Uncategorized

Булчингийн өөрчлөлт болж буйг илтгэх эхэн үеийн шинж тэмдэг

Булчингийн дистрофи бол генийн өөрчлөлт болон бие организм дахь булчингуудын эсүүд гэмтсэнээс үүдэж бий болно. 150 төрлийн булчингийн өөрчлөлт байх ба харилцан адилгүй арга замаар илэрдэг, гэвч тэдгээр нь тус бүрдээ өөрийн гэсэн шинж тэмдгүүдтэй бөгөөд тоолгүй өнгөрвөл бага багаар өвчилдөг байна. Тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй, булчингийн өөрчлөлт болох үед илрэх 8 түгээмэл шинж тэмдгийг хүргэхээр бэлтгэлээ. 8. Булчин өвдөх, хөших Булчингуудын эс гэмтсэнээр булчин хүчгүй, сул дорой болсон юм шиг мэдрэгдэнэ. Иймд хэрэв та сандал өргөх, үсээ самнах, ямар нэгэн зүйл зөөх эсвэл газраас эд зүйл авах үед зовиур мэдэрч байвал энэ нь булчингийн дистрофи гэж ойлгож болно. Мөн танд булчин агших, уян хатан биш мэдрэмж төрөх болон булчин өвдөх шинж тэмдгүүд илэрч болно. Үүгээр зогсохгүй шөрмөс сунах, татах болон хөших, гар болон хөлийн булчин чангарах шинж тэмдгүүд мэдрэгдэж болох ба энэ нь заавал ч үгүй эмчилгээ хийлгэхэд хүргэдэг мэдрэлийн судасны эмгэг болсны илрэл байдаг болохыг анхаарна уу.7. Шилбэний булчин хэт томрох Шилбэний булчин хэт томрох нь дюшен булчингийн дистрофийн үед илрэх шинж тэмдгүүдийн нэг юм. Энэ өвчин хөвгүүдийн эрт насанд ажиглагдаж болох ба маш хурдан өвчилдөг байна. Хэрэв та энэ өвчнийг туссан бол таны шилбэний булчинд эхэлж нөлөөлөх ба энэ нь хөл их биеийн суурь болдогтой холбоотой юм. Энэ нөхцөлд энгийн булчин өөхөлж, язралт үүснэ.6. Нуруу мурийх Хэрэв таны булчингууд хангалттай хүчтэй биш бол нурууг тэгш байлгаж чадахгүй, таны нуруу бөгтийж, улмаар сколозийн мэс ажилбар хийлгэхэд хүргэх эрсдэлтэй. Энэ нөхцөлд нуруу зүүн эсвэл баруун талаар мурийж, биеийн байрлалыг алдагдуулна. Сколозын мэс ажилбарыг ихэвчлэн өсвөр насныханд хийдэг ба эрчүүдээс илүү эмэгтэйчүүд энэ мэс ажилбарыг хийлгэдэг байна. Энэ өвчин толгой өвдөх, хөл өвдөх зэргээр эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй болохыг анхаарна уу.5. Амьсгалахад хүндрэл үүсэх Нуруу мурийснаар булчин сул дорой болж, улмаар цээжний булчинд нөлөөлөх ба үр дүнд нь амьсгалахад хүндрэл үүснэ. Таны амьсгал богино давтамжтай байвал энэ нь толгой өвдөх, төвлөрч чадахгүй байх, хар дарах шалтгаан болдог байна. Сул дорой цээжний булчингууд ханиахад хүндрэл үүсгэх ба амьсгалын замын өвчин тусах үндэс болно. Иймд хэрэв та үүнийг сайн эмчилж чадахгүй байвал ханиад томуу, уушгины үрэвсэл болох аюултай.4. Ярих, зажлах болон залгихад хүндрэл үүсэх Юм идэх үеийн хүндрэлүүд болох хоол зажлах эсвэл залгихад төвөгтэй байх, ханиалгах, хахах эсвэл юм идсэний дараа хоолой сонин болох зэрэг нь “Кеннедигийн өвчин” байж болзошгүй. Энэ өвчин аль ч насны хүнд илэрч болох боловч ихэнх тохиолдолд дундаж насны насанд хүрсэн хүнд түлхүү илэрдэг байна. Юм идэхэд хэцүү байх нь яриа, хамрын хөндийн дуу чимээ болон нүүрний хөдөлгөөн, эрүү, хэлний булчинд өөрчлөлт оруулдаг. Энэ нөхцөлд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.3. Зүрхний