Д.Эрхэмбаяр: Хүмүүс шүд цоороогүй байж уначихлаа гэдэг, ийм шалтгаантай

Бидний гол тулгуур эрхтэн болох шүдний эрүүл мэнддээ та цаг үргэлж анхаарах шаардлагатай. Шүдний эрүүл мэнд, зөв арчилгаа, урьдчилан сэргийлэх зүйлсийн талаар Нүүр ам судлалын их эмч Д.Эрхэмбаяртай ярилцлаа.-Аливаа өвчний эх үүсвэр шүдний өвчнөөс үүдэлтэй гэдэг. Энэ талаар яриагаа эхэлье?-Манай ард түмэн аль эртнээсээ л “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьдаг. Энэ бол маш оновчтой үг. Ерөнхий биеийн олон төрлийн өвчний эх үүсвэр нь амны хөндийн эрүүл байдл, арчилгаанаас хамааралтай байдаг.Мөн тухайн ерөнхий биеийн өвчний шинж тэмдэг нь амны хөндийд давхар илэрдэг. Шүд нь өөрийн гэсэн судас, мэдрэлтэй, тунгалагийн тогтолцоотой бие даасан эрхтэн.Шүд болгон өөр хоорондоо болоод бусад амны хөндий, цаашлаад эрүү нүүрний эрхтнүүдтэй бүтэц, үйл ажиллагааны нягт холбоотой байдаг. Мөн буйл, салст, холбоос эд, эрүү хоншоорын түүшин яс зэрэг амны хөндийн эрхтнүүд нийлээд нэгэн цогц эрхтэн систем болдог.Тиймээс аливаа нэг халдвар амны хөндийд орсоноос буюу дээрх эрхтнүүдийн аль нэг нь л өвчилсөн тохиолдолд өвчин үүсгэгч микро организм цусны урсгалд орж бүх биеэр дамжин тархана гэсэн үг. Уг халдварын эсрэг хэсэг газрын болоод ерөнхий биеийн эмчилгээ хийхгүй удаан хугацаанд явсанаас болж биеийн аль нэг хэсэгт өвчлөл үүсч болно.-Юуны өмнө шүд юунаас өвчилж эхэлдэг, яагаад өвддөг тухай тайлбарлавал?-Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий нийтэд хамгийн их тохиолддог нүүр амны өвчин бол шүдний цоорол байдаг. Хүн амыг 100 хувь гэж үзвэл түүний 97 хувь нь ямар нэг байдлаар шүдний цооролтой эсвэл ломбодуулсан байдаг.ЯАГААД ЭНЭ ӨВЧИН ИЙМ ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА ВЭ ГЭХЭЭР НЭГДҮГЭЭРТ АМНЫ ХӨНДИЙН АРЧИЛГАА СУЛ, АМНЫ ХӨНДИЙГ БҮРЭН ЦЭВЭРЛЭХ БУЮУ ЗӨВ, ТОГТМОЛ УГААЖ ЧАДДАГГҮЙ БАЙХААС ШУУД ХАМААТАЙ.Хоёрдугаарт, сүүлийн үед ихсээд буй тамхины хэрэглээнээс болж шүдний хатуу эд, тулгуур эдийн өвчлөлүүд ихээр үүсч байна.Гуравдугаарт, эмчийн зааваргүй дур мэдэн эм уух, эмийг замбараагүй буруу хэрэглэхээс шалтгаалж тулгуур эд, амны хөндийн салстын өвчлөлүүд элбэг болоод байгаа. Ер нь Монголчуудын хувьд хүүхэд байхаас нь сүүн шүдний арчилгааг муу хийж, дахиж шүд ургана хэмээн үл тоодгоос шалтгаалж хүүхдүүдийн 99 хувь нь амандаа ямар нэгэн цоорсон шүдтэй яваад байна.Эцэг эхчүүд сүүн шүдний цоорол нь байнгын шүдний хөгжил болоод эрүү нүүрний бүтэц, галбирт шууд нөлөөлж эмгэг, өвчин үүсгэдэг гэдгийг төдийлөн мэддэггүй. Хүн амын дундах эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагийн улмаас бид өнөөдөр бүгдээрээ шахуу шүд эрүү нүүрний асуудалтай явсаар байгаа юм.
