Uncategorized

Хүүхдийг гараас нь чанга татаж хөтлөж явах нь хүүхдийн эрүүл мэндэд ямар аюултай болохыг та эндээс ойлгох болно

Судалгаанаас үзэхэд ээжүүд хүүхдээ тэвэрч дэргэд нь байх, өөрөөр хэлбэл арьс арьсаар шууд хүрэлцэх нь стресст өртөхөөс сэргийлдэг хэмээн үзсэн байна. Энэ нь эх хүн хүүхдээ тэвэрч барих нь хэр их чухал болохыг харуулж байна. Гэвч ихэнх тэврэлт, хөтлөж явах зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг ажээ. Бид та бүхэндээ хүүхдээ хэрхэн зөв тэвэрч, өргөх, хөтлөж явах талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Цаашлаад бонус хэсэгт хүүхдээ энгэртээ зөөврийн цүнхэнд суулгаж авч явах, хүүхдээ тэврэн гараараа савлуулах зэрэг нь хэр аюултай болохыг хүргэнэ.1. Хүүхдийнхээ суганаас барьж өргөх Та хүүхдээ өргөж байхдаа хүүхдийнхээ толгойг нь доороос нь барин тулж байх хэрэгтэй. Учир нь дөнгөж төрсөн нярай хүүхдийн хүзүүний булчин сайн хөгжөөгүй байдаг. Тэд гэнэт толгойгоо хөдөлгөхөд хүзүү нь гэмтэх, цаашлаад амьсгалахад бэрх болох аюултай. Хүүхдийн хүзүүний булчин дор хаяж 4-6 сартайд нь хөгжиж эхэлдэг ажээ.2. Хүүхдээ энгэртээ зөөврийн цүнхэнд суулгаж авч явах Хэрэв та зөөврийн цүнх хэрэглэх гэж байвал яаж зөв хэрэглэх вэ гэдгийг мэдсэн байх шаардлагатай. Ингэж суулгахад хүүхдийн хөл доош унжсан биш, дээш өргөгдсөн бүрэн гүйцэд суусан байх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхдийн түнх, холбоос, нурууны ясанд ямар нэгэн өөрчлөлт орохоос сэргийлнэ. Эсрэгээрээ хүүхэд хөлөө санжигануулж суувал хүүхдийн нуруу, хөлөнд өсөлт хөгжлийн гажиг бий болж буруу хөгжих эрсдэлтэй.3. Хүүхдээ энгэртээ тэврэх үед хүүхдийнхээ толгойг мөрний түвшинд байлгах Хэрэв та хүүхдээ энгэртээ тэврэхээр болох үед хүүхдийнхээ нүүрэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүүхдийн толгой мөрний түвшнээс дээш байрлах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн толгой мөрөн дээр наалдаж байрлавал хүүхдэд амьсгалахад хүндрэлтэй байх болно. Түүнчлэн таны хувцас хүүхдийн тань аманд хүрж, зарим хэсэг нь орж болзошгүй.4. Байрлалаа өөрчлөхгүй байх Та хүүхдээ тэвэрч байхдаа байнга байрлалаа өөрчилж байх хэрэгтэй. Бид өмнө нь хэлсэнчлэн хүүхдийн хүзүүний булчин сул хөгжсөн байдаг тул түүнийг тэгш хөгжүүлэхийн тулд нэг талдаа байнга өргөж харуулах биш хоёр талдаа өргөж байх хэрэгтэй. Хэрэв хүүхдийн хүзүүний булчин нэг талдаа л сайн хөгжвөл хүүхэд хүзүүгээ хөдөлгөхөд хүндрэлтэй болдог аж.5. Хүүхдийнхээ нурууг өргөхгүй байх Та хүүхдээ өргөж байхдаа зөвхөн толгой, өгзөгнөөс нь л барьж байж болохгүй. Нэгдүгээрт, ингэж өргөвөл таны хүүхэд унах аюултай. Хоёрдугаарт, таны хүүхдийн нуруу нугасанд хэт их ачаалал ирснээр гэмтэх, буруу хөгжих аюултай. Иймд хүүхдээ тэвэрч өргөхдөө нэг гараараа нуруунаас нь тулж, нөгөө гараараа толгойноос нь барьж өргөх хэрэгтэй.6. Хүүхдийнхээ нүүрийг гадагшаа харуулан өргөх Хүүхдээ өргөхдөө нүүрийг нь өөр лүүгээ биш гадагш харуулан өргөх нь тэвэрч буй хүнд хүүхдээ бүрэн хянаж чадахгүй байхад нөлөөлөхөөс гадна хүүхдийн нурууны хөгжил, хөлний түнх зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Иймээс та хүүхдээ өргөхдөө нүүрийг нь өөр лүүгээ харуулан хөл, нуруунаас нь дэмжин өргөх хэрэгтэй.Бонус: Хүүхдээ гарнаас нь чанга татан хөтлөж явах Хүүхдийнхээ гарнаас битгий чанга татаж хөтлөж яваарай. Энэ нь таны хүүхдийн тохойн үений холбоост даралт учруулан амархан булгарах, мултрах шалтгаан болдог. Энэ байдал 5 настай хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог ажээ. Түүнчлэн хүүхдийнхээ гарнаас чанга атган татаж савлуулах нь булгарах, мултрах шалтгаан болдог. Хүүхэд 5 нас хүрэхэд ясны хөгжил нь эрчимтэй явагддаг бөгөөд энэ үед их татсан тохойн үе сайн хөгжиж чаддаггүй ажээ.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!