Uncategorized

Г.Эрдэнэтунгалаг:Шинэ амьдрал зохиож, хүүтэй болж, үр минь надад хайр,ухаарлыг өгсөн учраас би өөрийгөө азтай гэж бодож байгаа

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалагтай ярилцлаа.-“Хайрлаарай”, “Түвшин баяртай яваарай”, “Ижий минь урт наслаарай” гээд нэрнээсээ эхлээд таны дуунууд ерөөл шиг, нийгмийн ухамсарт хандсан байдаг. Сонголтоо хэрхэн хийдэг юм бол?-Уран бүтээлчийн сэтгэлийн илэрхийлэл хийж байгаа бүтээлээр нь илэрч гардаг болов уу. Тэгэхээр таны анзаарсан зүйл нэг талаас байж болох юм. Ийм зүйл хийх юм сан, тийм бүтээл хиймээр байна даа гэсэн бодлоор зарим дууг өөрөө захиалах, эсвэл удаан мөрөөдсөн бодол минь таталцлын хуулиар биеждэг юм уу, хүмүүс надад санал тавих үе ч гарна. Тухайлбал, сая таны нэрлэсэн дуунууд гэхэд дандаа л надад санал болгосон бүтээлүүд. Хүмүүс бодлын хүч гэж ярьдаг даа. Тэр зүйл өөртэйгөө адилхан бодол, саналтай хүмүүсийг татах шид, цөм нь болдог юм болов уу. Би түүгээр л яваа хүн.- Цар тахлаас болж урлаг, соёлын ажлууд зогссон ч Хайрлаарай” нэгдэл байгуулж, “Сүүтэй энгэрийн аялгуу” тоглолтоо цомхон хүрээнд хийхээр бэлтгэжээ. Ер нь уран бүтээлч эмэгтэйчүүд нийгэмд, хүмүүст юу өгч байх ёстой гэж боддог вэ?-Хүндэтгэлийн хүлээн авалт маягаар зохион байгуулсан VIP хэлбэрийн ийм тоглолтыг би 2013 онд “Улаанбаатар” ресторанд хийж байсныг үзэгчид санаж байгаа байх. Хүн өөрийгөө ч, бусдыг ч хүндэтгэж ирдэг, тав тухтай суудаг, цайлж ундаалдаг, өөрийн дураар босож сууж, бүжиглэж, дуучинтайгаа ойр байх боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Бид “Бөхийн өргөө”, “Улаанбаатар” паласт 3000 хүнтэй тоглолт хийхэд бага мөнгөөр олон хүнийг цуглуулдаг. Нэг удаа миний тоглолтыг настай эмээ суудал олдохгүй шатан дээр суучихсан үзэж байсан. Тэндээс надад “Би энэ хүмүүсийн буянаар өдий зэрэгт хүрсэн. Гэтэл тэднийгээ яагаад шалан дээр суулгах болчихов. Энэ хүмүүс сайхан хувцаслаж ирээд, тав тухтай орчинд өөрийн дураар байж, өөрийгөө хүндэлж тоглолт үзэж яагаад болохгүй гэж” гэх эмзэглэл төрсөн. Гэвч ийм тоглолт хийх газар тухайн үед бараг байгаагүй. Үзэгч гарч орж, идэж ууж, биеэ хөнгөлж, бүжиглэх боломжийг бүрдүүлж, тэр өртөг үнийг нь шингээж тоглолт хийе гэж зориод 2013-2015 онд хийсэн. 2015 оны тоглолтыг Цэргийн баяраар эрчүүдэд зориулсан. Үзэгч цөөхөн ч тав тухтай байж чаддаг. Тиймээс үзэж байгаа хүнд, үзүүлж байгаа надад ч амар, түүндээ би сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн хоёр жилцар тахалтай холбоотойгоор уран бүтээлчид, үзэгчид ч удаан завсарлага авсан. Гэвч бүх хүний амьдрал цааш үргэлжилнэ. Юу хийх вэ гэсэн алсын төлөвлөгөөг энэ хугацаанд сайн боловсруулах боломж олгосон он цаг байлаа. Уран бүтээлчийн хувьд би өнгөрсөн хугацаанд жижигхэн ч гэлээ ажил олгогчийн хэмжээнд ажиллаж байсан. Түүнийгээ албажуулж “Хайрлаарай” уран бүтээлийн нэгдэл болгон өргөжүүлж, ажиллах хүмүүстэйгээ гэрээ хийн цалинжуулж, цааш татвар төлөөд явах зохицуулалтад оруулсан. Ингээд уран бүтээлийн нэгдлийн нээлт, хүүтэй болсны баяр, Мартын 8-ыг тохиолдуулан намайг сонсдог үнэнч фенүүдтэйгээ уулзах тохироо бүрдлээ.