40 гарсан эмэгтэйчүүдэд В12 амин дэм яг л ус агаар мэт чухал!

Баримт: 40-60 хүртэлх насны эмэгтэйчүүдийн 4 хувь нь В12 амин дэмий дутагдалтай байдаг. Хамгийн аймшигтай нь эмэгтэйчүүд уг амин дэмийн дутагдлын шинж тэмдгийг огт тоохгүй явах ажээ. Сайхан үс гэзэг,эрүүл арьс,сэтгэл санаа тогтвортой баймаар байна уу? Тэгвэл бидний нийтлэлийг шууд үргэлжлүүлэн унш.Өдөр тутмын завгүй амьдралдаа түүртэн бид бие махбодиос бидэнд илгээж байгаа дохиог тэр болгон анзааралгүй өнгөрөх ажээ. Жишээ нь толгой өвдөх,ядрах,стресстэх зэрэг. 40 гарсан эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэнддээ илүү их анхаарал тавих нь зүйтэй.
Бид та бүхэндээ В12 амин дэмийн дутагдлын 14 түгээмэл шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ. Маш аюултай гэдгийг бүү мартаарай.1. Толгой эргэх, орон зайн баримжаа алдагдах Толгой эргээд байна гэсэн зовиуртайгаар эмчид хандсан эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь В12 амин дэмийн дутагдалтай байдаг тооцоо гарчээ. Цианокобаламин нь мэдрэлийн миелин гэх давхаргад нөлөөлөх үүрэгтэй, уг бодисын дутагдал нь мэдрэлийг гэмтээдэг бөгөөд үүний ур дагаварт толгой эргэх, орон зайн баримжаа алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.2. Хумс болон үсний эрүүл байдал алдагдана Үсний өнгө гундаж хугарамтгай болох, хэврэгших, ургалт нь удаашрах шинж тэмдэг илэрч байна уу? Хумс хугарах, давхарлах зэрэг? Энэ бүгд В12 амин дэм дутагдаж байгааг илтгэнэ.3. Булчин сулрах Цианокобаламины дутагдал зөвхөн мэдрэлд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй мөн ядаргаанд хүргэдэг.
Таны булчингийн чадал суларсан бол В12 амин дэм хэрэглэх ёстойг илтгэнэ.4. Амьсгал давхцах Энэ бол тийм ч таатай шинж тэмдэг биш – В12 амин дэмийн дутагдлаас үүдэлтэй цус багадалттай холбоотой юм. Гемоглобины хэмжээ багассанаар эд эсэд хангалттай хүчилтөрөгч тээвэрлэгдэхгүй, ингээд зүрх бие махбодио хангалттай хүчилтөрөгчөөр хангахын тулд илүү ачаалал авч эхэлнэ. Тэгээд л амьсгал давхцана…5. Харааны асуудал В12 амин дэмийн дутагдал хүндрээд ирэхээрээ харааны мэдрэл, нүдний судаснуудад муугаар нөлөөлнө. Хараа давхардах, уусах, жирэлзэх, тэр ч бүү хэл түр зуур хараагаа алдах тохиолдол ч бий.6. Байнгын ядаргаа Гемоглобин дутагдах – хүчилтөрөгч дутагдана гэсэн үг. Хүчилтөрөгч дутагдахаар байнга унтах хүсэл төрөөд байдаг юм. Цианокобаламин дутагдахаар эмэгтэй хүний бие махбодь цаанаасаа л сулраад ирдэг, хэдий та бүтэн нойртой хоносон ч гэсэн.7. Арьс цонхийх Нүдэн доороо ямар ч оо энгэсэг, маск тавиад нэмэргүй. Цонхигор арьс, нүдний доорх хөх толбоноосоо салахын тулд В12 амин дэмийн хэмжээ зохих түвшинд байгаа эсэхийг юуны түрүүнд шалгуулах хэрэгтэй. Уг амин дэм дутагдсан үед цусан хангамж алдагдана, цусны бүтэц өөрчлөгдөнө, эдгээрийн үр дагаварт билирубин гэх пигмент үүсдэг – арьсыг цонхигор өнгөгүй болгох пигмент ажээ.
