Uncategorized

Цусны даралтыг заавал эм ууж багасгах шаардлагагүй. Та ердөө дараах 2 дасгалыг мэдэж байхад л хангалттай!

Өнөөдөр цусны даралт ихсэх асуудал хүмүүсийн тулгамдаж буй өвчнүүдийн эхний байрт орох биз ээ. Статистик тоо баримтаас харахад, 35 болон түүнээс дээш насны хүмүүсийн 50%-иас багагүй нь цусны даралт ихсэх асуудалтай нүүр тулгараад байгаа аж. Мөн 50 жилийн дараа гэхэд энэ тоо 80% болж өсөх хандлагатай байгаа юм байна. Журам ёсоор цусны даралт ихсэх үед бид тэр дор нь эмчид хандах хэрэгтэй ба хэрэв даралт 140/90 болох юм бол эмч танд эмчилгээ бичиж өгч, аль болох таны амь насыг аврах тал дээр анхаарал хандуулах болно. Идэвхтэй амьдралын хэв маяг бол цусны даралт ихсэхээс сэргийлэх хамгийн том хүчин зүйл юм. Дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт алхах нь таныг дээрх асуудалтай нүүр тулгарахаас хамгаална. Судлаачид дараах 2 төрлийн дасгалыг хийж эхлэх хэрэгтэй талаар зөвлөж байна, хэрэв та тогтмол хийх аваас, цусны даралт хэвийн хэмжээнд байх нэг бол ихсэхээс сэргийлэх ач тустай. Гэхдээ эдгээр дасгалыг хийхдээ хүзүүгээ аль болох гэмтээхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэйг санаарай. Түүнчлэн үр дүнг нь харахын тулд 2 долоо хоногийн хугацаанд дараах дасгалыг тогтмол хийж, үндсэн дасгал хийхдээ бэлдэнэ. “Толгойгоо зүүн болон баруун тийш эргүүлнэ. Эргүүлэх үед хоёр нүдээрээ нэг ижил түвшинд харах ёстой. Толгойгоо зүүн болон баруун тийш хазайлгана. Ингэхдээ мөрөө дээш, доош болон урагш, хойш болгоно.” Зөвхөн 2 долоо хоног өнгөрсний дараа үндсэн хоёр дасгал болох гимнастикын дасгалуудыг хийнэ, эдгээр нь таныг цусны даралт ихсэхээс хамгаалах болно. Дасгал 1 Эхлэх байрлал: нуруун дээрээ дээш харж орон дээр хэвтэнэ. Ингэхдээ толгой орноос илүү гарсан байна. Толгой болон их бие хоорондоо шулуун байрлах ёстой ба толгойгоо доош нь унжуулж болохгүй. Эрүү цээжин дээр байна. Хэрхэн хийх вэ: Толгойгоо доош, дээш болгож, эргээд эхний байрлалдаа шилжинэ. 5 удаа хийнэ. Нийт 5 удаа хийх ба 20 удаагийн давтамжтай хийнэ. Дасгал 2 Эхлэх байрлал: баруун талаараа орон дээр хэвтэнэ, ингэхдээ толгойгоо орноос илүү гаргана. Баруун гараа бас илүү гаргаж доош унжуулна. Ингэхдээ гараа газар хүргэхгүй. Хэрхэн хийх вэ: Толгойгоо доош болгож 30 секунд унжуулна. Дараа нь толгойгоо өргөж, буцаагаад унжуулна. Энэ дасгалыг 5 удаа хийх ба 20 удаагийн давтамжтай хийнэ. Нөгөө талдаа ээлжлэн хийхээ мартуузай.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!