Uncategorized

Эрүүл энх урт удаан насалмаар байна уу? Тэгвэл аль болох их тонгойж бай!

Бүсэлхийний булчин нь (the psoas muscle) хүний биеийн хамгийн гүнд байрлах ба биеийн хэлбэр, бүтцийн тэнцвэр, булчингийн хамаарал, уян хатан байдал, хөдөлгөөний эвсэл, үе мөчний уян хатан чанар, эд эрхтний үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг булчин билээ. Энэ булчин нь олон хүний ойлгож байгаа шиг цээж хэсэгт биш харин тааз, бүсэлхийний хэсэгт байна. Орчин үеийн амьдралын хэв маягаас болох стресс нь энэ булчингийн үйл ажиллагаанд нөлөөлж, чангаруулан, улмаар эрүүл мэндийн янз бүрийн бэрхшээл үүсэх нөхцөл болдог. Амьдралын хэв маяг эрүүл мэндэд нөлөөлөх нь Даосын сургаалаар бүсэлхийний булчинг трон, сэтгэл оюуны булчин гэж нэрлэх ба энэ нь доод даньтянь буюу хүний биеийн энергийн төвлөрөл бүхий хэсгийг тойрон байдаг байна. Уян хатан хүчирхэг бүсэлхийний булчин нь хүний булчин шөрмөс, үе мөчинд ясаар дамжуулан нарийн энерги өгч байдаг гэнэ. Бүсэлхийний их булчингийн хавьд их хэмжээний депресс бий болох нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд хямрал үүсгэнэ. Харин хүний бүдүүн гэдэсний дээд хэсгийн булчинд хямрал бий болбол элгэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Сүүн хүчил нь алга болохгүй, ялгадас бүхий хорт бодис улам ихээр хуралдаж коллагены хэмжээ эрс нэмэгдэж үе мөчний уян хатан байдлыг хангах эластин улам бүр багаар ялгарч яваандаа нугас, үе мөчний элдэв бэрхшээлийг бий болгодог. Энэ нь бидний буруу, хөдөлгөөн багатай амьдралын хэв шинжийн үр дагавар юм. Үүнээс зайлсхийхийн тулд өдөрт 150-200 удаа бөхийх дасгал хийж байх нь чухал. Төвдийн эрдэмт лам нарын хэлснээр хүний залуу байх эсэх нь түүний элэгний байдлаар тодорхойлогдох бөгөөд харин элэгний байдал нь түүний уян хатан шинж чанараар тодорхойлогдоно. Хэдий чинээ их бөхийх тусам төдий чинээ урт наслах ба олон удаа суулт хийх тусам таны бие бялдар сайхан, эрүүл харагдах билээ. Статик гимнастик: амьсгалаа барь, гүн амьсгал, дахин амьсгалаа барьж, амьсгалаа гаргана. Таны дотор хөшсөн байдал багасч байгааг мэдэрч байна уу? Энэ бол хэрэгтэй юмны маань хамгийн бага хэсэг болох минимум нь юм. Харин максимум нь спортын танхим, гүйлтийн зам, хөдөлгөөний дасгалууд болно. Том гэдэс гүзээ бол байж болохгүй зүйл. Зөвхөн гадаад харагдах байдал ярьж байгаа юм биш. Бидэнд бүсэлхий гэж байх ёстой ба үгүйдээ л түүнтэй төстэй зүйл бүсэлхий байх газар байх ёстой. Том гэдэс нь бүсэлхийний булчингийн үйл ажиллагаанд саад болж ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраадаг. Ходоод гэдэсний хямрал гэдэг бол тархины хямрал бөгөөд энэ нь яваандаа Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин, эрт хөгшрөлд хүргэнэ. Таныг хөдөлгөөний идэвхтэй байж, түүндээ цаг зав гаргах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон гэж найдаж байна. Ингэж чадвал эрүүл энх байж хөгшрөлтийг удаашруулах ба таны амьдрал илүү идэвхтэй байх билээ. Эрүүл байж энэ нийтлэлийг бусдадаа хуваалцаарай.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!