8. Бадайрах, мэдээгүй болох мэдрэмж В12 амин дэмийн дутагдлын үед илрэх мэдрэлийн хамгийн таагүй мэдрэмж юм. Мэдрэлийн давхаргууд гэмтэл болон хүчилтөрөгчийн дутагдлаас болоод үе мөч бадайрах, мэдээгүй болох мэдрэмж төрдөг. Зарим тохиолдолд бүр чичирдэг байна. Энэхүү таагүй мэдрэмжээс зайлсхийхийн тулд В12 амин дэмийн хэмжээг зохих түвшинд барьж байх ёстой.9. Ой санамжийн асуудлууд Хуучин найзынхаа нэрийг санахгүй эсвэл түлхүүрээ хаана тавьснаа мартчихаад байна уу? Бас хөргөгчинд цүнхээ тавьсан тохиолдол танд бий юу? Баяр хүргэе, үнэн хэрэгтээ та В12 амин дэмийн хэмжээг шалгуулах цаг нь болжээ, цааш даамжрахаас нь өмнө цаг алдалгүй эмчид үзүүл.10. Хэлний гадаад давхаргын өнгө өөрчлөгдөх Лакадсан юм шиг улаан өнгөтэй хэл – В12 амин дэмийн дутагдлыг шууд илэрхийлэх шинж тэмдэг.
Амин дэмийн дутагдлаас болоод хэлний өнгө өөрчлөгддөг, яг л улаан өнгөөр лакадсан юм шиг. Үүгээр ч зогсохгүй хэлээр халуун оргино, амтлах мэдрэмж ч өөрчлөгддөг.11. Сэтгэл санаа өөрчлөгдөх В12 амин дэм эмэгтэй хүний бие махбодид дутагдахаар сэтгэл санааны тогтворгүй байдалд хүргэдэг, айдаст автана, уур уцаартай болно. Учир юунд оршино вэ гэвэл уг амин дэм нь аз жаргалын даавар ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна – серотонин болон дофамин.12. Юм үнэртэх дон Цус багадалт үнэртэх мэдрэмжийг өөрчилдөг. Дуртай байсан сүрчиг таалагдахаа болихын зэрэгцээ харин ч бүр эсрэгээрээ будаг, керосин зэрэг эвгүй үнэрт дурлаж эхэлдэг ажээ.13. Зүрхний асуудал Цус бүлэгнэлтийн үйл ажиллагаа алдагдахаар зүрхэнд ачаалал ирдэг гэж дээр дурдсан, үүнээс гадна цусны даралт унах зэрэг таагүй өөрчлөлтүүд явагдана. Энэ бүгд зүрхний өвчлөлд хүргэхийг анхаарна уу. Угтаа бол В12 амин дэм л дутагдаад байгаа юм.
14. Биеийн халуун нэмэгдэх Маш ховор тохиолдолд цианокобаламины дутагдал биеийн халууныг түр зуур нэмэгдүүлдэг. Хэдий түр зуурынх ч гэлээ энэхүү шинж тэмдгийг огт анхааралгүй өнгөрч болохгүй. В12 амин дэм хэрэглэхэд огт илүүдэхгүй.Хэрвээ та өөртөө дээр дурдсан шинж тэмдгүүдээс ганцыг ч болов анзаарсан бол яаралтай мэргэжлийн эмчид хандан үзүүлэхийг зөвлөж байна.B12 амин дэмийн дутагдлыг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр нөхөхийг хүсэж байгаа бол үхрийн элэг,төрөл бүрийн загас, далайн гаралтай ургамал, дүпү зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь микро элементүүд, эрдэс бодис хамгийн гол нь цианокобаламин-оор баялаг юм.Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.