-Шүд өвчилж эхэлсэн эхний шинж тэмдгүүд юу вэ, Хүмүүс өвчлөл гэхээр цоорох эсвэл ил харагдаж байгаа харласан, цагаарсан зэргийг ойлгодог?-Үүнийг ярихын тулд эхлээд шүдний цоорол гэх ойлголтын талаар яръя. Шүд нь паалан болон тугалмай гэсэн давхар хатуу эдээр хучигдсан байдаг.Паалан бол хүний биеийн хамгийн хатуу хэсэг. Үүний цоордог шалтгаан юу гэхээр шүд, амны хөндийд хэдэн зуун саяар тоологдох хэвийн болон эмгэг нян бактериуд үргэлж байдаг. Эдгээр нь хэвийн үед шүдний гадарга дээр наалдаж, өсч үржиж байдаг.ЗАРИМ ОНЦЛОГ БАКТЕРИУД ПААЛАН ДЭЭР БАЙРШИЖ ӨНГӨР ҮҮСГЭН ӨӨРСДИЙН БОДИСЫН СОЛИЛЦООНЫ БҮТЭЭГДХҮҮН БОЛОХ ХҮЧИЛ ЯЛГАРУУЛЖ, ТЭР НЬ БИДНИЙ ШҮДНИЙ ХАТУУ ЭДИЙГ ЭРДЭСГҮЙЖҮҮЛЭХ БУЮУ ЦООЛЖ БАЙДАГ.Азаар бид шүдээ сайн угааж цэвэрлэснээр дээрх бактерийн тоог бууруулж, буцаж эрдэсжих нөхцөлийг хангаснаар цоорлоос 100 хувь сэргийлэх боломжтой. Цоорлыг зэргээр нь өнгөц, дунд, гүн гэж гурван хэсэгт ангилдаг. Өнгөц цоорол нь зөвхөн паалангийн түвшинд гарсан бүтцийн алдагдал бөгөөд энэ үед хүнд онцын зовиур илэрдэггүй.
Дунд цоорлын үед, цоорлын талбай болон паалан түүний доор байх тугалмайн давхаргыг хамарч чихэрлэг зүйлд мэдрэг болдог. Харин гүн цоорлын үед халуун хүйтэн зүйлд мэдрэг болж янгинаж өвддөг.МАНАЙХАН ИХЭВЧЛЭН ГҮН ЦООРОЛ БОЛСОН, ЭВСЭЛ ДУНД ЦООРЛООС ГҮН ЦООРОЛД ШИЛЖИЖ БАЙХ ҮЕД Л АНЗААРДАГ.Шүдний цоорол нь наанаасаа жижигхэн хар цэг, нүх мэт харагддаг боловч ихэвчлэн цаагуураа хатуу эд нь зөөлөрсөн том хөндий байдаг. Энэ нь шүд өрөмдсөний дараа л анзаарагддаг. Хүмүүс дээрх шинж тэмдгүүдийг ойшоохгүй, анзаарсан ч үл тоодог.Гэтэл шүдний цоорлоо аль хэдийн даамжруулж, зөөлрүүлж, бутарч өвдөлт зовиур өгсөний дараа л эмчид ханддаг. Тэгэхээр нүдэнд хар эсвэл шаргал цэгүүд харагдахаас хэдэн сарын өмнө тухайн шүд аль эрт цоорсон байдаг байна.-Шүдний өвчлөл хүндрэх гол шалтгаанууд юу байдаг вэ?-Хамгийн гол шүдний өвчин хүндрээд байгаа шалтгаан нь ард иргэдийн өөрсдийнх нь хэнэггүй байдал. Өвдсөн тэр даруйд нь эмнэлэгт ханддаггүй.Өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх буюу тамедин зэрэг янз бүрийн бодисоор амаа зайлах, төрөл бүрийн өвчин намдаах эм шүдэндээ зуудаг.
