Uncategorized

Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ? Даралт буулгах аргууд.

Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ?АРТЕРИЙН ДАРАЛТ (АД) ГЭЖ ЮУ ВЭ?Артерийн даралт гэж артерийн судасны хананд нөлөөлж буй цусны даралтыг хэлдэг. Артерийн судаснууд нь цусыг зүрхнээс эд эрхтэн рүү зөөвөрлөдөг. Артерийн даралтыг систолын ба диастолын даралтаар тодорхойлдог.Систолын буюу агшилтын даралт (СД) нь зүрх агших үед, диастолын буюу сулралын даралт (ДД) нь зүрх суларч амрах үед артерийн судсанд үүсч буй даралтаар тодорхойлогддог.Артерийн даралт ихсэлт буюу артерийн гипертензи (АГ) гэж юу вэ?Артерийн гипертензийн эмнэлзүйн зааварт “Хамгийн багадаа 2-3 удаагийн ирэлтийн үзлэгт гурван удаагийн хэмжилтээр систолын даралт 130ммМУБ буюу түүнээс дээш ба диастолын даралт 80ммМУБ буюу түүнээс дээш байхыг артерийн гипертензи (АГ) гэнэ” хэмээн шинээр тодорхойлсон нь АГ-ийг эрт илрүүлэх, эмэн эмчилгээг оновчтой сонгох, эхлүүлэх, хянах, хүндрэлээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг.Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ?Артерийн даралт хэт өндөр байх нь зүрх болон судсанд ачаалал өгч улмаар бай эрхтний (зүрх, тархи, бөөр, нүд, захын судас г.м) гэмтэлд хүргэдэг. Систолын даралт 20 ммМУБ-аар, диастолын даралт 10 ммМУБ-аар нэмэгдэхэд зүрхний өвчин, тархинд харвалт өвчнөөр нас барах эрсдэл 2 дахин ихэсдэг.Иймд хэрэв АД ихсэлтээ эмчлэхгүй, хянахгүй байвал эцэстээ зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх болон бөөрний дутагдал болох эрсдэлд өртдөг байна.Анагаах ухааны нэгэн профессорын зөвлөгөөний дагуу хэрхэн өөрийгөө эмчилснээ орос бүсгүй интернэтэд бичжээ. Аяга ус юүлж уугаад даралт ихдэхээ больсон гэхээр итгэмээргүй санагдаж магадгүй. Даралт бууруулах хамгийн амархан, энгийн аргыг санал болгож байна. Та бүхэн авах, гээхийн ухаанаар хянан үзээд болгооно уу.Үдэш ширээн дээрээ стаканд ус хийж тавиарай, жирийн л уудаг усаа. Өглөө толгойндоо гараар хөнгөхөн иллэг хийж, суниагаад босно. Нэг гартаа стакантай усаа барьж өндөрт өргөнө. Нөгөө гартаа хоосон стакан барьж тийшээ усаа юүлээрэй. Энэ дасгалыг 30 удаа хийнэ. Дараа нь асгараагүй үлдсэн усаа бага багаар залгилж уух ёстой. Ингээд л болоо.Дээр дурдсан орос бүсгүй ийм байдлаар бараг сарын турш өөрийгөө эмчлэхэд даралт нь 210/90 байснаа 130/70 болж бууран, толгойн өвчин намдаж, дотор муухайрахаа больжээ. Эхэн үед гар чичрээд усыг юүлэхэд хэцүү байсан ч сүүлдээ 1 ч дуслыг газарт дусаахаа больсон гэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!