, доод мутартаа муу заяанаас татагч гох барьсан,хоёр хөл доороо эдийн эзэн,заан толгойтой эр эм хоёрыг,тэнгэрийн эдээр бүтсэн сайн баринтаг юуг биедээ асааж,энэрлийн их сан,эрдэнэсийн их эзэн болой. Гонгор нь зүүн өмнө зүгийн Сэрүүн цэцэрлэг хэмээх газар оршдог гэдэг. Гонгор нь энэрлийг эрхшээгч их нигүүлсэхүйн эрхэт сахиус мөн тул түүнгд шүтэгч нь ядарсаныг тэтгэж,зо.всоныг энэрэх,өглөгт хичээх зэргээр бусдын тусыг эрхэмлэн үл сүжиглэхийн гэмийг тэвчвээс санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх болой. Гонгор бурханыг тойрон таван аймаг,ханд нар буюу төв дунд нь өвчин хийгээд хилэнц нүглийг арилгагч цагаан өнгөт Доржханд, өмнө зүгт нас буян дэлгэрүүлэгч шар өнгөт Ринчэнханд,өрнө зүгт Гурван ертөнцийг эрхэнд хураагч улаан өнгөт Бадамханд,умар зүгт Дөрвөн шулмасын омгийг дарагч ногоон өнгөт Лайжиханд, зүүн зүгт дээл бясалгал бүтээлийн шидийг өгөгч хөх өнгөт Санжайханд оршино.Мөн эдийн эзэд тэргүүтэн олон дагинас,нөхөр сэлтүүд Гонгор бурханы эргэн тойронд оршдог байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!