Uncategorized

Хоносон хоол идэх нь ходоодны шархлаа цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэй

ХУД-ийн ЭМТ-ийн Хоол боловсруулах эрхтний их эмч Л.Мэдэхгүй, Дотор, уламжлалт эмчилгээний их эмч Д.Пүрэвдорж нар зөвлөж байна.Ходоод нь хоол боловсруулах эрхтэн дотроо маш чухал үүргийг гүйцэтгэнэ. Гадаад орчноос хоол тэжээлийг хүний эд, эс, эрхтэнтэй холбож өгдөг гүүр юм. Бидний идсэн хоол хүнс хамгийн эхэнд ходоод гэдсэнд задарч, боловсорч эхэлдэг. Улмаар ходоод хоол хүнснээс шим тэжээлийг биед шингээж, биеэс хорт бодисыг гадагшлуулан хүнийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс янз бүрийн өвчлөлд өртөмтгий байдаг. Тухайлбал, ихэвчлэн ходоодны үрэвсэл болон улайлт элбэг тохиолддог.-Ходоодыг өвчлүүлэгч гол хүчин зүйлүүд юу вэ?–Л. Мэдэхгүй: Ходоод гэдэг бол хоол боловсруулах хамгийн чухал э рхтэн. Аюулхайн ард байрладаг бөгөөд амсар, ёроол, нугалуур их бие гэсэн хэсгүүдээс бүрддэг. Ходоодны шүүрэл ялгаруулах, хоолыг хадгалах, дамжуулах, нөөшлөх гэсэн үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. Эдгээр үүргийн механизм алдагдсанаас болж ходоодны үрэвсэлт өвчнүүд үүсдэг. Үүнд хеликобактер, нян, вирус, мөөгөнцөр, стресс, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, удамшил, архи тамхины хэрэглээ гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлнө.Улаанбаатар хотын хэмжээнд судлаад үзэхэд ходоодны үрэвсэлтэй насанд хүрэгчдийн 69 хувь, өсвөр үеийнхний 65 хувь нь хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэлтэй байна гэж гарсан.Ходоодны шархлааг судлаад үзэхэд өвчний шалтгааны 65 хувийг хеликобактер эзэлдэг байна. Хеликобактер ходоодны шархлаа үүсгэх хамгийн том шалтгаан.-Сая дурьдсанчлан ходоодны шархлааны 65 хувь нь хеликобактераас үүсдэг гэлээ. Хеликобактер ходоодонд байдаг уу эсвэл гаднаас дамжин орж, ходоодыг өвчлүүлдэг үү?– Л. Мэдэхгүй: 1983 онд Австрийн хоёр эрдэмтэн ходоодны өвчлөлийг судалж байгаад уг бактерийг илрүүлсэн. Энэ нь 5:3 нанометр хэмжээтэй, шилбүүртэй бактер. Энэ шилбүүрээрээ ходоодны салстад нэвтэрч, байрлаж тодорхой ферментийн нөлөөгөөр салстыг хайлуулж хоруу чанараа үзүүлдэг.ХЕЛИКОБАКТЕР НЬ ХОДООД ГЭДСЭНД ЭЛБЭГ ТОХИОЛДДОГ СПЕРАЛЬ ХЭЛБЭРИЙН БАКТЕР ЮМ. УГ БАКТЕР НЬ ЭД ЭСҮҮДИЙГ ХОДООД ГЭДСЭНД ХАВСАРГАЖ ЭНЭ НЬ ХОДООД ҮРЭВСЭХ ШАЛТГААН БОЛДОГ. УЛМААР ДЭЭРХ НЯНГААР ӨВЧЛӨХ, ХАЛДВАРЛАХ, ХОДООДНЫ ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЛИЙГ БИЙ БОЛГОДОГ. ХЕЛИКОБAКТЕР НЬ БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ХҮН АМ, ЯЛАНГУЯА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ДУНД ТОХИОЛДОХ НЬ ЭЛБЭГ БАЙДАГ.СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ ОРОНД ХОДООД ГЭДЭСНИЙ ШАРХЛАА ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН БӨГӨӨД ХОДООДНЫ ШАРХЛААТАЙ ХҮМҮҮСИЙН 50-60 ХУВЬ, ДЭЭД ГЭДЭСНИЙ ШАРХЛААТАЙ ХҮМҮҮСИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ЭНЭХҮҮ БАКТЕРААС ҮҮДЭЛТЭЙ БАЙНА. УГ ХАЛДВАРЫГ ДЭЛХИЙ НИЙТЭД ГЭР БҮЛИЙН ӨВЧИН БУЮУ “ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ” ХЭМЭЭН НЭРЛЭХ БОЛСОН.