Uncategorized

Ц.Мөнхзаяа: Нүдний даралт ихсэхэд дараах шинж тэмдгүүд илэрдэг

“Нүдний даралт өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, болор солиулах мэс заслын дараах гам”-ын талаар УГТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ц. Мөнхзаяагийн зөвлөгөөг хүргэж байна.Хаалттай өнцөгт глаукомагийн үед нүдний өмнөд хэсэгт байрлах шингэн шүүрүүлэх хэсэг дарагдаж саатсанаас нүднээс гадагшлах шингэний урсгал саатаж, нүдний даралт ихэсдэг. Энэ үед нүдний дотр үүсэх шингэнийг дарангуйлах эм ба лазер эмчилгээг хавсарч хийлгэх хэрэгтэй.Нээлттэй өнцөгт глаукомагийн үед шингэн шүүрүүлэх хэсэг дарагдаж, хаагдаагүй ч нөсөө, нүдэнд үүсдэг тунадас зэргээр бөглөрсөн, нүдэнд үүсэх шингэн хэт ихэсдэг. Энэ тохиолдолд эмийн эмчилгээг хийдэг. Нүдний даралт ихсэх өвчин нь хараа муудах, харааны талбай алдагдах, нүдний даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Нүдний даралт өвчний хурц үед нүд хатгуулж өвдөх, ухархайн яс хөндүүрлэх, дотор муухайрах, огиулах шинж тэмдгүүд илэрдэг. Зарим тохиолдолд хүнд мэдрэгдэх зовиургүйгээр хараанд нөлөөлдөг.– Нүдний даралт ихсэх өвчин гэж юу вэ?– Нүдний даралт ихсэх өвчин сохролд хүргэдэг өвчнүүдийн дотроос нэлээд анхаарал татахуйц өвчин. Нүдний даралт ихсэх өвчин нь дотроо хэд хэдэн төрөлтэй.Хаалттай өнцөгт,Hээлттэй өнцөгт,Холимог хэлбэрийн,Нүдний бусад эмгэгээс шалтгаалсан хоёрдогч хэлбэрийн гэсэн төрлүүдтэй.Ямар ч шалтгаантай, ямар ч төрлийн байсан эмчилгээ, хяналт нь хамгийн чухал. Нүдний даралттай гэж оношлогдоод ирж буй хүмүүсийн түгээмэл алдаа нь эхний хэдэн сар үзүүлж байгаад ирэхээ больдог. Энэ нь хувь хүний эрүүл мэндийн боловсрол муутай байдалтай холбоотой. Нүдний даралт ихсэлт шинж тэмдэггүй, зовиургүй өвчин. Тиймээс нүдний даралт ихэлттэй гэж оношлогдсон, эсвэл нүдний даралт ихэссэн гэж сэжиглэж байгаа тохиолдолд зайлшгүй нүдний эмчид нэг удаа үзүүлж байж батлагдана. Нэг удаагийн үзлэгээр онош тогтоогдохгүй байх тохиолдол элбэг.–Ямар шинж тэмдэг илрэх вэ?-Түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь шалтгаантай болон шалтгаангүйгээр нүд улайх. Орой, үдшийн цагаар нүд бүрэлзэх, өглөө сэрээд харахад нүд бүдэг харж байгаад өдөр тийш тодрох, гэрэл харахаар гадуур нь хүрээ тодорч харагдах шинжүүд илэрнэ. Мөн даралт ихсэж буй талдаа толгой таллаж өвдөх, дотор муухайрах, огиудас хүрэх шинжүүд илэрдэг.–Шалтгаан нь юу вэ?– Глаукомаг сүүлийн жилүүдэд удамшилтай холбож үздэг болсон. Манай улсад нүдний даралт өвчний талаар хэд хэдэн томоохон судалгаа хийгдсэн. Дэлхийн хэмжээнд авч үзвэл нэлээд өвөрмөц онцлогтой даралт ихсэх хэлбэр ажиглагдаад байна уу гэсэн судалгаа бий. Тэр судалгаагаар манай улсын хэмжээнд нүдний даралт ихсэлтийн өнцөг хаалттай хэлбэр зонхилон тохиолдож байна гэж гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд нээлттэй өнцөгт хэлбэр ихсэж байгаа.Тэгэхээр өнцөг гэж юу яриад байгааг тодруулах шаардлагатай болов уу.