ЗАРИМ НЬ БҮР ШЭЭСЭЭР АМАА ЗАЙЛАХ ГЭХ МЭТЧИЛЭН УЛАМЖЛАЛТ, ДАМ ЯРИА БОЛСОН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛГҮЙ АРГУУДЫГ АШИГЛАХ НЬ Ч БИЙ.Ингэж явсанаар өвчнөө хүндрүүлэх гол шалгаан болдог. Үүнээс үүдэлтэй хамгийн эхний хүндрэл нь шүдний холбоос эдийн үрэвсэл байдаг.Энэ өвчний үед хүн юм ч зажилж чадахгүй мэдрэг өвчтэй болно. Үүнийг үл тоогоод эмчид хандахгүй яваад байвал тухайн үрэвсэл идээ нь улам ихэсээд зэргэлдээх буйл салст, цаашлаад яс, зэргэлдээх зайруугаа нэвчин хавдаж буглаа үүснэ. Энэ тохиолдолд их хэмжээний бактери агуулсан идээ цусны судсаар ерөнхий биерүү дамждаг.Улам даамжирснаар амь нас, эд эрхтэнээрээ хохирч болзошгүй байдалд хүргэдэг. Үүнээс гадна хэсэг газрын хүндрэл буюу тухайн шүд ёзоор болж улмаар авагдсанаар нүүр амны согог үүснэ. Ялангуяа бидний зажлах үйлд хамгийн их оролцоотой, их араа шүднүүдээ авахуулсан тохиолдолд хоосон орон зайруугаа нүүж хөдөлгөөнд ордог.Мөн гоо сайхан талаас өөрчлөлт гарах бөгөөд хамар-уруулын нугалаас гүнзгийрэх, эрүү хацрын арьс унжиж, цаашилбал эрүү шаамийх гэх мэт зуултын гажигууд үүснэ. Иймд шүд авахуулсан л бол дараа дараагийн согог, гажиг үүсэхээс урьтаж авагддаг, авагддаггүй хиймэл шүд хийлгэж зүүх хэрэгтэй.-Шүд болон буйлний үрэвслийн талаар мэдээлэл өгвөл, Үрэвсэл хүндэрвэл яах вэ?-Шилжилтийн нас, жирэмслэлт, цэвэршилт буюу гормоны өөрчлөлт явагдасны улмаас буйлны үрэвсэл тохиолддог. Ийм учраас ихэнхи хүмүүс хэзээ нэгэн цагт буйлны үрэвсэлд их бага хэмжээгээр өртсөн байдаг.Мөн амны эрүүл ахуй муугаас болж өнгөрийн нөлөөгөөр үүссэн буйлны үрэвсэл их тохионо. Буйлны үрэвсэл нь хэсгийн болон ерөнхий шалтгаанаар үүсгэгддэг. Хэсгийн шалтгаанд шүдний гажиг, буруу байрлал, шүдээ хэт элэгдтэл нь угаах, хэт хавирах зэргээс үүдэн буйл үрэвсэж шамардаг.
