Яагаад бид гар утсаа ариун цэврийн өрөөнд хэрэглэхээ болих хэрэгтэй вэ? Одооноос энэ зуршлаа болихгүй бол тун таагүй зүйлс таныг хүлээж байнa

Бидний дийлэнх нь ухаалаг гар утсанд донтсон болохыг саяхны нэгэн судалгаагаар олж тогтоожээ. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ тийм ч аюултай биш юм. Хэрэв та ариун цэврийн өрөө рүү гар утасгүйгээр орж чаддаггүй бол, зарим нэг эрсдэлийг хүлээхээсээ өмнө энэ буруу зуршлаа болих хэрэгтэй. Таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, давхар оюун санаанд чинь нөлөөлж, ажлын бүтээмжийг бууруулна. Бид уншигчдынхаа эрүүл мэндэд үргэлж анхаарал тавихыг зорьдог билээ. Тэр ч үүднээсээ ухаалаг гар утсаа ариун цэврийн өрөө орохдоо яагаад үлдээх ёстой талаар хүргэхээр бэлтгэсэн юм. Хор хөнөөлтэй бактерийг тараах боломжтой Саяхны нэгэн судалгаагаар ухаалаг гар утас 00-ын суултуураас ч илүү бохир болохыг баримт нотолгоотойгоор олж тогтоожээ. Дунд сургуулийн хүүхдүүдийн хэрэглэж буй гар утсыг судалгаанд хамруулахад “E. coli” бактери олджээ. Энэ хор хө.нөөлтэй бактери ходоод гэдсийг асуудалд оруулдаг хоолны хордлого. Гэхдээ үүнээс өөр маш олон төрлийн бактерийг ухаалаг гар утсаар дамжуулан ариун цэврийн өрөөнөөс авах эрсдэлтэй. Шамбарамтай болох эрсдэлийг улам өсгөх магадлалтай Энэ нь 00-д маш олон цагийг эд эрхтэндээ даралт учруулж суудагтай салшгүй холбоотой. Түүнчлэн, ухаалаг гар утасны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор шамбарам өвчнөөр өвчлөгсдийн тоо ч эрс нэмэгдсэн байна. Ариун цэврийн өрөөнд гар утсаа авч орох нь бидэнд амралт юм шиг санагддаг ч, үнэндээ эрүүл мэндийн олон асуудал үүсгэх гол зүйл болдог.Бидний бодлын цар хүрээг хязгаарлах боломжтой Ухаалаг гар утас бидний төвлөрөх болон сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж, асуудлаас гарах гарц эрэлхийлэхэд тархиа ажиллуулах явцыг удаашруулах, анхаарлаа төвлөрүүлэх процессыг доголдуулахад нөлөөлдөг байна. Иймд зарим үед та гар утсаа өөрөөсөө хол тавьж, ганцаараа цагийг өнгөрүүлж сурах хэрэгтэй – оюун санаагаа амрааж, тархиа цэнэглэ. Эс бөгөөс гар утсаа ариун цэврийн өрөөнд авч орсноор та тархиныхаа амрах цагаас хумсалж байна гэсэн үг юм.Аарцаг орчмын эд эрхтний үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй 00-д хэт удаан суух үедээ гар утсаа ашигласнаар булчингуудад асуудал үүсдэг. Тэр дундаа хэвлий, давсаг болон үтрээний булчин сунадаг байна. Энэ нь аарцагны булчин өмнөх шигээ хангалттай хүчтэй байхаа больж, дэмжлэг үзүүлж чадахгүй болсонтой холбоотой юм.
00-д биеийн байрлалаа буруу байрлуулж сууснаас дээрх асуудал ундарна. Гар утас руу нуруугаа бөгтийлгөж, удаан харж суух нь эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй.Гар утасны хэрэглээг ихэсгэнэ Гар утас дэлхий нийтийг хооронд нь холбож өгч байгаа ч, маш их хэмжээгээр донтуулдаг эрсдэлтэй. Үнэндээ 10 миллениал тутмын нэг нь гар утаснаасаа илүү хуруугаа алдахыг илүүд үздэг байна. Энэ бол гарцаагүй сайны дохио биш бөгөөд биднийг эргэн тойрны амьд харилцаанаас холдуулахад хүчтэй нөлөөлж байгааг дурдах хэрэгтэй.Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.