Хүүгээ өлгийдөж аваад дөнгөж гурван сар болж байгаа ч шинэ бүтээл хийсээр байжээ?-Шинэ уран бүтээл нэлээд ирсэн. Эхнээсээ бичлэгт орсон. Хуучин дуунуудыг зохиогчид нь шинэчилж дуулаач гэж санал тавиад ажиллаж байна. Өмнө нь олонд хүрсэн дууг сэргээж дуулахад нэг хэцүү зүйл нь уран бүтээлчид нь өөриймсөг ханддаг. Гэвч зохиогчийн хуулиар бүрэн эрхийг зохиогч мэддэг учраас санал тавьж байгаа тохиолдолд бид гүйцэтгэгч гэлээ ч хүнийхээ хувьд дуулсан дуучинд нь хэлж зөвшөөрлийг нь авч дуулах тохиодлууд бий. Ийм санал их ирдэг, нөгөө талаас хэцүү санагддаг. Шинэ уран бүтээлийн тухайд хайрын сэдэвтэй дуунууд түлхүү ирсэн. Ээжийн тухай дуунууд ч бий. Тоглолтын дараа эхний дуунууд цацагдана.-Яагаад тоглолтын дараа нь гэж?-Манай бусад дуучид тоглолт дөхүүлээд шинэ дуунуудаа цацдаг шиг байгаа юм. Би яагаад ч юм бэ, дараа нь олон нийтэд хүргэдэг. Тэр эрсдлээ өөрөө хүлээдэг, түүнээсээ сэтгэл ханамж авдаг төрлийн хүн гэх үү дээ.-Амаржаад удаагүй, хүүгээ бүүвэйлж суухад хайрын дуу олон ирнэ гэдэг сонин давхцал юм. Яг ийм үед бүсгүй хүн илүү мэдрэмтгий болчихдог. Хайр гэж юу вэ, ямар мэдрэмж төрж байна?-Ер нь дахиад ээж болно гэдэг дахиад ухааны л хэрэг юм байна. Илүү нарийн ухаан гаргах, өмнөхөөсөө ч уян зөөлөн байх хэрэгтэй болдог. Тэр хэрээр илүү их уучилдаг, залуугийнх шигээ омголон түргэн байхаас илүү боддог болчихдог юм байна. Ер нь л дуугарахаасаа өмнө анзаарч ажигладаг, боддог, тунгаадаг болсон. Магадгүй энэ өөрөө хайр байх. Энэ өөрөө эхийн хайр, эмэгтэй хүний хайр. Хайр гэдэг том ухаарал юм байна. Эмэгтэйчүүд энэ орчлонгийн урт замд, олон даваа гүвээг даван туулахад нас насандаа авсан ухаарал, ухаан бий. Өнөөдөр би 40 хүрч байна, тэгвэл 60 гараад ээжийнхээ одоо байгаа насан дээр очиход бүр зөөлөн, илүү ухаалаг, аливаад даацтай, жинтэй ханддаг болох юм шиг ээ. Тэгэхээр дахиад төрөөд баймаар санагдсан шүү.-Сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг цахим хуудастаа өөрийн чинь оролцсон “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийг үзээд “Хоолойдоо болор хонхтой юм шиг” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Танай ээж өөрийг чинь хэвлийдээ тээж байхдаа дуу бүтээж суусан байж таарна. Тэгэхээр та хүн болохоор ирж байхаас л дуутай учирчээ. Дуучин мэргэжлийг шууд сонгосон уу?