Үүнийг хүн болгон мэдэж байх ёстой, ялангуяа 35-аас дээш насны эмэгтэйчүүд

Маалинга, латин нэршлийг нь орчуулбал “илүү их шим тэжээлтэй” хэмээн бууна. Эрт дээр үеэс хүмүүс уг үрийг хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд эмчилгээний үйлчилгээг нь ч сайн мэддэг байв. Маалингын үр – тосны хүчил болон омега 3-ын юугаар ч орлуулшгүй эх сурвалж юм. 100 г үрэнд ойролцоогоор 22 г омега 3 агуулагддаг. Харьцуулж үзье л дээ: 100 г хушганд – 6 г тосны хүчил, харин 100 г хар амар загасанд дөнгөж 5 г. Маалингын үрэнд марганц, магни, цусан дахь холестерины хэмжээг бууруулах ширхэг томтой ширхэглэгийн агууламж их байдаг.
Энэхүү хүнс хүмүүсийн хоол хүнсэнд гайхалтай нэмэлт болж өгөх бөгөөд амьдралын эрүүл хэв маягийг баримтлахад нь тусална. Маалингын үрийн нөлөө Маалингын үрийн хэд хэдэн шим тэжээлтэй чанарыг авч үзэцгээе. Маалингын үр нь сорбент болохын хувьд гэдэс ходоодыг хор, хорт бо дисоос цэвэрлэдэг. Нэг үгээр хэлбэл идэвхжүүлсэн нүүрснээс дутахааргүй гэдэс ходоод тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Зарим нэг төрлийн хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлнэ. Үүнд хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт хавдар багтана. Цусны даралтыг бууруулах бөгөөд цус өтгөрөх магадлалыг 75 хувиар багасгана. Гэдэс ходоодны микро орчныг нөхөн сэргээнэ. Арьс, үсний эрүүл байдлыг дэмжинэ.Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь Маалингын үр нь ялангуяа 35-аас дээш насныханд нэн тустай – хөхний хорт хавдар тусах эрсдэлийг эрс бууруулна, мөн цэвэршилтийн үеийн таагүй шинж тэмдгүүдийг багасгахад тусалдаг байна.Маалингын үр фитоэстроген агуулдаг тул эмэгтэйчүүдийн даавар ялгаруулалтыг тэнцвэржүүлдэг ажээ.Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох эстрогенийг нөхөж өгнө. Маалингын үрийг тогтмол хэрэглэснээр сарын тэмдгийн давтамжийг тогтворжуулна, мөн үүнтэй холбоотой таагүй мэдрэмжийг ч багасгаж өгдөг.
Маалингын үрийг жирэмсний үед хэрэглэхийг мөн зөвлөдөг. Уг үрэнд маш их олон төрлийн микро элементүүд агуулагддаг тул хүүхдийн эрүүл бойжилтод нэн тустай гэж үзэх болжээ.Хэрхэн хэрэглэх вэ? Маалингын үрийн хальсанд полисахарид агуулагддаг тул ус ихээр шингээдэг – тийм учраас үрийг усанд хийхэд кисель шиг зүйл бий болно. Үүнийг дотор эмчилгээнд хэрэглэх ажээ. 2/3 хоолны халбага маалингын үр авна. Орой нь буцалсан тасалгааны хэмтэй усанд (ус үрийг бүрэн давсан байна) хийж хонуулаарай. Өглөө нь өлөн дээрээ зунгааралдсан бэлдмэлийг уугаад үрийг нь иднэ. Ингэж хэрэглэснээр тосны хүчил болох омега 3 зэрэг шим тэжээлийг алдагдуулахгүйгээр хэрэглэж чадна.
Хоол судлаачид маалингын үрийг буцалгаж бус дэвтээж уухыг зөвлөж байна. Удаан хугацаагаар өндөр хэмд маалингын үрийг болгоход тосны хүчил нь исэж пероксид болж урвалд орно. Энэ нь шим тэжээл өгөх бус харин эсрэгээрээ эрүүл мэндэд хор уршиг тарих юм. Өглөө маалингын үрээ ууснаас хойш 10 минутын дараа өдрийн эхний стакан усаа ууж болно. Хэрвээ бодисын солилцоог бүрэн утгаар нь ажиллуулахыг хүсэж байгаа бол ус ууснаас хойш 10 минутын дараа 1 ширхэг ногоон алим идээрэй. Бас дахин 10 минутын дараа тайван өглөөний цайгаа ууж болно. Сайн чанарын маалингын үр эсэхийг хэрхэн шалгах вэ? Маалингын үрийг одоо хаанаас ч авч болохоор байна. Үр нь хуурай, ширхэг бүрээрээ салсан, бага зэргийн үнэртэй байх ёстой, зөөлөрсөн эсвэл өнгөө алдсан байвал чанарын шаардлага хангахгүй байна гэж үзнэ. Маалингын үрийн өнгө нь цайвар бор эсвэл шаргал өнгөтэй байна. Нунтагласан үр авахгүй байхыг зөвлөж байна.
Нунтаг үр нь амархан чанараа алддаг бөгөөд удаан хадгалагдахгүй. Чанарыг илтгэх чухал шинж тэмдэг – өглөө зунгааралдсан шингэн үүссэн байна. Их байх тусам – сайн гэсэн үг юм.Хориглох заалт Маалингын үрийг хэтрүүлэн хэрэглэх эсвэл бага ус хийж дэвтээх нь дотор гэдсийг бөглөх аюултай. Маалингын үрийг зөвхөн бага хэмжээгээр араас нь усаар даруулж ууж хэрэглэнэ.
Давсаг эсвэл цөсний чулуутай бол, мөн мухар олгой үрэвссэн үед маалингын үрийг болгоомжтой хэрэглэнэ.Зарим нэг хүмүүс маалингын үр хэрэглэсний дараа гэдэс нь дүүрэх тохиолдол гардаг. Хэрвээ энэ шинж тэмдэг илэрсэн бол хэрэглэх хэмжээг нь эрс багасгаарай. Дэвтээсэн маалингын үрийг өглөө ууж хэрэглэнэ. Зөв хэрэглэж байгаа тохиолдолд хоол боловсруулах үйл ажиллагаа жигдэрч, арьс, үсний өнгө зүс сайжраад ирдэг. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөрт 2 л хүртэл ус заавал ууж байхаа мартаж болохгүй.Эх сурвaлж
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.