Мөн таарч тохироогүй хурц ирмэгтэй ломбо, аманд таараагүй хиймэл шүдэлбэрээс холгох зэргээс хамаарна.Ерөнхий шалтгаанд нь, ерөнхий биеийн өвчлөлтэй холбоотой буюу гормоны өөрчлөлтөт эмгэгүүдийн нэг чихрийн шижин, эмийн зохисгүй хэрэглээ, хавдрын эсрэг хими эмчилгээ, хоол хүнсний буюу витамины дутагдал, цусны өвчин, вирус болон мөөгөнцрийн халдвар зэрэг орно.БУЙЛНЫ ҮРЭВСЭЛТЭЙ БОЛСНОО ЯАЖ МЭДЭХ ВЭ ГЭХЭЭР НЭГДҮГЭЭРТ АМНААС ЭВГҮЙ ҮНЭР ГАРАХ БӨГӨӨД ДЭЭРХ ҮНЭР АМАА УГААСАН Ч АРИЛАХГҮЙ БАЙХ. ХОЁРДУГААРТ ШҮД УГААХ, ЮМ ИДЭХ ҮЕД БУЙЛНААС ЦУС ГАРАХ ШИНЖ. МӨН ХАЛУУН ХҮЙТЭН ЮМ ИДЭЖ УУХАД СЭНГЭНЭЖ, МЭДЭРДЭГ БАЙХ НЬ БУЙЛНЫ ҮРЭВСЛИЙГ МЭДЭХ ШИНЖҮҮД БОЛНО.-Шүд сулрах өвчин хүмүүсийн дунд их байдаг. Энэ юутай холбоотой үүсдэг вэ?Хүмүүс шүд цоороогүй байж уначихлаа гэж их ярьдаг. Яагаад ийм зүйл болов гэхээр шүдний тулгуур эдийн эмгэгтэй болсон тохиолдолд шүд суларч, хөдлөж, унадаг байна.Тулгуур эд гэдэг нь шүдийг тойрч буй хатуу эд, холбоос эд, эрүүний яс, гаднаас хучиж байрлах зөөлөн эд буюу буйл зэргийг нийтэд нь хэлнэ. Хүмүүс буйлны үрэвсэлтэй удаан явах, шүдээ дутуу угаахаас шалтгаалаад, энэ нь цааш даамжирч тулгуур эдийн шимэгдэл явагддаг байна.Монголчуудын 97 хувь нь цооролтой гэсэн бол, шүдний тулгуур эдийн эмгэг 80 гаруй хувийн тархалттай байна. Энэ нь мөн л шүдээ дутуу угаах, угаадаггүйгээс болж өнгөр хуримтлагдан, тэр өнгөр маань шүлсэндээ хатуурч чулуужаад, үүссэн чулуу нь тулгуур эд эрүү хоншоорын ясаа гэмтээснээр тулгуур эдийн үрэвсэл, өвчин үүсч улмаар шүд суларч унахад хүргэдэг.-Шүдээ угаахгүй, анхаарахгүй бол ямар эрсдэлүүд үүсч болох вэ?-Хамгийн наад зах нь амнаас эвгүй үнэр гарч хүнтэй харилцахад түвэгтэй болно. Мөн дээр дурдсан буйл, холбоос эдийн үрэвсэл, цоорлын хүндрэлүүд үүснэ.Цоорлын хүндрэл буюу шүдний мэдрэл үрэвсэх, холбоос эд үрэвссэн тохиолдолд шүдийг эмчлэхдээ шүдний мэдрэлийг нь тасладаг. Ингэснээр шүд “амьгүй” болно гэсэн үг. Амьгүй шүд нь эрүүл шүд шиг өөрийн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй, бат бөх чанараа алддаг. Мөн дээр дурьсан буглаа, нэвчээс болж хүндэрсэн тохиолдолд ерөнхий биед ноцтой эмгэгүүд үүсгэж болдог.Тулгуур эдийн үрэвсэл дээр жишээ авахад үрэвсэл үүсгэгч онцгой бактериуд нь буйланд байрлаж байгаад хялгасан судсаар дамжин зүрхний титэм судсанд очин сонгомолоор гэмтээдэг. Ингэснээр зүрхний шигдээс, ишеми, титэм судасны нарийсал зэрэг ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэй. Зүрхнээс гадна уушги, элэг, бөөрийг ч гэсэн сонгомлоор гэмтээдэг бактериуд хүний аманд агуулагдаж байгаа талаар олон судалгааны ажлууд хийгдсээр байна.