Uncategorized

Стресс таны биед чимээгүй хор хөнөөл учруулж байгааг илтгэх аюултай шинж тэмдэг

Амьдралын динамик хэмнэл, өдөр бүр тохиох олон зүйлс биднийг стресстэхэд хүргэдэг. Бидний дийлэнх нь стресс гэдэг зүйлийг их бага хэмжээгээр мэдэрдэг нь нууц биш. Гэхдээ стресстэж эхлэх үед бидний бие организм оюун санаа эсвэл сэтгэл санаагаар дамжуулан хариу үйлдэл үзүүлж эхэлдэг байна.Бие организм болон сэтгэл санаанаас үүдэлтэй стресс Бие организм болон сэтгэл санааны стрессийн үед илрэх хэд хэдэн шинж тэмдгүүд байх бөгөөд энэ үед стресс таны биед дотроос нь хор хөнөөл учруулж, амар амгалан, тайван байдлыг давхар алдагдуулдаг. Сэтгэл санаа болон бие организмтай холбоотой стрессийг хүргэе.1. Батга гарах Эхлээд нүүрэн дээр батга гарна, яагаад гэвэл сэтгэл санааны хямрал үүнд нөлөөлж болно, бид бохир гараараа нүүрэндээ хүрдэг гэдгээ ч бас мартаж болохгүй. Мөн батга нуруу болон хүзүүний ойролцоох газруудаар гарч болно.2. Үс унах Удаан хугацааны стресс эсвэл сэтгэл санааны зовнил нь үсний уутанцарт нөлөөлдөг байна. Шим тэжээлээр дутагдаж, цусны эргэлт муудсан уутанцар үс унахад хүргэдэг аж.3. Толгой өвдөх Стресс нойргүйдэл, шингэний дутагдалд хүргэхээс гадна сахар эсвэл со.гтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлж, үр дүнд нь толгой өвтгөдөг.

Ерөнхийдөө толгой өвдөж байгаа нь стресстэй салшгүй холбоотой байдаг.4. Ханиад томуу болон үрэвслийн шинж чанартай өвчин тусах Дархлааны системийн үйл ажиллагаа алдагдаж, вирус болон бактериудад үүд хаалгаа нээж өгөх болно.5. Ходоод гэдэсний замын эмгэгээр өвчлөх Стрессийн хэмжээ их байх тусам өтгөн хатах эсвэл туулгах, гэдэс өвдөх болон хэвлий хийгээр дүүрэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.6. Нойргүйдэл Шинэ асуудлыг шийдвэрлэх, ядрах, сэтгэл санаа зовних зэрэг нь таныг унтаж амрахад саад болох бөгөөд үр дүнд нь нойргүйдэлд хүргэнэ. Үр дагавар нь маргааш өдөр нь та эрч хүчгүй, сулбагар байх болно. 7. Хоолны дуршил өөрчлөгдөнө Хоёр байдлаар өөрчлөлт мэдрэгдэнэ: хоолны дуршил буурах эсвэл цадаагүй юм шиг мэдрэмж төрөхөөс үүдэлтэй хэт их идэх – үр дүнд нь таны биеийн жин огцом нэмэгдэнэ.Мөн сэтгэл санаатай холбоотой өөрчлөлтүүд байх бөгөөд ихэвчлэн тухайн хүний ааш зан хувирдаг байна. Ихэнх хүмүүст ааш зан өөрчлөгдөх, эмзэг болох, депресстэх, түгших эсвэл амарч чадахгүй байх гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч стрессээс ангижрах хэрэгтэйг анхаарна уу. Ерөнхий зөвлөгөө өгөхөд, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэж, тогтмол унтаж, биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж, удаан хугацаагаар юм үзэж суухгүй байх нь чухал юм.Эх сурвaлж   

Related Articles

Back to top button
error: Content is protected !!