Uncategorized

Нүд хуурайших асуудал сүүлийн үед түгээмэл тохиолдох өвчний нэг болоод байна. Үүнээс хэрхэн сэргийлэх болон эмчлэх аргыг хүргэе!

Нүд хуурайших эмгэг эсвэл кератоконжанктивит хуурайшилт гэж нэрлэдэг, энэ нь нулимс ялгаруулалт багасч, эсрэгээрээ ширгэлт ихсэх үед илэрдэг нүдний өвчин юм. Энэ өвчин хамгийн түгээмэл илэрдэг эмгэг ба нийт хүн амын 5-6% нь уг өвчнөөр өвчилдгөөс гадна зарим нэг амьтдад ч бас илэрдэг байна. Нүд хуурайших эмгэгийн шинж тэмдгүүд: Нүд өвдөх, загатнах эсвэл халуу шатах Гэрэл харахад мэдрэмтгий байх Улайх, нүд ядрах Нүд бүрэлзэх Нүдэнд “юм” орчихсон юм шиг мэдрэгдэх Яагаад нүд хуурайшдаг вэ? Нулимс бол тослог шингэн ба энэ нь нүдийг тав тухтай байдлаар хангах, эрүүл байлгах болон тоос шороо, бохирдлоос хамгаалах үүрэгтэй.Хэрэв таны нүд хуурайших болсон бол нулимсны системд ямар нэгэн доголдол үүссэн гэж ойлгож болно. Нүд хуурайших үед илрэх бусад шинж тэмдгүүд: Байгалийн жам ёсны насжилт (цэвэршилт) Нулимс гарах чадварт нөлөөлөх өвчин, тухайлбал үе мөчний үрэвсэл эсвэл “Sjogren” эмгэг Ма.нсууруулах бо.дисын сөрөг нөлөө, тухайлбал антигистамин Зовхио зөв хааж чадахгүй байх бусад асуудал Нүд хуурайших эмгэгээс хэрхэн сэргийлэх болон хэзээ эмч дээр очих вэ?Өвчнийг эмчилж болох хэд хэдэн аргууд бий: Агаар чийгшүүлэгч худалдаж авах (хуурай орчин асуудлыг улам хүндрүүлдэг) Хиймэл нулимс дусаах (эмчийн зөвшөөрөлтэйгөөр) Нулимсны булчирхайг сэргээх мэс ажилбар хийлгүүлэх Нүд хуурайших эмгэг болоход хүргэж буй дагалдах шалтгаануудыг эмчлэх Компьютер дээр ажилладаг бол тогтмол завсарлага авч байхЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!