-Аав минь “Хувь тавилан гэдэг хөдөлгөж болдоггүй үнэн. Хувь заяа гэдэг хөтөлж болдог үнэн” гэдэг байлаа. Магадгүй би ийм ээжээс төрөх, магадгүй бас дуучин болох тавилантай байсан байх. Тэр учрал тохиолоор орчлонд мэндэлж, өнөө хүртэл дуучин хэмээн дуудуулж, олон түмэндээ дуугаар дамжуулан ухаарал уяралыг өгөх үүргээ биелүүлж яваа юм уу гэж хааяа бодогддог. Харин өнгөрсөн хугацаанд хэтэрхий залхуу байлаа. Өөртөө дэндүү бардам байсан юм болов уу. Шинэ амьдрал зохиож, хүүтэй болж, үр минь надад шинэ хайр, шинэ ухаарлыг өгсөн учраас би өөрийгөө азтай гэж бодож байгаа. Уран бүтээлч хүн хийж байгаа уран бүтээлээрээ заавал дотоод сэтгэлээ илэрхийлж байдаг. Миний ээж их залуудаа ээжийгээ алдсан, 20 хүрсэн байсан уу, үгүй юу. Гэвч түүнийгээ нууж, уран бүтээлээрээ илэрхийлдэг байж. Гэтэл би түүнийг нь мэдэхгүй өссөн. Ээжийн минь бүтээсэн “Ижий минь та урт наслаарай”, Сэтгэлд мөнхөрсөн ээжий” гээд дуунууд бий. Тэднийг өөрийнхөө ээжид зориулж бичсэн. “Ижий минь та урт наслаарай” бол хэдийгээр одоо байгаа ээжийгээ урт наслаарай гэж ерөөж байгаа дуу боловч цаад санаа нь амьддаа ээжийгээ хайрлаарай гэсэн утгатай, мөн тийм аялгуутай. Тиймээс би дуулсандаа ч биш, хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёрын санаа шууд хүнд хүрээд байгаа юм. Тэгэхээр би бол гүйцэтгэгч, тийм тавилантай орчлонд ирж дээ. Би сайхан ээжид үр нь болж мэндэлсэн азтай. Ийм их тавилан тэр болгонд заяахгүй. Энэ тавилангаа харин би дутуу өнгөлж, дутуу ирлэж, дутуу тэжээж яваа хүн.-Өөрийн чинь хувьд урлагийн салбараас улс төр рүү хөл тавьж үзсэн. Тэндээс юу олж мэдрэв?-Улс төрд өөрийн мэдэлгүй орсон. “Улс төрийг чи оролдохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэдэг шиг орж явчихсан даа. Миний нүдийг нээсэн, аливааг харах өнцгийг тэлсэн маш зөв сонголт болсон гэж боддог. Эхэндээ эдийн засгийн болоод сэтгэл санааны хувьд хүнд цохилтыг үүрсэн ч одоо эргээд харахад олон зүйлийн эхлэлийг тавьж өгсөн, авсан ухаарал нь том, маш сайн сонголт болж өгсөн гэж бодож байгаа. Хүн олон салбарт ажиллаж, хүрээгээ тэлээд ирэхээр аливаад хандах хандлага ч бас өөр болдог юм билээ. Өмнө нь зөвхөн дуулаад, уран бүтээлээ хийгээд, түүгээрээ амьдраад нэг л жимээр явсан. Тэгвэл өнөөдөр том зургаар нь харж, тийшээ очиход хэдэн замаар яаж очих вэ, тэдгээрийг хэрхэн нэг цэгт нийлүүлэх вэ гэдгийг бодох, бодлого боловсруулж төлөвлөх болсон. Тэр хэрээр олон хүнтэй нөхөрлөх, уншиж судлах, янз бүрийн хүмүүстэй харилцах, ааш аягыг нь олох, тэдэнд нийцүүлэх, зохицуулах, заримд нь бууж өгөх амьдралын нарийн ухаанд суралцаж байна. Ялангуяа монгол эмэгтэйчүүд, тэр дотроос улс төрд орсон эмэгтэйчүүд маань хүчирхэг байхыг хүсдэг, тэмүүлдэг. Тэр хэрээрээ хумигдмал болдгийг анзаарсан. Сонгуульд орохдоо би нэг зүйлийг сайн ойлгосон. Улс төр бол хүнтэй харилцах харилцаа, чи үнэн байж чадвал сонгогч хариуг нь буцааж өгдөг. Амьдрал дээрх бодит байдлыг мэдэрч, эргээд тэдэнд хүн шиг хандаж чадвал тэд ч бас тийм л хандах юм байна гэдгийг