Uncategorized

Таны биеийн галбир аль нь вэ? Алим, лийр ба элсэн цаг – аль төрөлд хамаарч байгаагаар нь эрүүл мэнд, турахад гарах хүндрэл зэргийг мэдэж болно

Таны бие галбир ямар вэ? Алим, лийр эсвэл элсэн цаг уу? Хүний бие галбир чухам энэ л гурван төрөлд хуваагддаг гэж эмч нар батлан хэлж байна. Аль төрөлд хамаарч байгаагаар нь эрүүл мэнд, турахад гарах хүндрэл зэргийг төвөггүй мэдэж болно. “Алим”-уудад өөхний хуримтлал ихэвчлэн бэлхүүс орчмоор явагддаг. Энэ бол өөх тос “хадгалах” аюултай газар. Энэ хэсгээр хуримтлагдсан өөх арьсны гүнд шингэж цаашлаад дотор эрxтнүүдэд тархана. Энэ маш сөрөг үр дагавартай юм. “Алим”-ууд зүрх судасны өвчлөл тусах эрсдэлтэй, цусны даралт ихсэх, чихрийн шижингийн хоёрдугаар төрөл, хэд хэдэн төрлийн хавдар үүнд: бүдүүн гэдэс, өндгөвчний хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй. Эерэг тал: хоолны дэглэм болон дасгал сургуулилтын ачаар өөхний хуримтлалыг хурдан багасгаж болно. Тийм учраас “алим”-ууд илүүдэл жингээсээ бусад төрлүүдийг бодвол амархан салдаг. Харин “лийр”-үүд эсрэгээрээ, тэдэнд бусдаас илүү хүнд байх болно. Учир юунд оршино вэ гэвэл “лийр”-ийхний өөхний хуримтлал биеийн доод хэсгээр түлхүү явагддаг. Уг өөхний хуримтлалыг “пассив” хэмээн нэрлэнэ. Хэдий хэвлийн өөхлөлт шиг аюул дагуулаагүй ч гэлээ хөлөнд маш их ачаалал өгнө. Энэ нь хөлийн судас бүдүүрэх, үе мөчний өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Эерэг тал: “алим”-тай харьцуулахад “лийр”-ийнхэнд өвчин тусах эрсдэл харьцангуй бага. За тэгээд хамгийн сүүлд, эмэгтэйчүүдийн хувьд “элсэн цаг”, харин эрчүүдийн хувьд “гурвалжин” гэгддэг. Энэ төрлийн төлөөллийнхөн бүх биеэрээ жигд өөхлөлттэй, үүнд мөн хэвлийн өөхлөлт ч багтана. Тийм учраас тэдэнд мөн л адил зүрх- судасны өвчлөл, чихрийн шижингийн 2 дугаар төрөл тусах эрсдэлтэй. Аз болж хоолны дэглэм болон дасгал сургуулилт тэднийг өөхлөлтөөс аварна.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!