Uncategorized

Зарим хүмүүсийн судас яагаад товойж харагддаг вэ? Ийм шалтгаантай гэж бодож байсангүй…

Бидний судас чухал үйл ажиллагаа болох хүчилтөрөгчийн дутагдалд орсон цусыг биеэр дамжуулан зүрхэнд хүргэх хавхлагуудын ухаалаг системийг бий болгодог. Ерөнхийдөө бид судсыг арьсны доор товойж гарахаас бусад үед тэгтлээ их анхаардаггүй. Хэрэв таны судас дээр хэлсэнчлэн тодорч гарч ирсэн бол үүнд санаа зовох хэрэггүй. Чухал судууд заримдаа товойж гарснаар бидэнд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгааг хэлдэг байна. Гэвч ихэнх нөхцөлд энэ нь эрүүл мэнд болон амь насанд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Ингээд хамтдаа чухам юунаас болж судас товойж харагддагийг мэдэж авцгаая. 1. Арьсны төрөл үүнд хамаатай Судас судалдаг мэргэжилтнүүд цагаан арьстай хүмүүсийн судас бараан арьстай хүмүүсийнхтэй харьцуулахад илүү товойж харагддаг болохыг хэлж байна. Энэ нь цаанаа учир шалтгаантай. Нас ахих үед арьсны доор байрлах өөхний давхарга илүү нимгэрдэг. Энэ нь настай хүмүүсийн хувьд гар, хөл болон биеийн бусад хэсгүүдийн судас арьсны доор товойж харагдах гол үндэс болдог байна. Мөн зарим хүмүүсийн судас байгалиасаа арьсны гадаргатай ойролцоо байрладаг учир ингэж товойж харагддаг.2. Дасгал хийсэнтэй холбоотой Дасгал хийх үед судас товойж харагдах нь энгийн үзэгдэл. Дасгал хийх үед таны булчин ачаалах ба булчингууд хөөж, арьсны гадарга руу ойртож, товойж харагддаг байна. Дасгал хийсний дараа таны булчин амарч, улмаар товойсон судаснууд бүдгэрэх болно.3. Ихэнх эмэгтэйчүүдэд энэ шинж жирэмсэн байх үед нь илэрдэг Олон эмэгтэйчүүдийн судас жирэмсэн үед нь товойж харагддаг ба үүнд санаа зовох огтхон ч хэрэггүй. Жирэмсэн эмэгтэйн цусны хэмжээ жирэмсэн биш эмэгтэйнхтэй харьцуулахад их байдаг ба их цусыг дамжуулах үүднээс судас томордог байна. Энэ нь мөн жирэмсэн эмэгтэйн биеэр гүйх хэвлийд бүрэлдэж буй ургийг давхар тэжээж байдагтай холбоотой. Хэрэв таныг жирэмсэн үед энэ шинж тэмдэг илэрвэл санаа зовох хэрэггүй. Учир нь төрсний дараа эргээд алга болдог гэдгийг хэлэх хэрэгтэй байх.4. Хэрэв та нимгэн өөхний давхаргатай бол энэ нь хэвийн үзэгдэл Нимгэн өөхний давхаргатай байх нь судас товойж харагдах бас нэг үндэс гэж хэлэхэд гэмгүй. Туранхай хүмүүсийн өөхний давхарга нимгэхэн байдаг ба энэ нь судсыг бүрхэж, товойж харагдуулахгүй байх боломжийг бүрдүүлж чаддаггүй.5. Зарим тохиолдолд эмчид очиж үзүүлэх шаардлагатай Дээр хэлсэнчлэн судас товойж харагдах нь айх зүйл биш боловч зарим тохиолдолд, тэр тусмаа цээжээр хөндүүрлэж өвдөх, амьсгал давчдах, шархны ойролцоох судас товойж, судас хавдах үед та заавал эмчид очиж үзүүлэх ёстой гэдгийг анхаараарай. Эдгээр шинж тэмдгүүд нь эрүүл мэндийн ноцтой асуудалтай холбоотой байж мэднэ – хөлийн судасны бүдүүрэлт, тромбофлебит, венийн судасны өвчлөл байж болно. Иймд тоолгүй орхиж хэрхэвч болохгүй.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!