асуудал Булчингийн дистрофийн үед зүрхний үйл ажиллагаанд доголдол үүсэж болно. Эдгээр өөрчлөлтүүдийг “кардиомиопати” гэж нэрлэдэг ба эхэндээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно, зарим хүний хувьд амьсгаа давчдах, ядрах эсвэл хөл хавагнах зэргээр шинж тэмдэг илрэх нь бий. Хамгийн аюултай нь энэ өвчний үед зүрх хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг байна. Үр дүнд нь зүрхний хэм алдагдах, муужрах, толгой эргэдэг аж.2. Нүдэнд цагаа буух Нэмж хэлэхэд булчин өөрчлөлтөд орох үед хүмүүсийн нүдэнд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Үүнээс болж нүдний булчин сул дорой болж, нүднээс нулимс гарах, нүдний даралт багасах, нүдэнд цагаа буух зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Нүдэнд цагаа буух нь булчингийн дистрофийн үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдэг юм. Энэ нь нүдэн дотор цагаан юм бүрхэж, аливаа зүйл бүрэлзэж харахад хүргэхээс гадна хурц гэрэл харж чадахгүйгээр барахгүй шөнө юм харахад хүндрэлтэй болдог.1. Эрчүүдийн хувьд үс халцрах, үргүйдэх Зарим эрчүүдийн хувьд булчингийн өөрчлөлтөөс болж гормон нь давхар өөрчлөлтөд ордог. Гормоны тэнцвэржилт алдагдах нь урд хэсэг болон хуйх хэсгээрээ эрт халцрахад хүргэдэг ба энэ нь ихэвчлэн 20-иод эсвэл 30-аад насанд тохиолддог байна. Эрчүүдийн дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл нь булчингийн сул дорой байдал болон хатингаршилтай холбоотой байдаг. Энэ нь үргүйдэх шалтгаан болох юм уу эсвэл хүүхэдтэй болж чадахгүйд хүргэдэг байна.Бонус: Булчингийн дистрофийг хэрхэн анагаах вэ? Булчингийн дистрофийн эсрэг эм бэлдмэл гэж байхгүй, харин та үүнээс сэргийлэх үүднээс дараах аргуудын тусламжтай булчингаа чангалж, эрүүл байлгах боломжтой: Тогтмол дасгал хийх Таны булчин сул дорой болж эхэлснээс хойш авч болох найдвартай арга хэмжээнүүдийн нэг бол өдөр тутам бага багаар дасгал хийх явдал юм. Бага багаар эрчимтэй дасгал хийснээр бие организм идэвхжиж, сунгалт нь таны бие организм болон булчинг идэвхжүүлэн хөгжүүлэх юм. Витамин Е болон Д амин дэмээр баялаг хоол хүнс идэх Хэрэв та булчингийн сулралаас болж зовж байгаа бол салмон загас, сардин загас, сам хорхой, бяслаг, өндөг, бүйлс самар, авокадо, брокколи болон оливын тосыг хэрэглээрэй. Куркумагийн нунтгийг хоолондоо хэрэглэх Энэхүү Энэтхэгийн уламжлалт амтлагчийн найрлагад хүний биед хэрэгтэй куркумин гэх бодис байдаг бөгөөд энэ нь булчингийн сулрал болохоос сэргийлнэ. Бусад уух зүйлсийн оронд ногоон цай уух Зарим судалгаагаар өдөрт 7 аяга ногоон цай уух нь булчингийн сулрал болох үйл явцыг удаашруулж, булчинг сулрахад хүргэж буй ядаргаа, стрессээс хамгаалдаг болох нь батлагдсан байна. Ваннд хүнсний сод хийх Байгалийн шүлтийг ашигласнаар таны булчинг хамгаалаад зогсохгүй батгыг эмчилж, өвдөлтийг намдааж, үрэвслийг дарах болно. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол мэргэжлийн эмчид хандах явдал гэдгийг анхаарна уу. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!