Uncategorized

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн тустай йогийн 10 тусгай дасгал

Нуруу, нугас болон бага аарцагны цусан хангамж нь эмэгтэй хүний эрүүл байх үндэс суурь болдог. Цусан хангамж муудах, түүнчлэн тунгалгийн солилцоо алдагдах нь төрөл бүрийн өвчний шалтгаан болдог байна: хавдар, хэвлийн доод хэсгээр болон бэлхүүс орчмоор өвдөх, хүнд оргих, шамбарам, бэлгийн дур хүсэл буурах, доголдох, ходоод гэдэсний эмгэгүүд гэх мэт. Иогод эмэгтэй хүний эрүүл мэндэд илүү үр нөлөө үзүүлэх тусгай дасгалууд гэж байдаг. Эдгээр дасгалууд нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна. Та бүхэндээ хийхэд амар, жирийн дасгалуудыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр дасгалууд нь таныг эрүүл саруул,эрч хүчтэй байхад тусална. Бидний танилцуулах дасгалуудыг өдрийн аль ч цагт хийх боломжтой юм.1. Эрвээхий Техник: Нуруу эгц сууна, хөлийн улыг нийлүүлэн өвдгөө хоёр тийш болгоод, аль болох шаланд ойртуулна. Далаараа хананд тулах боломжтой, ингэснээр нуруугаа эгц байлгахад амар байх болно. Хананд далаараа тулж байгаа бол бэлхүүс хананд хүрэх ёсгүй. Толгой эгц. Гүйцэтгэх хугацаа: 1-3 минут. Үр нөлөө: Гэдэс орчмын ачаалал багасна, гуяны дээд хэсэг,аарцаг ормын үе мөчний үйл ажиллагаа, хөдөлгөөн зөөлөрнө. Сарын тэмдгийн мөчлөг тогтворжиж ирнэ.2. Эргэлдэх Иллюстратор Техник: Тэгш гадаргуу дээр суугаад хөлөө өвдгөөр бага зэрэг нугална, өөрөөр хэлбэл өвдөг аарцагны төвшинд байрлахаар сууна. Нуруу эгц, хөлөө завилж сууж болно. Зүүн гараа ардаа тавиад, харин баруун гараа зүүн өвдөг дээр байрлуулна. Амьсгал авахдаа цээжээ дээш өргөн их биеийг эргүүлж 20 секунд энэ байрлалд барина. Их биеийн эсрэг тал руу мөн эргүүлж дасгалыг гүйцэтгэнэ. Гүйцэтгэх хугацаа: 2 минут. Үр нөлөө: Нурууны ачаалал багасна, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч бэлхүүс орчмоор чилж өвдөх эрс багасна.3. Хананд тулсан хус мод Техник: Нуруугаараа дээш харан хэвтэнэ, хөлөө өргөөд шулуунаар нь хананд тулна. Хөлөө мөрний хэмжээний зайтай тавьж болно. Гараа хоёр тийш алдална. Тайвшраад хөлөө нугалж дал, нуруугаараа түлхэх гэж байгаа мэт байрлалд очно. Энэ байрлалд байхдаа амьсгалаа жигд, гүнзгий авахыг хичээгээрэй. Гүйцэтгэх хугацаа: 3-5 минут. Үр нөлөө: Цээжний багтаамжийг нэмэгдүүлнэ, мөр, хэвлийн ачааллыг багасгаж тунгалгийн солилцоог идэвхжүүлнэ. Мөн хөлийн хаван бууруулж хэвлий орчмын эд эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ, ядаргаа тайлна, сэтгэл санаа сэргээнэ.4. Баатрын байрлал Техник: Өвдөглөөд хоёр хөлийнхөө дундуур аажим сууна, хөлийн улаа гуяны гадна талд гаргаарай. Алгаа нийлүүлээд цээжнийхээ өмнө барина. Эрүүгээ дээш болгоод нуруугаа сунгахыг хичээнэ. Гүнзгий амьсгал аваарай. Гүйцэтгэх хугацаа: 1 минут Үр нөлөө: Гуяны булчинг сунгаж,сарын тэмдгийн үеийн таагүй өвдөлтийн мэдрэмжийг багасгана, аарцагны үе мөчийн хөдөлгөөнийг сайжруулна.5. Нээлт Техник: Нуруу эгц шулуун, хөлөө аль болох салгаж дэлгэнэ. Өлмийгөө сунгаад,амьсгалаа авахдаа гараа дээш өргөнө. Амьсгалаа гаргахдаа боломжоороо урагш бөгтийнө, гэхдээ нуруугаа эгц байлгахыг хичээсээр байх хэрэгтэй. Нуруу