Шүд цоорох өвчнөөс сэргийлэх байгалийн гаралтай аргууд

Та арай шүдний дагина байдаг гэдэгт одоо хүртэл итгэдэг юм биш биз? Хэрэв тийм бол итгэхээ больж өөрөө шүдний дагина болох цаг нь ирсэн шүү! Таны шүд биеийн бусад эрхтэнүүдтэй адил анхаарал халамж шаардах нь их. Та тогтмол шүдний эмчид үзүүлж чаддаггүй бол дараах энгийн аргуудыг хэрэглэж хэвшээрэй. Шүдний эмч нар амны эрүүл ахуйг сахихад зөв хооллолт их чухал хэмээн үздэг байна. Бид танд дараах энгийн аргуудыг танилцуулж байна.1.Хооллох хэв маягаа өөрчлөх Хооллох хэв маягаа өөрчлөн эрүүл хооллох нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс гадна амны хөндийн эрүүл ахуйг сахихад нэн тустай.
Их Британийн анагаахын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар эрүүл хооллох нь шүд цоорох өвчнөөс сэргийлдэг хэмээн дүгнэсэн байна. Нүүрс усны хэрэглээ ихтэй буюу чихэр их хэмжээгээр хэрэглэх нь шүд цоорох өвчинд хүргэдэг гэдгийг бид хэдийн мэдэх билээ. Гэсэн ч та хооллох хэв маягаа эрүүл болговол шүд цоорох өвчнөөс сэргийлж болох тустай. Кальцийн хэрэглээгээ нэмэгдүүлэх. Кальци нь хүний биеийн яс, шүдийг бүрдүүлэгч голлох элемент бөгөөд сүү, цагаан идээ, өрөм, бяслагт ихээр агуулагддаг. Чихэр, амт оруулагч агуулсан ундаа, жүүс, хийжүүлсэн ундаа уухаас татгалзах хэрэгтэй. Үүний оронд цэвэр ус, цэвэр жимсний шүүс, ногоон цай хэрэглээрэй. Ус хангалттай хэмжээгээр уух нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй шүлсний хэмжээг нэмэгдүүлнэ.2. Чихэргүй бохь зажлах Энэ сонин сонсогдож байгаа хэдий ч чихэргүй бохь зажлах нь шүд цоорох өвчнөөс сэргийлдэг.
Чихэргүй бохины найрлаганд xylitol хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь хоолтой адилгүйгээр шүдний гадаргад бактери наалдах нөхцлийг үүсгэдэггүйгээрээ давуу талтай. Мөн бохь зажлах үед аманд шүлс ихээр ялгарч амны өөрөө цэвэрших процессийг нэмэгдүүлдэг.3. Шүдний сойзоо тогтмол солих Шүд угаах хэрэгслүүдээс хамгийн чухал нь юу гэж бодож байна? Мэдээж шүдний сойз шүү дээ. Гэсэн ч хүмүүс төдийлөн шүдний сойз зөв сонгох нь хэр чухал вэ гэдгийг ойлгодоггүй. Жижиг болон дунд хэмжээтэй сойз байнга сонгож байгаарай. Ингэхдээ сойзны үс таны араа шүдний ховилд хүрэхээр хэмжээтэй байх хэрэгтэй. Шүдний сойзоо гаднах таглаатай нь бүү тавиарай.
Энэ нь сойзны үсэнд бактери үржих таатай нөхцлийг бий болгодог. Шүдээ угаасны дараа сойзоо усаар зайлан агаарт хатааж үлдээгээрэй. Мөн сойзоо 00-н өрөөтэй хамт байдаг угаалгын өрөөнд орхиж болохгүй. Учир нь 00-н ойр орчмын бактериуд шүдний сойзонд наалддаг байна. Шүдний сойзыг тогтмол солих. Сойзны үсэнд хэрэглэх хугацаа гэж байдаг ба хугацаа нь дуусахад сойзны үс арзайж анхных шигээ цэвэрлэж чадахаа больдог. Иймд та 6 сар тутамд тогтмол сойзоо сольж хэвшээрэй.4. Шүд амыг иж бүрэн цэвэрлэж занших Олон улсын шүдний холбоонд хийгдсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 42% нь шүд амны арчилгаанд зөвхөн шүдний сойз хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарчээ. Амны хөндийг бүрэн цэвэрлэе гэвэл зөвхөн шүдний сойз хэрэглэх нь учир дутагдалтай.
