Uncategorized

Хэтэрхий их унтах нь нойргүйдэлд орсонтой адилхан аюултай

Эрүүл, сайн унтаж амрах нь хүн бүрийн хувьд шаардлагатай зүйл ба өдөр тутмын идэвхтэй байдлыг хангаж өгдөг. Харамсалтай нь олон хүмүүс нойргүйдлээс болж зовж шаналдаг. Хэт унтамхай байдал (их унтах) нойргүйдлийг бодоход эрүүл мэндэд арай бага хор хөнөөлтэй. Үүнд өдөр унтах (нарколепси), илүүдэл жин, эм, бэлдмэл хэрэглэх болон толгойн өвчин, дааврын ялгаралт гэх мэт зүйлс нөлөөлдөг.Их унтах нь олон зүйлд нөлөөлдөг ба гол төлөв нурууны доод хэсгийг өвчлүүлдэг. Мөн цус харвалт, чихрийн шижин болон депресс үүсэхэд нөлөөлдөг зүйлсийн нэг юм. Хэдийгээр хүн олон цаг унтсан боловч, сэрэх үедээ маш их ядарч, туйлдсан байдгаас гадна цочомтгой, эрч хүчгүй, хоолны дуршил болон ой санамж муудахад хүргэдэг байна. Тийм ч таатай сонсогдохгүй байгаа биз?Унтаж байх үед таны тархи үргэлжлүүлэн ажиллаж, өдрийн турш хүлээж авсан мэдээллийг боловсруулж байдаг. Энэ нь таныг эрч хүчтэй, цовоо сэргэлэн сэрэхэд нөлөөлнө. Хэрэв та шөнө хангалттай сайн амарч чадаагүй бол таны бие стресстэж, нэмэлт идэвхжүүлэлт шаардах болно. 7 хоногийн сүүлээр гэхэд та яг цуцсан морь шиг болох юм. Амралтын өдрүүдээр хэт их унтах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд зогсохгүй, амьдралын хэмнэлийг алдагдуулна.Хэр их унтвал хангалттай унтаж амарлаа гэж үзэх вэ? Насанд хүрсэн хүн дор хаяж 7 цаг, ихдээ 9 цаг унтаж байж эрч хүчээ бүрэн сэлбэдэг, гэхдээ эдгээр тоонууд өөр өөр байж болох ба энэ нь тухайн хүний биеийн онцлогоос ихээхэн хамаарна. Зарим хүмүүс 11 цаг унтсан ч гэсэн хангалттай амарч чаддаггүй. Өдрийн турш та эрч хүчтэй, сэргэг байх нь зөв сайн унтаж амарсны шинж юм. Хэрэв та тогтмол нойрмог байдалтай байвал хэт их унтсан эсвэл бага цаг унтаж, амарсан байна гэж ойлгоход буруудахгүй.Энэ нөхцөл байдлаас сэргийлж, архаг нойрны асуудлаас болж эмч дээр очихгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарна уу: Орондоо орох, өглөө босох тогтмол цагтай болох Гар хүрэхгүй газар сэрүүлгээ тавьж, сэрэх үедээ босч очиж унтраах Сайн унтахын тулд өрөөний температурыг сэрүүн байлгах Хэрэв нойрмог байсаар байвал эмчид очиж үзүүлэхЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!