Uncategorized

АНХААР! А.РХИ ХҮНИЙ УДМЫН САНД ИНГЭЖ НӨЛӨӨЛДӨГ

Нийгмийн хамгийн эмзэг хийгээд хараар яригддаг асуудал бол яах аргагүй а.рхи. А.рхинаас болж амьдралаа алдсан, а.рхинаас болж гэ.мт хэ.рэгт өртсөн, а.рхинаас болж өвдөж зовсон гээд а.рхи хэмээх энэхүү гашуун уснаас гай барцад олон гардаг.Тэгвэл а.рхи нь хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг судлаачид баталжээ. Тодруулбал,Эцэг, эхийн бэ.лгийн эсийг гэмтээдэг.Жирэмсэн эх со.гтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг.Хөхүүл эмэгтэй а.рхи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлдөг.Нийгмийн хү.чин зүйл буюу а.рхичны гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг байдаг байна.Энэ бүхнээс харахад а.рхи нь хүний амьдралд ямар их хор уршигтай хийгээд үр удамд нь хүртэл хө.нөөлт аюул авчирдгыг бэлхнээ гэрчилж байна.Эх сурвалж: Zindaa.mn.А.рхи хэрэглэсэн агшин зуур ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?А.рхи хоолойгоор давсны дараа ходоод болон нарийн гэдэсний ханаар 20 минутын дотор цусанд шингэж эхэлсэн байдаг. Хэрэглэсэн а.рхины 20 хувь орчим нь ходоодны ханаар, үлдсэн хэсэг нь нарийн гэдэсний ханаар шимэгддэг. А.рхи хэрэглэсэн даруйд мэдрэгдэх со.гтолтын эрч нь уусан а.рхины сп.иртлэг хатуулаг чанар, хэрэглэсэн хэмжээ болон хоол идсэн эсэхээс шууд хамаардаг.Мөн тухайн хүний биеийн жин, а.рхийг хир хурдтай уусан, эр эм хүйс зэрэг нь согтолтын хэмжээнд ихээр нөлөөлнө. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол биед агуулах шингэний хэмжээ нь бага, өөхлөг эдийн эзлэх хувь арай их байдаг тул архийг шингэлэх ус бага, шингээж агуулах эд илүү их байдгаас со.гтох нь хурдан байдаг.Уусан архи хэрхэн задрах вэ?Уусан а.рхины 10 хүрэхгүй хувь нь хөлс, шээс, амьсгалаар дамжин гадагшилдаг. Харин үлдсэн хэсэг нь ердийн хоол хүнсний адилаар энерги ялгаруулан задардаг. Гэвч хоол хүнснээс ялгаатай нь зөвхөн элэг а.рхийг задалж, бо.дисын солилцоонд оруулдаг тул архийг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд элгэнд илүү их ачаалал өгдөг.А.рхийг зохистой хэмжээнд нь хэрэглээд байхад элэг үүргээ бүрэн гүйцэтгэж биед ямар ч аюулгүй. Харин хэтрүүлэн хэрэглэхэд элэгний үрэвсэл буюу цирроз болж хүндрэн элэгний сорвижилтийн улмаас үйл ажиллагааны хомсдолтой болох эрсдэлтэй.А.рхи тархинд яаж нөлөөлдөг вэ?А.рхи нь тархи, мэдрэлийн системд тайвшруулах нөлөө үзүүлдэг. А.рхины нөлөөгөөр цусанд таатай мэдрэмж төрүүлдэг dopamine бүтцийн нийлэгжил нэмэгдэж хоромхон зуурт аз жаргалтай, тайван, өөртөө илүү итгэлтэй болсон мэт санагдана. Энэ мэдрэмжийн нөлөөгөөр орчин тойрноо үнэлэх үнэлгээ өөрчлөгдөн зориг суун а.рхи нэмж ууж аз жаргалын мэдрэмжээ улам нэмэгдүүлэх хүсэлтэй болдог.А.рхи хэрэглэсэн даруйд тархины сэтгэл хөдлөлийн \лимбийн\ төвд эерэг мэдрэмж төрүүлэх боловч алсдаа архины задралын бүтцийн удаан нөлөөгөөр хүний биед бо.