мэдэрсэн. Тэр бол сонгох, сонгогдох тухай ойлголт биш. Эхлээд тэр хүмүүсийн, хоёрдугаарт оршин амьдарч байгаа газрын, гуравдугаарт тухайн сум суурингийн, дөрөвдүгээрт том зургаар улсын хэмжээнд харж байж тэр хүмүүсийн асуудлыг шийднэ. Түүнээс биш нэг удаа сонгогдох нь нэг хэрэг, олон зүйлийг судалж уншиж мэдэхгүйгээр ямар нэг байдлаар санал аваад сонгогдлоо гэхэд тэр нэг л удаагийн асуудал. Тэнд байгаа Дорж, Дондог, Дулмаагийн асуудлыг шийдэхийн тулд олон талаас судалж, маш их зүйлийг мэдэж, түүнийгээ тайлбарлан таниулах шаардлагатай. Ялангуяа эмэгтэйчүүд улс төр гэхгүйгээр бие биеийнхээ зүрхэн доторх нандин зүйлийг олж хардаг, мэдэрдэг учраас адилхан төрдөг, зовдог, ижил замыг туулдаг. Тиймээс бие биеэ дэмждэг баймаар байгаа юм. Амьдралыг харж байхад баян байна уу, өндөр албан тушаалтай байна уу, ядуу байна уу хамаагүй, хэн ч байсан хамт суугаад ярихаар адилхан зүйлийг ярьдаг. Жаргал, зовлон нь ижилхэн, амьдралын асуудал нь ч адилхан. Түүнийгээ мэдэрч, ойлгож, бие биеэ хүлээн зөвшөөрч нөхөж чадах юм бол асар том амжилтад хүрч чадна. Үүнийг би сонгуулийн үеэр мэдэрсэн. Нэг асуудал нь насны ялгаа. Нөгөө талаас нас нэмж ухаажсан ч гэсэн хор шар нь гараагүй, буруу хор шартай эмэгтэй багт байвал хэцүү. Эсвэл хэт омголон, хэнд ч дийлдэхгүй эмэгтэй багт орж ирвэл мөн л хэцүү, учраа олох гэж цаг хугацаа их орно. Тэгэхээр бие биеэ мэддэг хүмүүс хамтраад явбал асуудлыг амархан шийднэ, ажил ч хялбар бүтдэг юм билээ.-Мартын 8-ныг тохиолдуулан эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх бол, бид дамжуулъя? -Өнөөгийн нийгэмд бид эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл гэж их ярьдаг. Эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөөд байгаа юм шиг өрөвдөлтэй байдаг, өрөвдүүлдэг, ухаан муухан зарим нь би эмэгтэй, тиймээс ийм л байх ёстой, ингэх ёстой гэж эрхээ буруу эдэлдэг тал анзаарагддаг. Би өөр дээрээ харахад ч гэсэн өнгөрсөн хугацаанд тийм байсан тал бий. Гэтэл эр хүн өөрөө нийгэм дэх хү.чирхийллийн хамгийн том бай болж байна. Бид үгээрээ ч тэднийг иддэг, үйлдлээрээ ч “иддэг”, хорыг нь малтдаг, магадгүй тэр байдлаараа эрчүүдийг дор оруулдаг. Ийм байдал надад анзаарагдсан. Тэгвэл эр хүн цаанаасаа хүчтэй өгөгдөлтэй, тэрийгээ мэдэрч байж сэтгэл ханамж авдаг. Бид хэт их эрх ярьж, эрчүүдийнхээ дотоод сэтгэлийн орон зайг хумиад байх шиг санагддаг. Хүн л юм чинь тэд дотроободож, хийж бүтээхийг зорьж , эртнээс төлөвлөсөн, санаанд нь багтдаг зүйлүүд байгаа шүү дээ. Тэрийг нь өдөөж, ярилцаж, дотор байгаа зүйлийг нь гаргах ёстой юм шиг ээ. Магадгүй, тэр хүний эхнэр, хайртай найз, үерхдэг бүсгүй нь байгаа тохиолдолд тийм үүрэгтэй болж байгаа юм. Жишээ нь, тухайн эмэгтэйн хажууд нь магадгүй арслан ч байж болно, эсвэл ирээдүйн Ерөнхийлөгч байж болох. Бүсгүй түүнийг