Д.Жавзан-Орлом: Астматай хүмүүс хавар, намар вакцинд хамрагдвал хүндрэхгүй

Сүүлийн үед гуурсан хоолойн багтраа өвчин ихсэх болжээ. Энэ талаар Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн их эмч Д.Жавзан-Орломтой ярилцлаа.-Гуурсан хоолойн багтраа өвчин гэж ямар өвчнийг хэлж байна вэ. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?-Гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж улмаар гуурсан хоолойн гөлгөр булчин агших, салст бүрхэвчийн шүүрэл ялгаруулалт ихэсч хавагнасантай холбоотойгоор эмнэлзүйд гэнэт ханиалгах, амьсгал боогдох, бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат өвчин.Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт “Астмын эсрэг дэлхийн өдөр” өдөрлөгийг зохион байгуулдаг.Энэ өвчний тархац сүүлийн 20 жил ийн дотор 3-4 дахин нэмэгдэж байгаа учир XXI зууны өвчин гэж нэрлэдэг. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 2005 онд 300 сая хүн гуурсан. хоолойн багтраатай байсан бол 2025 онд 400 саяд хүрнэ гэсэн тооцоо бий.
Гуурсан хоолойн багтрааг гадаад, дотоод, хавсарсан шалтгаантай гэж үздэг.Дотоод шалтгаанд ялангуяа гуурсан хоолойн багтраатай өвчтөнүүдийн 46.3 хувь нь удам дагасан төрөлхийн өртөмтгий хүмүүс байдаг.Эцэг, эхийн аль нэг нь гуурсан хоолойн багтраагаар өвдөж байсан бол төрсөн хүүхдийн 20-30, эцэг, эх нь хоёулаа өвдөж байсан бол 75 хувь нь өвчлөх магадлалтай.Мөн багадаа чихрийн хордлоготой байсан хүүхдийн 25 хувь нь архаг экземтэй болж энэ хүүхдүүдийн 60 хувь нь яваандаа гуурсан хоолойн багтраа өвчтэй болдог.Гадаад шалтгаанд халдварын болон халдварын бус гэж хуваана. Халдварын гэдэгт вирус, шавьж, мөгөөнцөр, хачиг, шимэгчид орно. Харин халдварын бус rэдэгт тоосонцрын харшил чухал үүрэгтэй байдаг.-Тэгэхээр янз бүрийн харшил багтраа өвчин үүсэхэд нөлөөлдөг гэж ойлгож болох уу?-Болно. Гэрийн тоосонцрыг гурав хуваана.
Тухайлбал, цаасны тоосонцор иь аливаа юмыг удаан хугацаагаар ил задгай байлгаснаас харшил төрүүлэгч ихтэй болдог. Хоёрдугаарт, гэрийн амьтны тоосонцор буюу муур, нохойны хаг, хучуур эд, шүлс, шээс нь харшил үүсэхэд нөлөөлдөг.Гуравдугаарт, ургамлын тоосонцор. Харшилтай ургамлаа мэдсэнээр тэр ургамлынхаа тоосоо гүвэх цагаар багтраа өвчин хөдөлж болох тул харшилтай ургамлынхаа цэцэглэх хугацааг мэддэг байх хэрэгтэй. Тухайлбал, шарилж долдугаар сарын 20-ноос есдүгээр сарын хооронд тоосоо гүвдэг. Лууль болохоор долдугаар сараас наймдугаар сарын 30-ны үед тоосоо гүвнэ.Энэ үеэр аль болох хол байж ажил амралтаа зохицуулах шаардлагатай. Багтраатай хүмүүсийн 1-4 хувь нь хүнсний харшилтай байдаг. Хамгийн ихээр харшил агуулсан хүнсний бүтээгдэхүүнд сүү, өндөг, улаан буудайн гурил, шаргал өнгийн жимснүүд, самар, шувууны мах, кофе, шоколад, утсан мах юм. Багтраатай хүмүүсийн 10 хувь нь эмийн харшилтай байдаг.
Ялангуяа, манайхан дур мэдэн антибиотик их хэрэглэдэг. Мөн үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд багтраа өвчнийг үүсгэдэг. Тиймээс эмийн зөв зохистой хэрэглээ чухал. Зүрхний дэлсэлтийг багасгах зарим эмүүд, даралт бууруулах эмийг гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэж болохгүй зөвхөн эмчийн заавраар уух хэрэгтэй.-Энэ өвчин бусад эрхтэндээ яаж нөлөөлдөг юм бэ. Янз бүрийн сорог нөлөө бий юу?-Энэ өвчин астмын урьтал, хөдлөх үе,-тавигдах үе гэсэн гурван шаттай явагддаг. Урьтал үед нь хамар, ам битүүрэх, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин багтралын үедээ өвчтөн маань амьсгаадсан, зайны хуурай хэржигнүүртэй, амьсгалаа гүйцэт авч чадахгүй албадмал байдалд орж болно.Үүнтэй холбоотойгоор амьсгалын дутагдал гүнзгийрдэг. Гуурсан хоолойн багтраа тавигдах үед амьсгаадах, бачуурах, хяналтад байж, шалтгаанаасаа хол байвал сэдрэхгүй. Нэн түрүүнд оношлогооны асуудал чухал. Зөв мэргэжлийн эмчид хандаж үзүүлж оношлуулснаар эмчилгээ зөв болно.Үүний тулд нэгдүгээрт, харшил төрүүлээд байгаа хүчин зүйлээс хол, тусгаарлаж дэглэм барина.