– Д. Пүрэвдорж: Манайхан зөв цагтаа хооллохгүй, өнгө алаглсан амтлаг хоол хольж иддэг, амтлаг, чихэрлэг зүйлд их дуртай болсон байна. Үүнээс болоод ходоодны өвчлөл ихсэх болсон. Нийт өвчлөлүүдээс зүрх судасны өвчин тэргүүлдэг байсан бол одоо ходоодны хавдар тэргүүлэх болсон байна. Бид хавдрыг эзэндээ гомдсон эсийн бөөгнөрөл гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, зөв хооллохгүй, зөв сайхан үг хэлэхгүй байгаагаас шалтгаална. Амнаас гарч байгаа муу үг бүхэн эд эсийг үхүүлж байдаг.Буруу хооллох, тогтмол цагт хооллохгүй байх, стресс зэрэг нь мөн өвчин үүсгэх шалтгаан болдог. Хоолыг идэж байх үедээ амтархаад, баярлаж идэх хэрэгтэй. Хүний бие организм мод ургахтай л адил. Хамгийн энгийнээр ямар нэгэн эм хэрэглэхгүй байх нь чухал. Орчин үед хүмүүс эмийг хоол шигээ хэрэглэх болсон. Зүй нь бол хоолоо эм шигээ хэрэглэх ёстой юм. Бүхий л өвчингийн суурь нь ходоодны өвчлөл болдог. Тиймээс ходоодоо хайрлах хэрэгтэй.-Л. Мэдэхгүй: Бидний амьдралын хэв маяг буруу байгаатай холбоотой. Цагтаа унтдаггүй, цагтаа хооллодоггүй, хэт их ачаалалтай ажилладаг зэргээс шалтгаалаад бие эрхтэнд сөргөөр нөлөөлдөг.-Ходоод өвчилсөн үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ, шинжилгээ өгөхөөс урьтаж мэдэх боломжтой юу?–Д. Пүрэвдорж: Ходоод их өвчилсөн тохиолдолд нүүрэн дээр нөсөө үүсэж эхэлдэг. Хеликобактертай бол нүүр сэвхтэх, нөсөөтөх, нүдний гал буурах шинжээр илэрдэг. Уламжлалт анагаах ухааны үүднээс үзвэл бөөр өвдчилсөн үед чих, элэг цөс өвчилсөн үед нүд, уушги өвчилсөн бол хамар, дэлүү өвчилсөн бол уруул зэрэг э рхтнүүдээр нь шинжиж болно.– Хоолоо идсэний дараа шингэн зүйл уух нь зөв үү, хоолоо идэхээсээ өмнө уух нь зөв үү?–Д. Пүрэвдорж: Жингийн илүүдэлтэй хүмүүс хоол идэхээсээ өмнө ус, шингэн зүйл уух хэрэгтэй. Хэвийн жинтэй бол хоол идсэний дараа ууж болно. Учир нь жингийн илүүдэлтэй хүмүүс хоолны өмнө шингэж зүйл уух нь их идэх дуршлыг бууруулдаг. Өглөө босоод заавал ус ууж байх хэрэгтэй.– Л. Мэдэхгүй: Хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх ёстой. Өвчилсөн тохиолдолд хэн нэгний заавраар дур мэдэн эмчилгээ хийдэг. Энэ нь тухайн үед өвчний зовиурыг намдаах хэдий ч хожим эргэшгүй өөрчлөлтөд оруулж болзошгүй юм. Тиймээс ямар нэгэн зовиур илэрсэн л бол эмчид хандах, заавар, зөвлөгөө авах шаардлагатай.Ард иргэдийн дунд өвчилсөн тохиолдолд эмчид ханддаггүй, эмийг дур мэдэн хэрэглэх, тухайн эм бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэхгүй буруу дадал заншил түгээмэл. Тиймээс ходоодны эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг эмчээс асуух шаардлагатай. Ихэнх эм ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвхи нь сулардаг тул эмийг хоолны дараа уух хэрэгтэй. Мөн тогтмол цагт уухгүй байснаас эмийн дасал бий болдог.-Эрүүл, зөв хооллолт гэж юуг хэлэх вэ?– Л. Мэдэхгүй: Миний бодлоор зохистой хооллолт гэсэн нь оновтой юм. Өдөрт зарцуулсан энергээ хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээгээр нөхөх, хэрэглэж байгаа хүнс уураг, амин дэм, эрдэс бодис хангалттай хэмжээгээр агуулсан байх, тогтмол цагт хооллох гэсэн гурван зүйл бол зохистой хооллолтын үндэс юм. Зөв, зохистой хооллолт гэхээр дан ногоо идэх, махаа хасах гэж ойлгоод байдаг. Энэ бол зөв хооллолт биш.