3-хан орц бүхий шидэт ундаа: элэгний үйл ажиллагааг дэмжиж, нүдний харааг сайжруулна

Байгалийн гаралтай шүүс хийх амархан, цаг хэмнэхээс гадна их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй – хүнсний ногоо болон жимс жимсгэнээс биед хэрэгтэй витаминуудыг авч болно. Хэдий тийм боловч ихэнх хүмүүс шүүс ууж чаддаггүй, яагаад гэвэл хүнсний ногооны шүүс уухад хэтэрхий гашуун байдаг – гэвч шим тэжээлээр баялаг гэдгийг мартаж болохгүй. Бид танд шим тэжээлээр баялаг шүүс хийх хялбар аргыг хүргэж байна – дээрээс нь энэ шүүс тийм ч гашуун биш.Орц: 4 ширхэг жүрж /ямар ч хэмжээтэй байж болно/ 1 ширхэг хүрэн манжин /ямар ч хэмжээтэй байж болно/ 2 ширхэг лууван /ямар ч хэмжээтэй байж болно/ Нэмэлтээр хэрэг болох зүйл: 1 цайны халбага зөгийн бал, шингэн эсвэл байгалийн гаралтай чихэрлэг амтлагч /сахар, сахар орлуулагч/ fresh sliced beetroot on wooden surface Заавар: Жүрж, манжин болон луувангаа угааж, арилгасны дараа хэрэглэхэд бэлэн болгож тавина. Дээрх орцуудыг бүгдийг нь холигчид хийнэ.
Дээр нь амтлагчаа хийнэ. Бэлэн болмогц шүүсээ тэр дор нь уух хэрэгтэй. Анхаарах зүйл: Та жүрж, хүрэн манжин болон лууван зэрэг орцуудаа өөрийнхөө хүссэнээр тоог нь өөрчилж болно. Жишээ нь, чихэрлэг уухыг хүсэхгүй байгаа бол цөөхөн жүрж ашиглах боломжтой.Эх сурвaлж