-Та манай уншигчдад шүдээ хамгаалах аргуудаас зөвлөөч?-Шүдээ хамгаалах хамгийн сайн бөгөөд энгийн арга бол шүдээ угаах. Угаах угаахдаа зөв угаах нь чухал байдаг.Хүний шүд хамгийн анх 5-6 сартайд шүдлэж эхлэдэг. Ингэж цухуйсан тэр цагаас эхлэн шүдийг нь угаах ёстой. Тийм бага насны хүүхдийн шүдийг хуруундаа марль ороож байгаад бүлээн буцалсан усаар арчиж угаах хэрэгтэй.Хүүхэд томрохын хэрээр шүдний тоо ихсэх бөгөөд насанд нь тохирсон хэмжээтэй сойз хэрэглүүлэх нь зүйтэй. Тэгэхээр анхны шүд, шүдлэсэн цагаас нь анхаарч угааж арчлах шаардлагатай гэсэн үг. Мөн хүүхэд чихэр идэхгүй байна гэж үгүй учраас хорихгүйгээр аль болох нэг дор идүүлээд араас нь шүдийг нь сайн угааж занших хэрэгтэй. Шүдээ сайн гүйцэт угаахын тулд юуны түрүүнд шүд угаах хэрэгсэл болох сойзоо зөв сонгохыг зөвлөе.
Сойз хэт том, хэт хатуу үстэй байж болохгүй.ТОМДСОН СОЙЗООР УГААХАД АМАНД БАГТАХГҮЙН УЛМААС АРД ТАЛЫН АРАА ШҮДНҮҮД ДУТУУ УГААГДДАГ. ХЭТ ХАТУУ ҮСТЭЙ СОЙЗ НЬ БУЙЛЫГ ГЭМТЭЭЖ ҮРЭВСҮҮЛЭХ, ШҮДИЙГ ХЭТ ЭЛЭГДЭХЭД ХҮРГЭНЭ.ДЭМБ-ын зөвлөснөөр дээд үүдэн хоёр шүднийхээ хэмжээтэй ойролцоо урттай жижиг, дунд хэмжээний зөөлөн үстэй сойзоор дээрээс доош чиглэлд шүдээ угаах хэрэгтэй гэсэн байдаг.Манай ард иргэдийн үздэг, мэдээлэл авдаг нэвтрүүлэг, кино, сурталчилгаан дээр хөндлөн угааж буй байдал ихээхэн гардаг учраас тэр болгон шүдээ зөв угааж чаддаггүй. Мөн шүдний зориулалтын утас хэрэглэж занших нь маш чухал. Манайхан ихэвчлэн шүдний чигчлүүр ашиглаж байгаа харагддаг. Чигчлүүр нь буйлыг гэмтээж үрэвсүүлнэ, буйл шүд хоорондын зайг ихэсгэж өнгөр чулуу бүрэлдэх нөхцлийг хангаж цаашлаад шүд хоорондын зайг ч ихэсгэж болдог.ДАН ГАНЦ ШҮДЭЭ УГААЧХААД УТАС ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙВАЛ АМНЫ ХӨНДИЙН 30 ХУВИЙН БАКТЕРИЙГ УСТГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ.Шүд угаалтаар нийт нянгийн зөвхөн 70 хувь нь л устдаг! Тэгэхээр шүдээ угаахаас гадна шүдний зай завсарт үлдсэн хоолны үлдэгдэл, өнгөрийг утсаар тогтмол цэвэрлэх нь зүйтэй.-Эмчийн үзлэгт хэдий давтамжтай хамрагдаж байх ёстой вэ?-Том хүн, хүүхэд бүгд шүд нь өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. 3-6 сар тутамдаа буюу улиралдаа нэг хамрагдаж, эмчийн зөвлөгөө авах ёстой байдаг.Г.Жаргал ZAAG.mn
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.