эгц байдлаа алдвал цааш доош бөгтийхөө болих учир нуруу эгц шулуун байх нь маш чухал шүү. Гүйцэтгэх хугацаа: 1 минутаар 8-10 удаа. Үр нөлөө: Нуруу, нугасны булчин бэхжүүлнэ, хүйс орчмын булчингийн чангаралыг суллана, аарцагны цусан хангамжийг сайжруулахаас гадна өндгөвчийн үйл ажиллагааг дэмжинэ. Сарын тэмдгийн ирэх мөчлөгийг тогтворжуулж, целлюлит үүсэхээс урьдчилан сэргийлнэ.6. Нүүрээ доош харуулсан баатрын байрлал Техник: Өвдгөө хооронд нь бага зэрэг салган нугалаад газар сууна. Урагш тонгойж цээжээ өвдөг дээрээ байрлуулна. Гараа аль болох урагш сунгана. Аарцаг хөлийн өсгий дээр байрласан байна. Духаа шаланд хүргэн энэ байрлалыг хэсэг барина. Гүйцэтгэх хугацаа: 1 минут Үр нөлөө: Хүзүү болон нурууны булчингийн ачааллыг багасгахаас гадна бага аарцагны цусан хангамжийг сайжруулна.7. Хошуугаа унжуулсан нохойны байрлал Иллюстратор Техник: Өвдгөө салгаад явган сууж байгаад гараа аль болох урагш байрлуулж сунгаарай. Аарцгаа өргөөд хөл, гараа тэгшилнэ. Биеийн жин бүхэлдээ хөл дээр ирнэ. Хөлийн өсгийг шалнаас салгахгүй байхыг хичээгээрэй. Гар шулуун, нуруу ч эгц байрлалд. Нуруугаараа бөгтийж болохгүй. Гүйцэтгэх хугацаа: 2 удаа 30 секундээр Үр нөлөө: Тархины эд эсийг шинэчилнэ, нүүрний арьсны өнгийг сэргээнэ, гуяны арын булчингуудын ачаалал авах чадвар нэмэгдэнэ, целлюлилтын шинж тэмдэг багасна, нурууны сунгалт сайжирна, хүзүүний чангарсан булчингууд суларна.8. Бүжигчний байрлал Техник: Зогсоо байрлалаас зүүн хөлөө арагш болгоод өвдгөөр нь нугалж зүүн гараараа барина. Хөлөө аль болох арагш, дээш болгохыг хичээгээрэй. Энэ үед баруун гарыг урагшаа сунгана. Дасгалын мөн адил техникээр нөгөө хөлөөрөө гүйцэтгэнэ. Гүйцэтгэх хугацаа: Хөл тус бүрт 30-40 секунд. Үр нөлөө: Нурууны ачаалал авах чадвар нэмэгдэнэ, бөөрний үйл ажиллагаа сайжирна, бодисын солилцоо идэвхэжнэ.9. Мөрөн дээрх гүүр Иллюстратор Техник: Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална.Хөлийн ул мөрний хэмжээний зайтай, гараа их биеийг дагуулж байрлуулна. Аарцгаа дээш өргөхдөө мөр,хүзүү болон толгойгоо шалнаас салгахгүй. Гүйцэтгэх хугацаа: 1 минут. Үр нөлөө: Нурууны өвдөлтийг арилгана, хэвлийн бүхий л булчинд нөлөөлнө, сарын тэмдгийн үеийн таагүй өвдөлтөөс урьдчилан сэргийлэх бөгөөд хэвлий орчмоор өөхний хуримтлал бий болохоос хамгаална. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.10. Тайвшрах дасгал Техник:Нуруугаараа дээш харан хэвтэнэ, шаардлагатай гэж үзвэл толгой доороо жижгэвтэр дэр тавьж болно. Хөлөө өвдгөөр нь нугалаад хөлийн улыг аль болох аарцгандаа ойртуулна.Өвдгөө хоёр тийш салгаж хөлийн улыг хооронд нь нийлүүлээрэй.Гараа мөрний дагуу алдалж тавина.Амьсгал гаргахдаа биеэ бүрэн суллахыг хичээгээрэй.Гүйцэтгэх хугацаа: 3 минут. Үр нөлөө: Булчингууд суларч амарна, сэтгэл санаа тайвширна, нуруу болон гуяны булчингуудын ачаалал аажим багасна, бага аарцагны цусны хангамж нэмэгдэнэ, тунгалгийн солилцоо идэвхжинэ. Эдгээр дасгалуудыг тусгай тоног төхөөрөмжгүйгээр гэрийн нөхцөлд хийхэд нэн тохиромжтойгоос гадна онцгой бэлтгэл сургуулилтгүй хүн хийхэд ч боломжтой.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!