Uncategorized

Таныг гаднаас чинь төдийгүй дотроос чинь ч бас залуужуулах үйлчилгээтэй шилдэг хүнснүүд

Хоол тэжээлдээ нэмэлт болгон хэрэглэх зарим хүнс таны арьсыг торгомсог зөөлөн болгон залуужуулж, эрүүл байхад тань тус болдог байна. Авакадо Гликемик индекс багатай энэ жимс нь таны бие дэх холестериныг багасгаж, бие организм дахь үрэвслийн процессын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн глутатион ихээр агуулах учир түүний нөлөөгөөр хүний элэг цэвэр, эрүүл байхад ихээхэн дэм болно. Их хэмжээний тос агуулдаг нь арьсанд бас их сайн нөлөөтэй.Улаан мах Улаан маханд юугаар ч орлуулшгүй амин хүчлүүд, тосонд уусах амин дэмүүд зэрэг дааврын болон коллагены солилцоонд чухал үүрэгтэй бодис ихээр бий. Эдгээр нь хүний биед бий болдоггүй учир улаан махыг долоо хоногт 2 удаа идэж байх хэрэгтэй бөгөөд нэг удаад 100-150 гр хэмжээтэйгээр хэрэглэх нь зохистой байдаг байна. Тосны илүүдлийг зайлуулах, хүний биеийн шүлтийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд мах идэхдээ дээрээс нь шинэ ногоо, жимс хэрэглэх нь сайн нөлөөтэй.Тос ихтэй загаснууд Омега-3, тосон хүчлүүд, В бүлгийн амин дэмүүд, кобальт, хром, зэс зэрэг нь бүгд тослог ихтэй загасанд бий. Ийм загас нь хүний бие дэх муу нөлөөтэй холестериныг багасгаж, үрэвслийг эдгээж, арьс болон үсэнд тэжээл өгнө. Хамгийн гол нь уг загас нь байгалийн орчинд төрж өссөн байх хэрэгтэй ба чухам тийм нөхцөлд л хангалттай хэмжээний чөлөөт тосны хүчил бий болдог байна.Маалингын тос Энэ тосонд байх фитоэстроген буюу ургамлын эм бэлгийн даавар нь маш хүчтэй залуужуулах үйлчилгээ үзүүлэх ба тосны хүчлийн тэнцвэртэй найрлага нь бие организмын шингэнд сайнаар нөлөөлнө. Мөн маалингын тос нь бамбай булчирхайн дааврын ялгаралтад сайнаар нөлөөлж, кальцийг хүлээн авч уусгах явцыг эрчимжүүлдэг байна.Кокосын тос Энэ тосонд их хэмжээний ханасан тосны хүчил байх бөгөөд энэ нь бэлгийн даавар болон Е амин дэмийн урвалд чухал нөлөөтэй.Самар Макадамия, бразил самар, ангаахай самар, пезан, бүйлсэн самар, хушны болон грек самар зэрэг нь хүний бие эрүүл, залуу байхад хамгийн их хэрэгтэй байдаг. Эдгээрт их хэмжээний ханасан болон ханаагүй тос байдаг нь Е амин дэм болон болон бусад дааврын урвалд нэн хэрэгтэй юм.Навчит ногоонууд Ийм төрлийн хүнсний ногооны найрлаганд индол-3-карбинол, сульфорафан зэрэг чухал элементүүд агуулагддаг ба эдгээр нь бие махбодиос эстроген болон хорт бодисуудыг зайлуулж, элэг цэвэрлэн, шээсний замын болон хөхний, ходоодны хорт хавдраас хамгаалдаг байна. Гэсэн хэдий ч хэрэв танд гипотиреодизм байгаа бол навчит ногоог идэж болохгүй ба энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагааг бууруулдаг.Ферментээр баяжуулсан хүнс Дарсан байцаа, цайны мөөг, квас, цэвэр тараг, янз бүрийн сүүн бүтээгдэхүүн нь пробиотик бүтээгдэхүүн бөгөөд хүний гэдэс, ходоодны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх байгалийн гаралтай хүнс юм. Дарсан байцаа нь коллаген бий болоход сайн нөлөөтэй учир элдэв шарх эдгэхэд их тустай.Тос Чухам энэ л хүний үндсэн энергийн эх үүсвэр төдийгүй бэлгийн даавар бий болох, тархины болон оюун ухааны үйл ажиллагаанд онцгой чухал нөлөөлдөг байна.Залуужуулах үйлчилгээтэй тосны тоонд цөцгийн тос, өндөг болон сало зэрэг орно.Жимс жимсгэнэ Хамгийн ашигтай жимсний нэгийг нэрс гэж хэлж болох ба энэ нь баялаг антиоксидант агуулдаг юм. Энэ жимсний хүчээр альцгеймерийн болон паркинсоны өвчний явцыг сааруулдаг гэдэг. Хүнсний эслэг болон антиоксидантын баялаг эх уурхай нь гүзээлзгэнэ, хар усан үзэм, цангис, бөөрөлзгөнө, үхэр бөөрөлзгөнө зэрэг жимсгэнэ билээ. Мөн ногоон алим, жүрж, анар, манго зэрэг жимс нь залуу насаа хадгалж үлдэхэд тус болдог байна.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!