Uncategorized

Кегелийн дасгалыг 1 сар идэвхтэй хийхэд таны бие махбодид ямар өөрчлөлт гарах вэ?

Кегелийн дасгалыг одоо цагт ихээр ярих болжээ, гэхдээ чухам ямар дасгал байгаад байгааг хүмүүс тэр болгон сайн мэдэхгүй байна. Уг дасгалыг аарцагны доод хэсгийн булчинг чангалах зорилгоор хийдэг. Аарцагны доод хэсгийн булчинг чангалах нь эрүүл мэнд болон өөртөө итгэлтэй байхад эерэгээр нөлөөлдөг. Кегелийн дасгал ямар ашиг тустай вэ? Кегелийн дасгал эрчүүд ч тэр, эмэгтэйчүүдэд ч тэр хэрэгтэй дасгал. Ялангуяа хэрвээ та хөгшрөлтийн өөрчлөлтөөс болж шээс задгайрах, түрүү булчирхайн хавдар, жирэмслэлт эсвэл төрсөн бол энэ дасгалыг зайлшгүй хийх ёстой. Кегелийн дасгал нь стрессийн нөлөөнөөс болж шээсээ барьж чадахгүй болсон эсвэл өөр бусад шалтгааны улмаас шээс өөрийн мэдэлгүй гоожих тохиолдолд нэн үр дүнтэй гэж үздэг. Найтаалгах, ханиалгах эсвэл ширүүн инээхэд шээс дусагнадаг үе бий, энэ үед Кегелийн дасгал таныг таагүй байдлаас аварна. Эмэгтэйчүүдийн хувьд Кегелийн дасгал нь давсганд шээс хадгалахад тусалдаг, ялангуяа жирэмсний болон төрсний дараа эмэгтэй хүнд маш хэцүү байдаг. Жирэмслэлтийн үед эмэгтэйчүүдийн аарцагны доод хэсгийн булчин дарагдах тул давсгийг сулрахад нөлөөлнө. Мөн жирэмслэлтийн үед шээсний урсгалыг хариуцах давсагны үйл ажиллагаа доголддогтой ч холбоотой. Кегелийн дасгал эдгээр таагүй шинж тэмдгийг арилгахад туслах ажээ. Эрчүүдийн хувьд түрүү булчирхайгаа авахуулсан бол Кегелийн дасгалыг зайлшгүй хийх хэрэгтэй болно. Түрүү булчирхайн эргэн тойрон маш их хэмжээний булчингууд байрласан байдаг бөгөөд эдгээр нь хавдрын эмчилгээний дараа суларч муудаг байна. Энэ мэт таагүй шинж тэмдгийг дарахаас гадна бусад талаараа ч эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Кегелийн дасгал нь бэлэг эрхтний цусан хангамжийг сайжруулах тул эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд ч нэн тустай юм. Кегелийн дасгал нь эрт д у р та ви х явдлыг багасгах тул эрчүүдэд хэрэгтэй дасгал хэмээгддэг буюу энэ дасгалыг тогтмол хийдэг эрчүүд бэлгийн ажлын явцыг удирдах чадвартай байдаг ажээ. Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний булчинг чангалах тул дур тавих үед булчингийн агшилтыг илүү хүчтэй болгоход нөлөөлдөг байна. Кегелийн дасгалыг хэрхэн хийх вэ? Кегелийн дасгалыг хийхэд маш олон төрөл,байрлал байдаг. Та бүхэндээ үндсэн аргуудаас танилцуулахаар бэлдлээ: Дараа удаа ариун цэврийн өрөөнд “морь харахдаа” шээсний урсгалыг зогсоож бас үргэлжлүүлэх гэж оролдоорой. Хэд хэдэн удаа булчингаа чангалж суллаж үзнэ, ингэснээр аарцагны доод хэсгийн бүлэг булчинг бүрэн ажиллуулж чадаж байгаа эсэхийг шалгах юм. Кегелийн дасгалыг ариун цэврийн өрөөнд “морь харахдаа” хийнэ гэж ойлгож болохгүйг анхаараарай. Бүлэг булчинг зөв ажиллуулж сурангуут дасгалыг хүссэн үедээ, хүссэн газраа хийж болох юм. Аарцагны доод хэсгийн булчингууд хэрхэн ажиллаж байгааг мэдэж авснаас хойш таван секундын турш булчинг чангалж суллах байдлаар дасгалыг гүйцэтгэнэ. Булчингаа сулла. Нэг тойрог дасгал – булчин чангалж,суллахыг хэлнэ. Өдөрт гурваас дөрвөн удаа Кегелийн дасгалыг 10-20 удаагийн давтамжтайгаар хийвэл өндөр үр дүнд хүрнэ. Кегелийн дасгал нь бусад төрлийн бүх дасгалын адил гэдгийг мартаж болохгүй. Дасгалыг хийж эхлэхэд танд хэцүү санагдана. Тиймээс тэвчээртэй дасгалыг хийсээр байх хэрэгтэй, хийх тоог бага багаар нэмэгдүүлнэ. Аливаа дасгалыг тогтмолжуулснаар үр дүнгээ өгдгийн адил Кегелийн дасгал ч гэсэн мөн адил гэдгийг санаж яваарай.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!