Uncategorized

Салж өгөхгүй байгаа хуурай ханиалгыг хэрхэн дарах вэ? Байгалийн гаралтай хүчтэй бүтээгдэхүүнийг хэрэглэ… Эм уугаад ч эдгэхгүй байгаа ханиадыг нам дарна!

“Ханиаданд бүр дарлуулж дууслаа” – хүйтний улиралд ийм зовлонг олон хүн хэлдэг. Ханиад томуу нь хүндэрч архаг ханиад болно – үүнээсээ болоод бие махбодь бүр сульдаж орхидог. Сурталчлаад байгаа сироп, эмнүүд үр дүнгээ өгөхгүй, ханиалгасаар л… Энэ үед хуурай ханиалгыг ү дүнтэй дарах ардын уламжлалт эмчилгээ л тус болно. Хуурай ханиалгаас хэрхэн салах вэ? Ханиалга – энэ бол бие махбодь өөрийгөө хамгаалж байгаа механизм юм. Амьсгалын систем өөрийгөө гадны бохирдлоос, цэрийг гадагшлуулах оролдлого болно. Архагшсан ханиадыг эмчлэх гол зорилго – хуурай ханиалгыг чийгтэй болгоход оршино, өөрөөр хэлбэл цэрийг гадагшлуулах зорилготой.Цэртэй ханиалгыг өвчнийг илааршуулахад илүү дөхөм гэж үздэг. Хуурайг нойтон ханиалга болгож чадвал өвчнийг богино хугацаанд анагааж чадна.Энэ тохиолдолд ханиадыг орчин үеийн эм тариагаар эсвэл ардын уламжлалт аргаар анагаах боломжтой.Хэрвээ ханиалга долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилж байгаа бол эсвэл таны эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байгаа бол заавал мэргэжлийн эмчид үзүүлэх ёстойг анхаараарай.Архагшсан ханиадыг ардын уламжлалт аргаар эмчлэх жор Орц: 1 хэсэг луувангийн шүүс 1 хэсэг хар манжингийн шүүс 1 хэсэг хүрэн манжингийн шүүс 1 хэсэг цангисын шүүс 1 хэсэг зөгийн бал 1 хэсэг архи Хэрэглэх арга: Бүх зургаан орцыг адил хэмжээгээр хийж хутгана. Хоолноос 30 минутын өмнө 3 удаа хоолны халбагаар уух хэрэгтэй. Хэрвээ бөөрний чулуутай бол эмчилгээг цайны халбагаар эхлүүлэхийг зөвлөж байна.Орцуудын эмчилгээний үйлчилгээ Архагшсан ханиадыг анагаах уг жорд орсон орц болгон өөрийн гэсэн үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ.Цэвэр зөгийн бал нь нян, вирус,мөөгөнцрийн эсрэг үйлчилгээгээрээ алдаршсан бөгөөд ханиадыг дарах үйлчилгээгээр бараг нэгдүгээрт жагсана.Эмээ, ээж нар нэгэн хоолойгоор “Зөгийн бал ид, хэрэгтэй шүү” гэж зүгээр ч нэг хэлээгүй л байлтай.Хар манжин – байгалийн гаралтай хүчтэй антибиотикт тооцогдоно. Ногооны зөөлөн эд нь шим тэжээл, амин дэм, эфирийн тосоор баялаг, мөн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.Луувангийн шинэхэн шүүс – хуурай ханиалгыг дарах байгалийн гаралтай бүтээгдэхүүн, хүүхдүүд ч гэсэн ямар нэгэн хязгааргүйгээр хэрэглэж болно. Луувангийн шүүс нь хоолны дуршил нэмэгдүүлэхээс гадна ходоодны шарханд нэн тустай хэмээгддэг, шүд бэхжүүлнэ, дархлаа дэмжинэ, мөн арьс болон хараанд эерэгээр нөлөөлдөг ажээ.Хүрэн манжингийн шүүс – юугаар ч орлуулшгүй байгалийн гаралтай тайвшруулагч гэж үздэг. Хүрэн манжинд агуулагдаж байгаа бодисууд нь залгиур болон бронход эерэг нөлөө үзүүлнэ, хаван бууруулна, мөн нян устгахаас гадна цэрийг хуримтлуулахгүй гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг байна. Хүрэн манжингийн шүүс нь луувангаас дутахааргүй шим тэжээлтэй. Цусанд нэн тустай ногоо гэж үздэг: эритроцитын үүсэхэд нөлөөлнө мөн гемоглобины түвшинг нэмэгдүүлдэг.Мөн элэг, бөөр, түрүү булчирхайг хорт бодисоос цэвэрлэдэг.Цангисын шүүсийг зөгийн балаар амтлаад уухад ханиад нам дарагдана, бронх буюу гуурсан хоолой цэвэрлэгдэж дархлаа сайжирдаг.Өөрөөр хэлбэл дараагийн ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажээ. Цангист их хэмжээний амин дэм болон флавоноид агуулагддаг – мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлэх нэгдэл юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!