дисын солилцооны дарангуйлал болон сэтгэл гутрал үүсэх уршигтай юм. А.рхины нөлөөгөөр биеийн хөдөлгөөн удирдах, хянах чадвар сулардаг байхад бэ.лгийн д.у.р хүсэл нэмэгддэг.Улмаар хөдөлгөөн, үйлдлийн баримжаа болон чадавх алдагдаж сэтгэл хөдлөл болон тэмүүллийг гүйцэхээ больдог. Үргэлжлүүлэн уусаар байвал тэнцвэрээ алдаж, хариу үйлдэл хийх чадвар буурч, өөрийгөө эрсдэлд оруулах магадлалтай.Бусад эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх Архи нь цусны судсыг тэлж, даралт бууруулдаг учир бусад эрхтнүүдэд хүргэгдэх цусны хангамж сулран эрхтнүүдэд хангалттай цус түгээхийн тулд зүрх илүү их ачаалалтай ажиллах шаардлагатай болдог. Булчинд хүргэгдэх цусны хэмжээ багасч (шарталтын үеийн зовиураар илэрнэ), харин арьсан дахь цусны хэмжээ нэмэгдсэнээр хөлрөлт ихэснэ.Архи ходоодны салстыг цочроодог тул ходоод агшин бөөлжихөд хүргэдэг. А.рхи нь биеийн шингэн хөөж ихээр шээлгэснээс бөөрний ус шингээх, цус шүүх чадварыг багасган хордлогын байдалд оруулна.Ийм учраас хүмүүс байнга ариун цэврийн өрөө рүү гүйдэг ч маргааш нь ихэд ангасан байдаг. Хэт их шингэний дутагдал нь зүрхний хэмнэлийг алдагдуулж улмаар зогсоход хүргэх хүртэл аюултай байдаг. А.рхийг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх нь биеийн бүх эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны байнгын айдас түгшүүрт автуулж, үргүйдэл, ясны сийрэгжилт болон цус харвалтын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг байна.А.рхинаас шартдаг шалтгаан:А.рхи нь шингэн хөөх дааварт нөлөөлснөөр архи уух явцад шээс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Шингэн хэт ихээр хөөгдсөнөөс хүний бие шингэний дутагдалд орж цусны хүчил шүлт, давсны тэнцвэр алдагдан толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинж тэмдгүүд илэрнэ.Үүний хамтаар цусан дахь сахар задлах инсулин ялгаруулалт нэмэгдсэнээр цусанд байвал зохих сахарын хэмжээ багасч, энергийн түвшин буурдаг. Со.гтууруулах ундаанд агуулагддаг хольц нь хүний биед хортой адил үйлчилгээ үзүүлж, хордлогын мэдрэмж төрүүлнэ. Мөн ходоодны хүчлийг ихэсгэж, ходоодыг цочроодог.Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?Хамгийн гол нь уух хэмжээгээ тохируулж, а.рхийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Тэмдэглэлт үйл явдал болон баярын өдрүүдэд баярлах амрах шаардлагатай үед элэгний эсэд тэжээл өгч хамгаалдаг Хонгорзул (Milk Thistle) ургамал урьдчилан сэргийлэх хэлбэрээр хэрэглэж болно.А.рхи уух явцдаа хангалттай хэмжээний ус уух нь шингэний дутагдалд орохоос сэргийлнэ. Мөн уухаасаа өмнө хоол идэх нь согтолтыг удаашруулдаг. Бэлтгэл сайтай байж, а.рхийг хэмжээндээ тохируулж хэрэглэн сайхан баярлаарай!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!