Uncategorized

Хэрэв таны дотор эрxтнүүдэд ямар нэгэн асуудал байгаа бол хөлөөр дамжин дараах шинж тэмдгээр илэрнэ

Тодорхой нэг өвчнүүд хөлийн эмгэг болоход хүргэдэг. Жишээ нь чихрийн шижин цусны эргэлтийг удаашруулах үйл явцыг нэмэгдүүлж, цусны судаснуудыг асуудалтай болгодог. Хүсээгүй шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд, бид чухам аль дотор эрхтэн юунаас болж гэмтсэн болохыг мэдэх хэрэгтэй. Бид та бүхний эрүүл мэндэд анхаарал тавих зорилгоор хамгийн түгээмэл тохиолддог хөлийн эмгэгүүд аль дотор эрхтнүүдэд ямар асуудал байгааг хэрхэн илэрхийлдэг болох тухай хүргэхээр бэлтгэлээ. 1. Хөл болон хөлийн доод хэсэг хавагнах Хөл болон хөлийн доод хэсгээр хавагнах нь урт хугацаагаар зогссонтой холбоотой боловч, өөр олон нөхцөл байдлын үед илрэх шинж тэмдгүүдийн нэг юм. Хэдийгээр биеийн бүх хэсэгт илэрч болох ч, ихэвчлэн гар, хөл, шагай болон хөлийн доод хэсэгт илэрнэ. Ямар утгатай вэ: Зүрхний өвчин. Зүрхний янз бүрийн өвчин шингэнийг хөл болон хөлийн доод хэсэгт гацааж орхидог. Хураагуур судасны асуудал. Хураагуур судаснууд цусыг зөв шахаж чадахгүй болсонтой холбоотойгоор цус хөлд нэгддэг. Тунгалгийн системийн асуудал. Бидний биед тунгалгийн зангилаа болон цусны судаснууд байдаг бөгөөд эдгээр нь биеэр шингэнийг зөөвөрлөх үүрэгтэй байдаг. Тунгалгийн системд бөглөрөл үүсэх үед хөл болон гар хавагнана. Элэгний асуудал. Элэг хангалттай хэмжээний цусны уураг боловсруулах чадваргүй болоход хавагнадаг.2. Хөлийн арьс цэнхэр эсвэл ягаан өнгөтэй болох Хүн маш их даарах үед, арьс цэнхэр өнгөтэй болдгийг анзаарсан байх. Гэхдээ хөлийн хуруунуудын өнгө дан ганц даарах биш, халуун байх үед ч гэсэн өөрчлөгдөж болно. Ямар утгатай вэ: Энэ нөхцөл байдлыг цэнхэр хөлийн хурууны хам шинж гэж нэрлэдэг бөгөөд цусны судаснууд бөглөрөх үед ийм зүйл тохиолдоно.3. Гар болон хөлийн хуруунууд хавагнаж өвдөх Өвчинтэй хавагналт нь гэнэт нэг удаа эсвэл хэд хэдэн өдрийн турш боино хугацаагаар үргэлжилж болно. Энэ шинж тэмдэг илрэх үед тоолгүй өнгөрч болохгүй бөгөөд эмчид тэр дор нь үзүүлэх хэрэгтэй. Ямар утгатай вэ: Та магадгүй бактериас болж халдвар болсон байж мэднэ. Энэ нөхцөлд ердийн антиобитик уухад болох бөгөөд мэс ажилбар хийлгүүлэх шаардлагагүй.4. Тайлбарлах боломжгүйгээр хөл хөхрөх Бид ямар нэгэн зүйлд хөлөө санамсаргүй цохисноос болж хөхөрдөг.Гэхдээ цэнхэр толбонууд ямар ч учир шалтгаангүйгээр, удаан хугацаанд таны арьсан дээр гарч ирж болно.Ямар утгатай вэ:Элэгний өвчин Зарим аутоиммун төрлийн өвчнүүд буюу таны дархлааны систем алдаа гаргаж,таны бие рүү дайралт хийх Цусны судасны үрэвсэл Цус алдах эмгэг 5. Хөл дээрх улаан тууралт Хөл дээрх тууралт нь өвчтөнд зовиуртай санагддаг. Эдгээр толбонууд тод улаан, бараан улаан эсвэл бүр тод ягаан өнгөтэй байж болно. Зарим нөхцөлд загатнуулна. Тэгэхээр харшил өгөх боломжтой.Бусад нөхцөлд зарим нэг ноцтой өвчний шинж тэмдэг байдаг. Ямар утгатай вэ: Цусны судасны үрэвсэл Зарим аутоиммун өвчин,тухайлбал арьсны сүрьеэ эсвэл үе мөчний хэрх өвчин 6. Аалзны тор шиг судаснууд хөлөнд үүсэх Аалзны тор шиг судас жирэмслэлтийн үед үүсэж болно.Яагаад гэвэл хэт таргалалт болон хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүй байгаатай холбоотой байдаг.Мөн ихэнхдээ судасны бүдүүрлийн үед илрэх шинж тэмдэг бөгөөд тухайн хэсгээр маш их өвддөг.Ямар утгатай вэ: Судасны бүдүүрэл бол орчин цагт ховор тохиолддог өвчин байхаа больсон бөгөөд ойролцоогоор нийт хүмүүсийн 30% нь уг өвчнөөр өвчилж байна. Гадна талын цусны хураагуурын хэмжээ томорч, мушгирах үед судас бүдүүрдэг.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!