Uncategorized

Тайлбарлаж боломгүй биеийн зовиур, шаналгааг үүсгэх гол зүйл нь стресс юм

СЭМҮТ, Сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнхийн “Ковид 19 ба тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа” сэдвийн хүрээнд өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.Цар тахал нь хүчтэй стрессорт хамаардаг. Ковид-19 цар тахал нь хүн амын сэтгэл зүйд хүчтэй стрессийн нөлөөл үзүүлсний улмаас стрессийн шалтгаант биеийн болон сэтгэцийн эмгийг үүсгэх боломжтой. Тэдгээр эмгэгүүдийн нэг төрөл болох “тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа” Өчний талаар мэдээлэл хүргэе.– “Тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа” өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? – Тайлбарлаж болмооргүй сэтгэлийн зовиур нь сэтгэлийн шалтгаанаар үүсгэгддэг бөгөөд эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Үндсэн зовиур нь зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилдэг.Мөн эмнэл зүйн маш олон хэлбэртэй байдаг. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж, хувь хүндээ эдийн засгийн хувьд хүндрэл учруулдаг.2013 онд хийсэн хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар 18-64 насны 1,403 иргэдийн 11.3 хувь нь тайлбарлаж боломгүй биеийн зовиур өвчтэй байсан. Тэдгээрээс 109 хүн нь 60-аас дээш насныхан. Тэгхээр энэ нь нас ахих тусам илүү их тохиолдох хандлагатай гэсэн үг.“Тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа” өвчний үед ямар эмнэлзүйн шинж илрэх вэ?– Уг өвчний үед илрэх эмнэлзүйн зовиурууд нь тодорхойгүй байдаг. “Дурын эрхтэн”-д үгээр илэрхийлэмгүй зовиур илэрдэг л дээ. Гэхдээ тэдгээр зовиуруудын 32 хувь нуруу, 24 хувь нь үе мөч, 16 хувь нь толгой, 13 хувь нь хэвлийн өвдөлтөөр илэрдэг.Өвдөлтийн онцлог нь тодорхой байршилгүй бөгөөд хувь хүний нойронд нөлөөлдөггүй. Унтах үед намжаад сэрүүн байх үед зовиур өгдөг. Мөн өвчин намдаах эмчилгээнд үр дүнгүй байх хандлагатай.Энэхүү өвчин нь эмнэлзүйн долоон хэлбэртэй байдаг. Тухайн төрлөөс нь хамаараад өвчирхөг эмгэг, биеийн хэлбэрийн үл ялгагдах эмгэг гэх мэт олон янзаар нэрлэдэг.Мөн зонхилон илрэх шинж тэмдгийг дурдвал, шээсний ялгаралт өөрчлөгдөх, ойр ойрхон шээс хүрэх, бэлэг эрхтэн орчим таагүй мэдрэмж үүсэх, үт рээний я лгадас хэт ихсэх зэрэг зовиур илэрч болно.Мөн өвдөлтийн зовиурын хувьд:Толгой өвдөх,Бие бадайрах,Үе мөчөөр өвдөр,Эвгүй сэрэхүй үүсэх буюу эрвэгнэх, халуу оргих, хатгах гэх мэт таагүй байдал үүсдэг.Мөн зүрх судасны талаас, ямар нэг ачаалал аваагүй байхад амьсгаадах, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, зүрхний орчим өвдөх, хөлрөх гэх мэт шинж илэрнэ.Ходоод гэдэсний талаас аманд эвгүй амтагдах, дотор муухайрах, бөөлжис хүрэх, гэдэс дүүрэх, суулгах, хэл өнгөртөх гэх мэт маш олон зовиур илэрнэ.Харин сэтгэл зүйн талаас,Эрүүл мэндийнхээ төлөө санаа зовинох,Нойр хямрах, Сэтгэлээр унах,Өвчтэй болчих вий хэмээх айдаст автах,Гэрэл дуу чимээнд мэдрэмтгий, цочромтгой болох,Анхаарал нь стресст биш, биеийн зовиур шаналгаануудад төвлөрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр илрээд байгаа зовиур шаналгаа нь ямар нэг үзлэг шинжилгээгээр нотлогдохгүй байгаа боловч хувь хүндээ бодитоор л мэдрэгдэж байдаг.ЕР НЬ БОЛ ТАЙЛБАРЛАЖ БОЛОМГҮЙ БИЕИЙН ЗОВИУР, ШАНАЛГААГ ҮҮСГЭХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ СТРЕСС ЮМ. ҮҮНЭЭС ГАДНА ХУВЬ ХҮНИЙ ӨӨРИЙНХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГООС ИХЭЭХЭН ШАЛТГААЛДАГ. ИЙМД ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД АЛЬ БОЛОХ ДАСАН ЗОХИЦОЖ, БОДИТОЙ БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ.Тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа эмгэгийн үед дэмжин туслах эмчилгээ чухал байдаг. Энэ нь хувь хүн өөрийн биед илэрч буй зовиур шаналгаа нь бие махбодын эмгэгээс бус гэдгийг ойлгож, сөрөг бодлоос ангижрах хэрэгтэй.Уг эмгэг нь стрессийн шалтгаантай үүсгэгдэж байгаа тул өөрийнхөө амьдралд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж болно.Гутранги бодлоо аль болох эерэг болгох хэрэгтэй юм. Хэдий чинээ гутранги байна тэр хэмжээгээр сэтгэл гутралыг сэдрээж байдаг. сэтгэл гутралаас гарахад маш их хугацаа зарцуулдаг учраас бодол дээрээ анхаарах хэрэгтэй.Эх сурвалж: СЭМҮТ АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!