Uncategorized

Өдрийн идэвх багатай цагаараа хөнгөн нойр авах нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Л.Жавхлангийн “Нойрны өөрчлөлт” сэдвийн хүрээнд өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.– Нойрны хямралын талаарх ерөнхий мэдээллийг эхлээд хүргэе?– Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал юм. Тэр дундаа нойргүйдэл буюу “нойрны өөрчлөлт” нь түлхүү тохиолдоод байна. Нойргүйдэл үүсээд байгаа шалтгаан нь олон байдаг боловч яг энэ цаг үед коронавиурсийн улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь хувь хүний дадалд өөрчлөлт оруулж байна. Хүний амьдралын горимд өөрчлөлт орсонтой холбоотойгоор өдөрт шаардлагатай хугацаандаа нойроо авч чадахгүй байгаа юм.Нойр гэдэг нь бие организм өөрийгөө болон мэдрэлийн эсээ амрааж буй байдал. Бидний бие ямарваа нэгэн байдлаар ачаалсны дараа эргээд хүчтэй байх нөхцөлөө нойрноос авна. Тэгэхээр “нойрсож амрах” гэдэг үйл явц тодорхой хэмжээнд алдагдсанаараа хүний бүтээмжит үйл ажиллагаа алдагддаг. Жишээ нь бүтээмж алдагдах, төвлөрч чадахгүй байх, шинэ санаа төрөхгүй байх зэрэг нь нойргүйдэлтэй холбоотой.– Нойргүйдэлд хүргэдэг хүчин зүйлс нь юу байдаг вэ?– Нойргүйдэл үүсэх олон төрлийн шалтгаанууд байдаг. Гэхдээ сүүлийн үедголцуу дадал үйлдэлтэй холбоотойгоор нойргүйдэл үүсч байна. Өөрөөр хэлбэл бидний алдагдсан дадал хэмнэлээс болоод унтаж амрах болон ачаалах үйл явц өөрчлөгдөөд байгаа юм.– Бага насны хүүхдүүдийн нойрны тухайд?– Бага насны хүүхдүүд илүү олон цаг унтдаг. Учир нь унтах явцад хүний тархи хөгжиж байдаг учраас илүү амралт шаардлагатай. Эцэг эхтэйгээ ижил хугацаанд унтаж амардаг ч илүү сайн амрахгүй бол тухайн хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлөх талтай. Шууд муугаар нөлөөлдөггүй юм гэхэд удаан хугацаанд тэр байдал үргэлжилбэл хүүхдийн оюуны ачаалал даах чадвар аажимдаа буурах эрсдэлтэй.– Нойргүйдлээс ангижрахын тулд юуг анхаарах вэ?– Нойргүйдлийг өвчин, сэтгэл зүйн маш том өөрчлөлт гэсэн ойлголтууд байдаг. Энэ нь бидний дадал үйлдлийн л нэг хэлбэр. Бид хэт ачаалалтай, ажилтай үедээ яаж ч байсан орой унтаж чаддаггүй, нойрондоо дийлдээ унтаад өгдөг. Харин амарч байгаа нөхцөлд дараагийн ачаалал бага учраас өөрийгөө тайвшруулаад унтах цаг хойшлогдоод байдаг.Хүмүүс хөл хорионы үеэр бага багаар унтах цагаа хойшлуулж байгаа анзаарагдсан. Жишээ нь нэг мэдэхэд л шөнийн 2, 3 цагт унтдаг болчихсон гэх хүмүүс бий. Нойргүйдлээс гарахын тулд эргээд энэ зарчмаараа л явна. Шөнийн 2 цагт унтдаг хэмнэлээрээ долоо хоног явчхаад гэнэт эргээд 22 цагт унтах гэвэл таны нойр хүрэхгүй. Тиймээс бага багаар цагаа наашлуулах хэрэгтэй. Нэг үйлдлээр шийднэ гэдэг бол тухайн хүндээ төвөгтэй.