Хэрэв та шүдний өвчнөөс эртхэн сэргийлье гэж байвал өглөө болон орой унтахын өмнө амны хөндийг өдөр тутам бүрэн цэвэрлэж хэвших шаардлагатай. Өдөрт дор хаяж 2 удаа, 2 минутаар шүдээ угаах хэрэгтэй. Шүдээ угаахдаа шүдний бүх гадаргууг сайтар угаах шаардлагатай. Шүдний утас хэрэглэх. Зарим тохиолдолд шүдний завсарт шүдний сойзны үс хүрэхгүй тохиолдол бий. Шүдний утас хэрэглэх нь шүдний завсар дахь хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна буйлан доор бактер хуримтлагдахаас сэргийлнэ. Ам зайлах уусмал хэрэглэх. Бүх ам зайлах уусмал амны хөндийд нянгийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Иймд та тогтмол ам зайлах уусмал хэрэглэснээр амны хөндий дэх хоруу чанартай нянгийн тоог багасгаж чадна. Ам зайлах уусмал хэрэглэсний дараа усаар битий зайлаарай. Усаар зайлахад үйлчлэл нь буурдаг.5. Шүдний эмчид тогтмол үзүүлж мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх Хэн ч шүдний эмчид байнга үзүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Гэвч бид гэрийн нөхцөлд шүдээ сайн цэвэрлэсэн ч шүдэнд нүднээс далд заавал өнгөр чулуу үлдсэн байдаг. Үүнийг мэргэжлийн цэвэрлэгээ хийж л арилгаж чадна. Иймд та байнга биш юмаа гэхэд 6 сардаа нэг удаа заавал эмчийн үзлэгт хамрагдаарай.
Шүдээ цоорсных нь дараа биш, цоорохоос өмнө нь хамгаалцгаая.6. Хооллолтондоо нэмэлт витамин хэрэглэх Бид өмнө нь хооллолтноосоо чихэрлэг бүтээгдхүүнүүдээ хасах талаар ярьсан билээ. Харин одоо шүлсний ялгаруулалтыг сайжруулах хооллолтын талаар авч үзье. Шүлс нь шүдний гадаргууд өнгөр хуримтлагдахаас сэргийлэх амны хөндийн өөрөө цэвэрших процесс юм. Шүлс ялгаруулалтыг ихэсгэхэд эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь: жимс, самар, ногоо гэх мэт. Хамгийн сайн нь алим, гадил, байцаа, вандуй. Бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх. Энэ нь найрлагандаа витамин В, төмөр, магни ихээр агуулдаг. Ингэснээр хүний биед кальцийн шимэгдэлтийг эрчимжүүлж шүдийг бат бөх болгоход оролцдог байна. Далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх. Энэ нь найрлагандаа Д витамин ихээр агуулдаг. Жишээ нь: салмон загас, май загас, лаазалсан туна загас болон сардин загас ихээр Д витамин агуулдаг ажээ.7. Кокосын тос хэрэглэх Та бид кокосын тосны олон үйлчлэлийг мэдэх биз ээ. Тэгвэл та кокосын тосоор шүдээ цэвэрлэж болдог гэдгийг арай мэдэхгүй байгаа юм биш биз? Кокосын тосоор амыг зайлах нь шүд цоорох өвчнөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд нотолсон. Өдөрт дор хаяж нэг удаа цайны халбагаар 20 мин амаа зайлж хэвшээрэй.8. Гэрийн нөхцөлд шүдийг эрдэсжүүлэх шүдний оо хийгээрэй Гэрийн нөхцөлд гар доорх материалууд ашиглан шүдний оо хийж болдог. Та аль ч дэлгүүрээс орцыг худалдаж авч болно. Үүнд: 4 хоолны халбага кальцийн нунтаг 1 хоолны халбага ногоон навч 1 хоолны халбага далайн давс 2 хоолны халбага сод ¼ аяга кокосын тос Эдгээр орцуудыг ямар ч үйрмэг үлдээлгүй жигд хольж өөрийн гэсэн шүдний оог хийгээрэй. Үүнийг та жирийн шүдний ооны оронд хэрэглэж болно. Гэхдээ 30 хоногоос илүү бүү хэрэглээрэй. Учир нь найрлагандаа зүлгүүр бодис, фтор агуулаагүй болно.news.xopom.com/241130/
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.