Uncategorized

Япончуудын соёл, дадал түүнээс суралцах нь –

Япончуудаас суралцах нь:- Японд илүүдэл жинтэй хүн өдрийн оддоос ч цөөхөн- Тэд үнэтэй бренд, сүүлийн үеийн утсанд огтоосоо ач холбогдол өгдөггүй.- Биед эвтэйхэн, чөлөөтэй, загварлаг хувцасладаг бөгөөд илүүдэл жингүй, эрүүл гэрэлтсэн нүд, шингэн цэвэрхэн царайтай учир ямар ч хувцас өмссөн цэвэрхэн гоё харагддаг.- Ямар ч Япон хүн урдах ажлаа маш хариуцлагатай хийдэг бөгөөд хүн харсан үед л хийх, эсвэл худал ая тал засах шаардлага байдаггүй, тэднийг хэн нэгэн хянах шаардлага бүр ч байхгүй- Япончуудыг шүүмжлэхэд тэд уцаарлаж, өширхдөггүй бөгөөд “Өө нээрээ тийм байна ш дээ, “Ойлголоо” гэж хүлээж авдаг – Японд тэтгэвэртээ гараад хөгшчүүд нь цагийн ажил маш их хийдэг. 55, 60-настай хөгшчүүл нь илүүдэл жингүй, эрүүл учир ажлыг үнэхээр гялалзуулдаг. 80, 90 хүрээд л гэртээ суудаг байх.- Бага ангиасаа хоолоо өөрсдөө аягалаж, ариун цэврийн өрөө, анги танхимаа жижүүрийн хуваариар цэвэрлэдэг. Тийм ч учраас Японы хаана ч бохир ариун цэврийн өрөө гэсэн ойлголт байхгүй.- Японд цэцэрлэгт орсон ч өглөөний цайг нь гэрт нь уулгаж сургасан байдаг. Өглөөний цай айл бүрийн хамгийн чухал хооллолт юм.- Японд сурагчдынхаа шим тэжээлийн боловсролд онцгой анхаардаг бөгөөд арван жилээсээ шим тэжээлийн хичээлийг үзэхийг хуульчилж өгсөн анхны улс юм.- Японы хаана ч очсон бохир ариун цэврийн өрөө бараг тааралдахгүй гээд боддоо. Энэ нь цэвэрлэгээндээ биш хүмүүсийн хариуцлагатай, соёлтой дадалтай холбоотой юм.Жич: Японы Тачикава сургуулийн ариун цэврийн өрөөний зургийг хавсаргав. Зөвхөн 00-өрөөнд өмсдөг тавчик нь гэнэ шүү.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!