Хүүхэн хараанаас урагш эвэрлэг бүрхүүл хүртэлх зайг өмнөд камер буюу өмнөд хорго гэдэг. Хүүхэн харааны ард нүдний болорыг бэхэлж буй хэсгийг сормосхон бие гэж нэрлэх бөгөөд сормосхон бие орчмоос нүдний дотоод шингэн байнга үүсч байдаг. Хүний нүд тодорхой даралт, шингэний эргэлттэй байдаг эрхтэн.Сормосхон биеэс үүссэн шингэн болорын урдуур гарч хүүхэн хараагаар урагшлан эвэрэлэг болон солонгон бүрхүүлийн өнцөг хэсэгт хүрээд нүднээс гадагшилдаг. Нүдэн доторх шингэн булгийн ус шиг ундарч, нүднээс гадагшилж байдаг. Энэ шингэний гарах урсгал хаагдсанаар нүдний даралт ихсэх өвчин үүснэ. Шингэн гадагш гарахад саад үүсч багаагаас хамаарч нээлттэй өнцөгт, хаалттай өнцөгт ангилж байгаа юм.-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?-Монгол хүний нүд харьцангуй богино буюу 50-аас дээш насныханд дунджаар 23,5 мм урттай байдаг гэсэн судалгаа бий. Богино нүдтэй байна гэдэг нь шингэн урсах зай давчуу байна гэсэн үг. Нас нэмэгдэж нүдний болор зузаарахаар шингэн урсах зам улам давчуу болдог. Тиймээс 35-40 насны хүмүүс 2 жилд нэг удаа эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай.40-45 насныхан жилдээ нэг удаа, 45-аас дээш насныхан 6 сар тутамд нэг эмчийн үзлэгт хамрагдах шаарлагатай. Хувь хүний нүдний байдал, эрүүл байна уу, эмгэг байна уу гэдгээс хамаарч хэдийд, ямар хугацаанд үзүүлэх талаар эмч зааварлагаа өгнө.-Сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэг ихсэх болсон?– Сүүлийн жилүүдэд оношлогооны чадвар сайжирсантай холбоотойгоор нүдний торлогийн эмгэг илрэх байдал ихсэж байгаа. Үүнээс чихрийн шижингийн шалтгаанд торлогийн эмгэг ихсэж байгаа нэлээдгүй санаа зовоох болсон. Чихрийн шижин эмгэг ихсэх тусам тодорхой үечилсэн байдлаар нүдний өвчлөл ихсэж байгаа дүр зураг харагддаг. 1990-ээд оноос манй улсад чихрийн шижингийн өвчлөл ихэссэн байдаг. Чихрийн шижин оношлогдсоноос хойш тодорхой хугацаанд нүдний өвчлөлүүд үүсдэг.ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ, ЦУСАН ДАХЬ САХАРЫН ХЭМЖЭЭГ ХЭВИЙН, ХЭВИЙНХТЭЙ ОЙРОЛЦОО ХЭМЖЭЭНД БАРЬЖ ЧАДВАЛ НҮДНИЙ ТОРЛОГИЙН ЭМГЭГ ОЙРОЛЦООГООР 10-15 ЖИЛИЙН ДАРАА ҮҮСДЭГ. ХАРИН ГАМ БАРИХГҮЙ, САХАРАА ХЯНАХГҮЙ, ХООЛ УНДАА ТААРУУЛЖ ИДЭХГҮЙН УЛМААС НҮДНИЙ ӨВЧЛӨЛ 5-6 ЖИЛИЙН ДОТОР ЭРТ ИЛЭРДЭГ. ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ХЯНАЛТАНД БАЙЖ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ МАШ САЙН АВЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХЯНАЛТ САЙН БАЙВАЛ ЯНЗ БҮРИЙН ХҮНДРЭЛҮҮД ҮҮСЭХГҮЙ. Эмчийн зааврын дагуу эмчилгээг цаг тухайд нь зөв хийж байгаа эсэхээс эмчилгээний үр дүн маш их шалтгаална. Нүдний даралт ихсэлт хэмээн оношлогдсон бол даралтыг бууруулах дусаагуурыг өдөр бүр дусаана. Харааны мэдрэл гэмтсэн тохиолдолд дахин сэргэдэггүй өвчин.Нүдний болор солиулах мэс заслын дараа баримтлах гам,Нүдээ нухахгүй байх,Хүчтэй ханиах, найтаахыг хориглоно,Өвдөгнөөс доош тонгохгүй,10 кг-аас хүнд ачаа өргөхгүй,С.пиртийн төрлийн зүйл хэрэглэхгүй,Нүдээ гэмтээхээс сэргийлэх,aжил,амралтаа зохицуулж, хоногт 8-аас дэээш цаг унтаж, амрах,Цусны даралтаа тогтмол хянах шаардлагатай.Эх сурвалж: “Таны эрүүл мэнд нэвтрүүлэг” АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!