Uncategorized

ХӨХНИЙ СҮҮНИЙ ГАРЦЫГ САЙЖРУУЛАХ ХҮНС

* Манай уламжлалт хүнс шар будаа, гүзээний шөл, шар будааны зутан* Шар лууван, навчит байцаа, нохойн хошуу, цагаан лууван, шидийн самар* Ногоон гоньд, зираа /шүхэртний овгийн жижиг цагаан эсвэл ягаан цэцэгтэй, анхилуун үрийг нь хүнс ба эмнэлэгт хэрэглэх нэг наст өвслөг ургамал/, халгай, гоньд /салаат чагирам/ зэргийг хандалж уух* Гэр бүлийн тайван байдал* Гэр бүлийнхэн эх, хүүхдийн дэргэд та.мхи, а.рхи хэрэглэхгүй байх* Хүрэн манжин, гишүүнэ, шанцайд бага зэрэг нитрат агуулагдсан байдаг тул хязгаартай маш багаар хэрэглэнэ.ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД ХОРИГЛОХ ХҮНС * Хөхүүл үед утсан, лаазалсан мах, лаазалсан загас, хиамны нитрит гэдэг хорт хавдар үүсгэгч бодис нь хүүхдийн дасан зохицох чадварыг бууруулж, өвчлөлд өртөмтгий болно.* Өтгөн цай, со.гтууруулах ундаа, шар ай.раг нь хөхний сүүгээр дамжин хүүхдийн өсөлт хөгжлийг саатуулдаг.* Сонгино,сармис, утсан, дарсан хүнс нь хөхний сүүг үнэртэй болгож, хүүхэд хөхнөөсөө дургүйцэх магадлалтай тул хөхүүл эхчүүд хоолондоо хэрэглэхгүй байх. Хүүхэд эхийн үнэр, сүүний үнэрт дассан, аливаа үнэрт мэдрэмтгий байдаг.* Хөхүүл эхчүүд та.мхи татахыг хориглоно. Та.мхины ни.котин хүүхдэд хор болно.* Дарсан, даршилсан бүтээгдэхүүн технологийн явцад нитрит, нитраттай болсон байдаг.* Халуун ногоо, хайрсан, хуурсан хоол, олон хэрэглэсэн хоолны тос зэргийг хэрэглэж болохгүй.ХЯЗГААРЛАХ ХҮНС * Хөхүүл эхчүүд шоколадан чихэр, амтат жүрж, бэрсүүт жүрж, самар, зөгийн бал, өндөг, гүзээлзгэнэ, зэтгэнэ зэрэг хүнс хэрэглэхэд хүүхдэд харшил үүсгэж тууралт өгөх, шингэнээр суулгахад нөлөөлнө.* Усан үзмийг хязгаарлана, хэтрүүлбэл хүүхдийн гэдэс дүүрч суулгаж болзошгүй.* Өргөст хэмх, чавга, гүйлс, ястай чангаанзыг хэтрүүлбэл хүүхэд мөн суулгалтаар өвдөнө.ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДИЙН ХОНОГТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ТЭЖЭЭЛИЙН БОДИСЫГ ХАНГАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХОНОГТ ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ 200гр мах, тахиа, загас, 1л сүү, тараг, 100-150гр ээдэм, 20-30гр бяслаг, 400-450гр ногоо /төмс 150-180гр/, 200гр жимс, 200-300мл жимсний чихэргүй шүүс, 250-300гр талх, 50гр хүртэл төрөл бүрийн будаа, 15-20гр цөцгийн тос, 25-30гр ургамлын тос зэргийг хэрэглэхэд хоногт шаардлагатай эрдэс бодисыг авдаг байна.Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он М.Оюунбилэг Ph.DЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!