Нурууны булчинг чангалах болон сунгаж өгөх энгийн дасгал

Роттердам дахь Adamec Chiropractic эмнэлгийн их эмч Майкл А.Адамекийн хэлснээр хүний нуруу маш нарийн бүтэцтэй ажээ. Эмч Адамек цааш хэлэхдээ, хүний нуруу нь яс, булчин, холбоос, шөрмөс, мэдрэл болон судаснаас бүрдэнэ – энэ бүгд хүзүүнээс өгзөг хүртэл үргэлжилдэг. Нурууны анатоми нь биеийн бусад хөдөлгөөнийг дэмждэг буюу толгой, их биеийн хөдөлгөөнийг хариуцдаг. Хамгийн гол нь нуруу нь нугасны “гэр” гэдгийг эмч Адамек онцлон хэлж байна, бидний биеийн үндсэн тулгуур эрхтэн ажээ.
Нуруу нь ямар чухал эрхтэн болохыг мэдэж авснаас хойш нурууг бэхжүүлж, сунгаж байх нь чухал гэдгийг ойлгоно, ялангуяа нас нэмэгдэх тусам үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ нэг хэцүү зүйл байгаа юм – зөв дасгал олж зөв хийснээр бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалж чадна. Өөртөө тохирох зөв дасгалыг олохын тулд мэргэжлийн эмчид хандан туслалцаа авах нь илүү тохиромжтой юм. Канадын Брамптон дахь нуруу нугасны доктор Чад Эллис болон мөн Канадын Торонтод байрлах System Fitness–ийн хувийн дасгалжуулагч Томаш Голубчико нар хамтран нурууны сунгалт болон нурууг бэхжүүлэх маш энгийн дасгалуудыг боловсруулан та бүхэнд санал болгож байна.
Толгойноос хөл хүртэлх сунгалтын дасгал “Өглөө босч ирэнгүүтээ та нуруугаа хэзээ ч сунгаж болохгүй. Бүх биеэ эхлээд халаах хэрэгтэй, бие халаагүй байхад нуруугаа сунгавал өөрийгөө гэмтээж болзошгүй”. Үүн дээр Томаш нэмж хэлэхдээ: “Халсан булчин илүү уян хатан байдаг, тийм учраас сунгахад илүү сайн” гэжээ. Түүний бодлоор нурууны доод хэсгийг зөөлөн сунгахын тулд толгойгоо 20 секундын турш тонгойлгох хэрэгтэй гэсэн юм. Энэ дасгалыг хийхийн тулд эгцхэн зогсоод нуруугаараа аажим бөгтийнө, хурууны үзүүрийг хөлөндөө хүргэхийг хичээгээрэй.
Дээд хэсгийг халаах Нуруугаа яагаад сунгаж, бэхжүүлэх ёстой юм бэ? “Яагаад нуруугаа сунгаж бэхжүүлэх ёстой вэ гэж үү? Яагаад гэвэл энэ нь бидний нугасыг бүрхэж байдаг бөгөөд цөм нь болж өгдөг.Түүнийг сунгаж бэхжүүлснээр бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаална”. Нурууны доод хэсэг нь нурууг босоо байдалд байхад нь тусалж дэмждэг. Нурууны доод хэсэг нь хүчгүй, сул дорой хүмүүс бэртэл гэмтэлд өртөмтгий эсвэл нуруу нь бөгтийж мурийсан байдаг байна. Нурууны доод хэсэгт тэгээд ямар дасгал санал болгох вэ? “Хаалган дээр хоёр гараа тохойгоор нь нугалаад тулж зогсоно. Тэгээд биед багахан тааламжгүй мэдрэмж төрөх хүртэл биеэ урагшлуулна. Энэ байрлалд 20 секунд байна”.