Бидний идэж байгаа хоол хүнсийг үр тариан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс гээд үндсэн таван бүлэгт хуваасан байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг л зохистой хооллолт гэнэ. Жишээлбэл, хүн хоногт үр тариан бүтээгдэхүүн 10-11 нэгж /нэг нэгж 80 кл калори/ хэмжээтэйгээр хэрэглэх ёстой байдаг. Өдөрт нэг аяга сүү, тэрэг уух юм бол сүү сүүн бүтээгдэхүүнээс авах кальцаа хангалттай нөхнө. – Д. Пүрэвдорж: Өдрийн хоолыг өөртөө гэдэг. Өдөр махан хоол, орой цагаан хоол идэх хэрэгтэй. Хүмүүс амтлаг, чихэрлэг зүйлд их дуртай болсон. Энэ нь ходоодны хүчлийг ихэсгэх, цээж хорсгох, ходоод өвтгөх шалтгаан болдог. Сөргөөлт ихтэй, улайсан үед нь ходоодыг дурандуулах тийм ч тохиромжтой биш. Сөргөөлт гэдэг нь цөс ялгаралт буруу явагдаж байна гэсэн үг. Үүнээс болж ходоодны шарх үүсдэг.Хоносон хоол муу, ходоодны дайсан гэж ярьдаг. Хоносон хоолонд ямар ч шимгүй бактер ихээр үрждэг тул бие организм хэрэгцээт тэжээлээ авч чаддаггүй. Хоносон хоолыг өглөө халааж идэх нь ходоодны шархлаа цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэй.– Ходоод хоосон явсаны улмаас болон хоол идсэний дараа өвдөх нь ходоодны ямар эмгэгийг илтгэх вэ?– Л. Мэдэхгүй: Ходоодны дээд хэсгийн үрэвсэл хоол идсэний дараа өвдөх өвддөг, 12 нугалаа гэдэс рүүгээ ходоод үрэвссэн үед өлсөхөд, хэт их идсэний дараа өвдөх зовиур илэрдэг. Гэхдээ үүнийг оношлуулж байж мэднэ. Хамгийн сайн оношилгоо нь дурангийн оношилгоо.-Зөгийн бал, оливийн тостой ус уухаар ходоодны шарханд сайн гэдэг. Энэ хэр нөлээтэй байдаг вэ?– Д. Пүрэвдорж: Оливийн тос ходоодны салстыг хамгаалдаг. Ялангуяа сөргөөлт ихтэй үед зөгийн бал, нимбэг, оливийн тостой ус уух нь сайн нөлөө үзүүлдэг.– Л. Мэдэхгүй: Ходоодны шартай үед уух нь зохимжгүй. Эмчилгээний нэг хэсэг л болохоос биш үүнийг хэрэглээд ходоодны шарх бүрэн эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. Шарханд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч хэзээ, хэрхэн уух вэ гэдгийг эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.– Стресс бухимдал яагаад ходоод гэдсэнд нөлөөлдөг вэ?– Д. Пүрэвдорж: Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Ус нь мэдээллийг хүлээн авдаг, дамжуулдаг. Усны молекулууд энерги дамжуулдаг. Хоол идэж байхдаа сайхан энергитэй, муухай энергитэй байгаагаас шалтгаалаад тухайн идсэн хоолны биед үзүүлэх нөлөө өөр өөр.– Л. Мэдэхгүй: Стрессийн нөлөөгөөр судас агших, ходоодны шүүрэл ихсэх зэргээс үүдэн ходоод өвдөх, дотор муухай оргих, бөөлжих гэсэн шинж тэмдэг илэрдэг. Өөрөөр хэлбэл, стрессийн цочролын эсрэг ходоод хариу үйлдэл үзүүлэхийг хэлж байгаа юм.Ходоодны архаг үрэвсэл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр өв хооллох шаардлагатай. Хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх, давсалсан, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс татгазах хэрэгтэй. Уг өвчлөлд буруу зуршил, стресс тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учир тайван байх нь чухал. Жилд нэг удаа шинжилгээ, оношилгоонд хамрагдсанаар өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд эрт үед нь оношлох, эмчлэх бүрэн боломжтой.Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!