Uncategorized

Цусны өндөр даралтыг үр дүнтэй бууруулах арга зам

Цусны даралт – зүрх-судасны системийн хамгийн түгээмэл өвчлөлд тооцогддог. Цусны даралт нь байнга өндөр байдаг хүмүүсийг цусны архаг даралттай хэмээдэг. Уг өвчин дангаараа бие даасан өвчин байх нь маш ховор. Өөр бусад хүнд өвчний шинж тэмдэг болж илэрдэг ажээ. Цусны өндөр даралт нь хүний бие махбодид бүхэлд нь сөрөг нөлөө үзүүлнэ – хамгийн аймшигтай нь цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлтэй ажээ. Цусны өндөр даралтыг яаж хурдан буулгах вэ? Энгийн, гэхдээ маш үр дүнтэй дөрвөн арга бий бөгөөд ямар нэгэн эмийн тусламжгүйгээр даралтыг бууруулна.1. Иллэг Зөөлөн урссан хөдөлгөөнөөр хүзүүнд иллэг хийнэ, шилэн хүзүүн дээр заримдаа бага зэрэг дарж илнэ.2. Уксустай жин Даавууны 2 өөдөс аваад алимны эсвэл жирийн хоолны уксусанд дүрнэ. Хөлийн уландаа даавуугаа 5-7 минут тавина. 20-30 минутын дараа даралтаа үзээрэй. Хэрвээ даралт буугаагүй байвал дахин жин тавина.3. Цангисийн шүүс 100 мл шүүсийг адил хэмжээний зөгийн балтай холино.Өдөрт жижиг халбагаар 3 удаа ууна. Архаг даралттай хүмүүст нэн тохиромжтой.4. Цэгэн иллэг Чихний араас шилэн хүзүү хүртэл цэгэн иллэг хийнэ.Эрхий хуруугаа чихний ард байрлуулаад доош чиглэлд иллэг хийгээрэй.Хэтэрхий хүчтэй дарах хэрэггүй,хуруугаараа зөөлөн дарахад л хангалттай.Тал тус бүрдээ 8-10 удаа иллэг хийнэ. Иллэг хийсний дараа шууд даралтаа үзэж үр дүнг шалгах боломжтой.Туршаад үзээрэй – үнэхээр үр дүнгээ өгнө.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!