Гараа нүүр рүүгээ татах Сул эсвэл гэмтсэн нуруутай хүмүүст өдөр тутмын хөдөлгөөн хүнд хэцүү байх нь нууц биш. “Нуруунд гаж нөлөө үзүүлэх эсвэл багахан илүү ачаалал өгөхөд л өдөр тутмын хөдөлгөөнөө хийхэд хэцүү болдог. Хүнсээ бариад явах, толгой дээрээ юм өргөх, тэр ч бүү хэл нурууны сул булчинтай хүмүүс алхаж ч чаддаггүй”. Хүмүүст тэгээд ямар дасгал санал болгох вэ? Нурууны булчингаа чангалах хүсэлтэй хүмүүст би “Гараа нүүр рүүгээ татахыг зөвлөнө” гэсэн юм. Жишээг зураг дээр харуулсан байна. Төхөөрөмж дээр Спорт зааланд очоод харж байхад та маш олон хүмүүс олон төрлийн дасгал хийж байгааг анзаарсан байх, зарим нэгийг нь та урьд өмнө нь хараагүй ч байж болно. Спорт зааланд хичээллэдэг хүмүүст ямар төхөөрөмж дээр дасгал хийх болон юунаас зайлсхийх ёстой тухай зөвлөе. “Гар шилэн хүзүүн дээр эсвэл цээжин дээр, биеийн дээд хэсгийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар өргөнө. Энэ дасгал нь мөн өгзөг, гуяны булчин, шөрмөсийг ч чангална. Сул дорой шөрмөс нь нурууны доод хэсгийн асуудлын шалтгааны 80%-ийг эзэлдэг”.Гантел Хүний нуруунд 50 гаруй булчин байдаг гэж Томаш тайлбарласан юм. Тийм учраас би хүмүүс нурууны талаар юу мэдэх ёстой вэ гэж түүнээс тодруулан асуусан. Хүмүүс олон талын үйлчилгээ үзүүлэх дасгал дээр анхаарал хандуулах ёстой гэсэн юм, ингэснээр булчингууд бүгд зэрэг ажиллана, таны биед нейроны холбоос ихээр үүсдэг байна, өөрөөр хэлбэл та улам илүү хүчтэй болох ажээ. Зарим тохиолдолд зүгээр хүч нэмэх тодорхой дасгал ч хэрэг болох талтай. Нурууны хүчийг нэмэхийн тулд чухам ямар дасгал зөвлөх вэ?
“Гантель. Нурууны булчинг чангалах зорилгоор өөрт таарсан жинтэй гантель өргөнө, үнэхээр хүчээ гаргаж хийх хэрэгтэй”. Гэхдээ анхлан хийж байгаа хүмүүс бага жингээс эхлээд аажим ихэсгэх ёстойг анхаараарай. Штанг Нурууны дээд хэсгийг чангалах дасгалын тухай мэдэж авснаас хойш нурууны доод хэсгийг чангалах дасгалын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Томаш штанг өргөхийг санал болголоо: “Мөн хөл, өгзөг, гар болон нурууны бүх булчингуудыг ажиллуулдаг. Дасгалд хэдий хэр их булчин оролцож байна төдий чинээ бид илүү их үр дүнд хүрнэ”. Штанг нь хүндийн төрөлд орох тул анхаарал маш их хүч шаардахыг анхаарах хэрэгтэй. Спорт зааланд бэлтгэл сургуулилт хийж байгаа хүмүүсийн авч байгаа бэртэл гэмтлийн 90% -ийг штангтай суулт эзэлдэг. Үүний шалтгаан нь сул дорой булчинтай л холбоотой юм” гэжээ.Сунгалтын дасгал Томаш анхлан суралцагчдад олон төрлийн сунгалтын дасгал хийхийг зөвлөж байгаа юм. Үүнд сунадаг туузтай суугаа дасгал орно хүчний гэхээсээ илүү шууд сунгалтын дасгалын төрөл юм. Спорт зааланд явах завгүй хүмүүс ямар аргаар нуруугаа бэхжүүлж болох талаар асуусан юм. Тэр хэлэхдээ: “Спортоор л хичээллэ эсвэл тулааны урлагаар хичээллэх ч боломжтой. Энэ бүгд бие махбодио бэхжүүлэх шилдэг арга. Мөн уян хатан чанарыг хангана, эрүүл мэндийг дэмжинэ”. Томаш өөрийнхөө тухай цөөн хэдэн үг хэлсэн юм: “Би маш эрч хүчтэй бас сониуч хүн. Тиймдээ ч идэвхтэй хөдөлгөөн бүхий спортын төрлийг сонирхоно. Би хөгширсөн хойноо эрүүл нуруутай байхыг хүсдэг. Нас нэмэгдэх тусам хүний яс, булчин сулардаг, хэрвээ та сул дорой нуруутай бол насны эцэст эрүүл мэндийн асуудал үүсэх нь дамжиггүй гэдгийг мартаж болохгүй”.Эх сурвaлж
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.