Хоёрдугаарт, өвчтөнд болон ар гэрийнхэнд нь астмын талаар бүрэн ойлголттой байх ёстой. Өөрөөр хэлбэл, эмээ зөвхөн сэдэрсэн үед нь хэрэглээд байх биш тогтмол хугацаанд хэрэглэснээр өвчин нь сэдэрч, хүндрэхгүй нэг төвшинд хянагдах боломжтой.Хамгийн чухал нь гадаад амьсгалын үйл ажиллагааны сорил байдаг. Астмын үед дөрвөн шаталсан эмчилгээ хийдэг. Нэгдүгээр үед нь аль эмчилгээгээ хийх вэ. Хоёр, гурав, дөрөвдүгээр шатандаа магадгүй энэ хүнийг эмчлээд үр дүн өгвөл шат бууруулна. Хэрэв үр дүн багатай бол ахиулна.Тиймээс эмч болон өвчтөн хоорондын тасралтгүй холбоо, байнгын хяналт хэрэгтэй. Архаг дахилттай өвчин учраас магадгүй хөнгөн хүн явж байснаа тамхины утаа, арц, хиншүүний үнэрт хурц мэдрэг болсон байдаг учир сэдрээд хүндрэлүүд гарах боломжтой. Тиймээс уйгагүй хяналт хэрэгтэй.Сүүлийн үед үүнтэй холбоотой гаж нөлөө багатай эмийн бэлдмэлүүд гарсан. Эмчийн хяналттай эмчлэгдэхгүй бол хөшүүн багтраатай орчинд багтраа нь тавигдахгүй гармон хамааралт багтраа гэх мэтчилэн дотроо мэргэжлээс шалтгаалах, хүүхэд, өндөр настнуудад тохиолдох багтраа янз бүр байдаг учраас хувь хүнд тохирсон эмчилгээг зохицуулж өгдөг учраас хүмүүс гайгүй болсон үед нь эм,тариагаа хэрэглэхгүй хүндэрсэн хойно нь эмээ уухаар хяналт алдагддаг.-Сүүлийн үед эм тарианаас илүү цацлага их хэрэглэдэг болж. Энэ хэр үр дүнтэй байдаг юм бол?-Гуурсан хоолойн багтраатай хүмүүс бачууралтай үедээ цацлага болон утлагаар эмийн бодисуудыг хэрэглэдэг. Цацлагын эмүүд нь ууж, тарьж хэрэглэхээс гаж нөлөө багатай. Гуурсан хоолойд шууд очиж уушгинд үйлчлэх боломжтой байдаг учир сүүлийн үед цацлагууд ихэссэн.Цацлагыг гуурсан хоолой өргөсгөх, үрэвсэл дарах зорилгоор нийлмэл найрлагатай, хоёр эмийг нийлүүлсэн, тус тусдаа ч байна. Эмчилгээн дээр нэг анхаарах зүйл бол эмээ зөв хэрэглэх хэрэгтэй.Тиймээс бид үйлчлүүлэгчдээ хэрхэн зөв цацах талаар зөвлөдөг. Тухайлбал, гуурсан хоолойг өргөсгөх цацлагууд хуурай нунтаг, диск, сордог гэсэн хэлбэртэй байдаг. Энэ цацлагууд үнэтэй учраас цаашид хөнгөлөлттэй үнийн жагсаалтад оруулбал манай өвчтөнүүдэд хэрэгтэй. Цацлагыг хэрэглэснээр сэдрэлийн тоо багасна, амьдралын чанар сайжирна, нас барах эрсдэл буурна, уушгины үйл ажиллагаа мэдэгдэхүйц дээшилдэг.-Эмийн бус эмчилгээ буюу зүү тавиулж болох уу?
-Зүү эмчилгээ, цэгэн иллэг, эсэргүүцэлтэй ба амьсгал түгжсэн амьсгалын дасгал хийж болно. Мөн эмчилгээний хоол, нар, ус, агаараар чийрэгжүүлэх, рашаан сувилалд явахыг зөвлөдөг.-Иргэд гуурсан хоолойн багтраа өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?-Астматай хүмүүс хавар, намрын улиралд улирлын томуугийн вакцинд хамрагдсанаар хүндрэхгүй, өвчнөө сэдрэхээс сэргийлнэ. Мөн харшлаа тодорхойлох шинжилгээ хийлгэж юунд харшламтгай болохоо мэдэх нь чухал.Xаршлaa тодорхойлуулсан бол шалтгааны хү чин зүйлтэй харьцахаас зайлсхийх, ахуй орчин нөхцлөө өөрчлөхөд нөлөөлөх арга замыг судалж, суралцаж хэвших хэрэгтэй. Гуурсан хоолойн багтраатай гэж оношлогдсон тохиолдолд эмчилгээний дэглэмийг мөрдөж өөрийгөө хянаж сураарай. Гармонтой цацлагын дараа амаа бүлээн усаар зайлснаар амны мөөгөнцрөөс сэргийлнэ. Цацлага олон янз байдаг учир зөв хэрэглэх хэрэгтэй.Эх сурвалж: Зууны мэдээ сонин
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.