сэрээх л үүрэгтэй. Бид “би, би” гэж өөрийгөө түрүүнд тавиад дэргэдэхээ өөд нь залах, дэмжихээ хойш тавьж орхигдуулаад байдаг байж магадгүй. Энэ бүхэн миний түрүүнд хэлсэнчлэн хайрын, ухааны хэрэг юм. Үүнтэй холбогдуулж нэг жишээ хэлэхэд, олон жилийн өмнө бид “Бөхийн өргөө”-д тоглолттой байтал залуус дүү нар орж ирээд “За алив бушуухан дуулчихаад явья. Дараагийнхаа тоглолтод яарч байна” гээд л тэрүүгээр хөшилдөхөд нь өөрийн залуу насыг олж харах шиг болж дотроо баярлах, ичих мэдрэмжийг зэрэг авч байж билээ. Нас насны ийм ухаарлыг эмэгтэйчүүд залуу үеийнхэндээ хэлж баймаар. Гэхдээ түүнийгээ загнаж, зандарч, би чиний дээд үе гэж томорч хэлэх бус, туршлагаа энгийн ярихад тухайн хүний хийж бүтээх зүйл дутуу дулимаг байсан бол 100 хувьд хүрэх, хурцлагдах, дахин шинэ зүйлүүд хийх эрч хүчээр сэлбэгдэх нөхцөл бүрэлдэх болов уу, би ингэж боддог. Би охинтойгоо маш ойр, илэн далангүй байдаг болохоор ойр тойрныхоо кэйсийг анзаарч ажигладаг. Гэтэл миний үеийнхэн охидтойгоо тийм ойр байдаггүй. Охид яаж байна гэхээр ээжийнхээ үе насны найз эгчтэй, тэднээсээ зөвлөгөө авдаг байх жишээтэй. Эсрэгээрээ ээж нар нь өөрсдийн сэтгэлийг уудалж, дээд үеийнхэн нь өөрсдийн туршлагыг харамгүй ярьж, жаргал зовлонгоо хуваалцдаг байгаасай. Тийм байвал салбар өөрөө хөгжих, гэр бүл хөгжих, бие биеэ илүү сайн ойлгох, нэгдэж нийлээд хүчтэй болох нөхцөл бүрдэх болов уу. Хэн ч байсан ойр дотныхноосоо хамгийн том хайрыг хүснэ шүү дээ.Тэр хайр юу вэ гэхээр ухааруулах, ярилцах. Түүнээс “Ээж нь чамд хайртай шүү” гээд үнэтэй гар утас, хувцас авч өгөх биш шүү дээ. -Цаашдын зорилго төлөвлөгөөг тань сонирхож болох уу? – “Хайрлаарай” уран бүтээлийн нэгдэл маань сая ярьсанчлан нийгмээ сэрээхэд чиглэсэн зүйлүүд хийхээр бодож зорьж байгаа. Монголчууд сэтгэл доторхоо тэр бүр гаргадаггүй сонин хүмүүс шүү дээ. Тоглолт дээр харж байхад, хүмүүсийн сууж байгаа байдал, нүдний харц огт худал хэлдэггүй. Бүх хүнд асуудал байдаг. Гэтэл манайхан уйлмаар байсан ч уйлдаггүй. Сэтгэл доторхоо уудалж гаргадаггүй. Харин ч нууна, өрөнд орж өтөнд баригдаж, гэртээ хоолгүй байсан ч тэрийгээ хэлэх хүсэлгүй байдаг. Хүнд муугаа үзүүлэх дургүй үндэстэн юм уу, хаашаа юм. Хэдий тийм байж болох ч хүн л бол хүн. Уйлмаар байвал тэрийгээ гаргах хэрэгтэй шүү дээ, ядаж л уужирна. Тоглолт хийхдээ би тэр хүмүүсийг нэг удаа ч гэсэн үнэнтэй нь золгуулж уйлуулах дуртай. Үнэнтэй нь золгуулж, тэр хүмүүсийг муухай, сайхан бүжиглэх нь хамаагүй биеийнхээ эд эсийг сэргээж сайхан энерги аваг гэж боддог. Тэр хүн нэг удаа ч гэсэн өөрөөрөө байвал л надад гоё. Өөрөөрөө байгаа хүний нүд, биеийн хэлэмж өөр байдаг. Энэ мэт ажлуудыг бид том бодлогын түвшиндээ, “Хайрлаарай” гэсэн агуулгадаа уялдуулж хийхээр төсөөлж төлөвлөж байна. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!