Uncategorized

Толгойн бөөснөөс салах байгалийн гаралтай арга

Сургуулийн насны хүүхдүүдэд сургуулийн эмч сурагчдын толгойг бөөстсөн эсэхийг мэдэхийн тулд үзлэг шалгалт хийдгийг мэдэх байх. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ толгой бөөстсөн эсэхийг шалгуулж, зайлшгүй мэдэх ёстой. Толгой бөөстөх (хуурс гэж өөрөөр нэрлэдэг) нь ямар сөрөг нөлөөтэй вэ? Мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар толгойд бяцхан шавьжууд үржих ба хуйхыг сорж, цусаар нь хооллодог байна. Толгой бөөстөх нь өвчний нэг хэлбэр биш боловч аюултай. Шинж тэмдэг нь маш ихээр загатнуулах ба халддаг.Бөөс хуйхыг хазах үед шүлс ялгаруулдаг байна.Уг шүлс ялгарснаар загатнах мэдрэмж төрдөг аж.Толгой бөөстөхийн хамгийн том аюул бол бактерийн халдвар авах эрсдэл юм. Хэрэв таны хүүхэд толгойгоо маажих шинж тэмдэг илрэх болсон бол мэргэжлийн эмчид хандаж, толгой нь бөөстсөн эсэхийг шалгуулаарай.Мөн бидний бэлтгэсэн дараах гэрийн нөхцөлд толгой бөөстөхийг эмчлэх, байгалийн гаралтай аргуудыг заавал туршиж үзээрэй гэж зөвлөе. 1. Оливын тос Оливын тос бөөсийг идэвхгүй болгож, устгадаг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Хамгийн шалгарсан арга бол үсээ самнаж, бөөсний өндгийг арилгах хэрэгтэй ба дараа нь оливын тосноос хуйхандаа түрхэж, зөөлөн иллэг хийх явдал юм. Дараа нь толгойндоо зориулалтын малгай өмсөж, оливын тосыг хуйханд нэвчтэл байлгана. 2. Майонез Ихэнх ээжүүд энэ аргыг мэдэх байх. Толгойн бүх хэсэгт майонез түрхэж, хуйхандаа зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Дараа нь зориулалтын малгай өмсөж, майонезыг шингэтэл хүлээнэ. Маргааш өглөө нь зөөлөн шампуниар толгойгоо угааж, самаар бөөсний нэг ч өндгийг үлдээлгүй үсээ сайтар самнах хэрэгтэй.3. Алимны цагаан цуу болон кокосын тос Толгой бөөстсөн үед алимны цагаан цуугаар толгойгоо угаах нь үр дүнтэй байдаг. Үсээ хуурай байх үед кокосын тос болон алимны цагаан цууг үсэндээ түрхэж, зориулалтын малгай өмсөнө. 8 цагийн турш хүлээх хэрэгтэй ба ингэснээр дээрх орц үсэнд тань сайтар шингэх юм. Энэ аргыг 1-3 долоо хоног туршиж үзвэл үр дүн нь мэдрэгдэх болно. 4. Давс болон цагаан цуу Дээрх орцууд бөөсийг хатааж, устгах ач тустай. Энэ аргыг амар хялбар байдлаар туршиж үзэхийн тулд 1\4 хэмжээтэй аяга давсыг ижил хэмжээтэй савтай усанд хийнэ. Үүнээсээ хуйх руугаа хаттал нь цацах хэрэгтэй. Дараа нь хуйхандаа оливын тос эсвэл кокосын тос түрхэж зориулалтын малгай өмсөнө. 8 цаг байлгасны дараа үсээ угааж болно.5. Цайны модны тос Судалгаагаар цайны модны тос нь бөөсийг эмчлэхэд эерэг нөлөөтэй болохыг олж тогтоожээ.Энэ аргыг хэрэглэж үзэхийн тулд 20 дусал цайны модны тосыг 2 цайны халбага энгийн шампуньд хийж,дараа нь үсээ угаахад л хангалттай.6. Халуун кокосын тос Кокосын тос бөөсийг устгахад сайн нөлөөтэй ба учир нь найрлаган дахь лаурикын хүчил нь бактерийн эсрэг үйлчилгээтэй учир үрэвслийг намдаадаг байна. Кокосын тосонд агуулагдах тослог ихтэй хүчил нь бөөсийг устгах ач тустай. Энэ аргыг хэрэглэхдээ тогоо эсвэл печинд кокосын тос хийж халаах ба ингэхдээ шалзлам халуун болгож болохгүйг анхаараарай. Халуун тосноос хуруундаа авч хуйхандаа түрхэх ба гараараа зөөлөн иллэг хийнэ. Дараа нь 30 минут байлгаж, үсээ сайтар самнах хэрэгтэй.7. Үс хатаагч Үс хатаагчийн халуун температур бөөсийг устгах магадлал 55%, бөөсний өндгийг устгах магадлал 98% байдаг болохыг олж тогтоожээ. Хуйхнаасаа авахуулаад толгойн бүх хэсгээ үс хатаагчаар хатаах хэрэгтэй бас зарим жижиг хэсгүүдийг 15-60 секунд хатаах хэрэгтэй.8. Сонгино Найрлагандаа сульфат гэх химийн элемент агуулдаг учир бөөсийг устгана. Мөн сонгиныг нунтаглаж, зуурмаг хийж хэрэглэх боломжтой. Зуурмагийг шигшүүрт хийж, шүүсийг нь авах ба дараа нь хуйхандаа түрхээрэй. Зориулалтын малгай өмсөж 2 цаг байлгах ба дараа нь шампуниар толгойгоо угааж, үс хатаагчаар үсээ хатаана. Энэ аргыг сард 3 удаа туршиж үзэх боломжтой ба 2 сарын хугацаанд ашигласан ч болно. Бөөс өвдөлт мэдрүүлэх ч боломжтой. Арга хэмжээ авахгүй бол толгойд үржсээр байх эрсдэлтэй. Иймд дээрх гэрийн нөхцөлд ашиглах боломжтой аргуудыг туршиж үзэж, асуудлыг хялбархан аргаар шийдвэрлээрэй. Та бөөстэй хэрхэн тэмцдэг вэ? Бидэнтэй мэдлэгээсээ хуваалцаарай.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!