– Нойрыг бүтцээр нь ангилдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?– Нойрыг бүтцээр нь олон төрөлд ангилдаг. Ерөнхий агуулгаар нь харвал хөнгөн болон гүн гэж хоёр ангилж болно.ХӨНГӨН НОЙРНЫ ТУХАЙД, ХҮНИЙ УНТАЖ СЭРЭХ НЬ АМАР БАЙДАГ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МАШ СЭРГЭГ, ОРЧНОО МЭДЭРЧ УНТАХЫГ ХЭЛНЭ. ХҮН ХӨНГӨН НОЙРНООС ААЖИМ ААЖИМДАА ГҮН НОЙР ЛУУ ШИЛЖДЭГ. ХАРИН ГҮН НОЙР ГЭДЭГ НЬ БИДНИЙ МАШ БӨХ УНТАЖ БУЙ ХЭЛБЭР. ОРЧНОО МЭДРЭХ БАЙДАЛ НЬ ХАРЬЦАНГУЙ БАГА, ТОДОРХОЙ ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХИЙГ ГҮН НОЙР ГЭНЭ. ЭДГЭЭР НЬ ТУС БҮРДЭЭ АЧ ХОЛБОГДОЛТОЙ.Хөнгөн нойр авч чадвал бидний сэтгэл зүй харьцангуй тогтвортой байдаг. Харин гүн нойр нь биеийн эд эс, булчин амрахад сайнаар нөлөөлнө. Гүн нойроо хангалттай авч чадахгүй бол бидний бие махбод ядардаг. Өдрийн цагаар богино хугацаанд хөнгөн нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг. Түүнээс бие организм бүрэн амрахгүй гэсэн үг.Гэхдээ гүн болон хөнгөн нойрны аль алийг нь авч байх шаардлагатай. Хүн бүрийн нойр харилцан адилгүй л дээ. Ойролцоогоор шөнийн 23 цагаас 01 цагийн хооронд хүмүүс хөнгөн нойр авч байдаг. Тэр үед унтаж амрах нь хялбар. Ер нь анзаарвал шөнийн 1-2 цагийг тэвчээд өнгөрүүлбэл нойр сэргэчихдэг.Өөрөөр хэлбэл гүн нойрны мөчлөгт шилжих хугацааг өнгөрүүлчхээр нойр сэргэж байна гэсэн үг. Гүн нойрны мөчлөг хэзээ дуусна тэр үед л эргээд нойр хүрнэ. Тэр нь үүрээр буюу 4,5 цаг болж таардаг. Миний хэлж байгаа цагууд бол барагцаалсан нь. Хүн бүрийнх адилгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.Таны нойр хүрч л байгаа бол тэр даруй унтах шаардлагатай. Нойр хүрэхэд унтаж амрахгүй л бол таны гүн нойрны хугацаа өнгөртөл таны нойр сэргэг байсаар байх болно. Таны бие ядарсаар байх болно. Товчхондоо бол шөнө л сайн унтаж амрах хэрэгтэй. Өдөр болж өгвөл ачаалж байх хэрэгтэй.ӨДРИЙН ИДЭВХ БАГАТАЙ ЦАГААРАА БАГА ЗЭРГИЙН ХӨНГӨН НОЙР АВАХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙДАГ. ЯЛАНГУЯА, АЗИЙН ОРНУУД ТЭР ДУНДАА ЯПОН, СОЛОНГОС, ХЯТАД ЗЭРЭГ УЛСУУД ЦАЙНЫ ЦАГААРАА УНТАЖ АМРАХЫГ ЗӨВЛӨДӨГ.ЭНЭ НЬ ХӨНГӨН НОЙР АВАХ ХУГАЦАА БӨГӨӨД ТУХАЙН ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ ТОГТВОРТОЙ БОЛСНООР ИЛҮҮ БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ ГЭСЭН ҮГ. НЭГ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОХГҮЙ НУХААД СУУЖ БАЙСНААС 10 МИНУТ НОЙР АВААД ЭРГЭЭД АЖЛАА ХИЙВЭЛ БОГИНО ХУГАЦАА ЗАРЦУУЛНА.Эцэст нь хэлэхэд, нойр гэдэг бол таны амьдралын нилээн том орон зайг эзэлдэг, байнга хийгддэг дадал үйлдлийн нэг юм. Зөв цагт зөв дадлыг хэвшүүлэх нь таны бүтээмжид сайнаар нөлөөлнө.Эх сурвалж: СЭМҮТ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!