Загасны тосыг өдөр бүр хэрэглэх нь илүү ач тустай

Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын зүгээс мэдээлж буйгаар амь насаа алдаж байгаа хүмүүсийн 1/3 нь зүрх судасны өвчинтэй холбоотой гэнэ. Хэдий тийм ч гэлээ Оросын ард түмэн зүрх судасны өвчинд тэгтлээ санаа зовдоггүй байна. Үүний нууц нь хүн бүрийн мэдэх бүтээгдэхүүн болох загасны тос юм. Загасны тос найрлагандаа үл орлуулагдах тосон хүчил буюу омега-3 болон омега-6 эрдэс бодисыг агуулдаг тул зүрх судсыг хамгаалдаг ажээ. Өнөөдөр бид танд загасны тосыг өдөр тутам хэрэглэвэл таны бие организмд гарах гайхалтай өөрчлөлтүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 1. Зүрх судасны өвчин тусах магадлал буурна Загасны тос бие организм дахь холестеролын хэмжээг хэвийн байлгана – аюултай холестеролын хэмжээг бууруулна. Загасны тосонд агуулагдах омега-3 болон омега-6 тослог хүчил нь триглицеридийг багасгаж, артерийн судсыг дотроос нь цэвэрлээд зогсохгүй цусны даралтыг бууруулдаг тул зүрх судасны өвчин тусах эрсдэлийг багасгана.2. Илүү хурдан, уян хатан бодно Омега-3 найрлагандаа “DHA” хүчил агуулдаг бөгөөд энэ нь эсийн хальсыг эрүүл байлгаж, мэдрэлийн эстэй холбогдох үйл явцыг бэхжүүлдэг байна. Иймээс загасны тосыг Альцгеймер өвчний үед хэрэглэдэг билээ. Хэд хэдэн судалгаагаар загасны тос нь тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг бөгөөд шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ.3. Дархлааны систем сайжирна Ихэнх улс оронд ханаагүй хүчлийг масло эсвэл маргарин тосны найрлаганд оруулдаг. Загасны тос нь омега-3 тослог хүчлийг агуулдаг ба энэ нь биеийн зарим эд эсүүдийг нөхөн сэргээдэг байна. Үр дүнд нь дархлааны систем сайжирч, бие организмыг төрөл бүрийн өвчнөөс хамгаалах болно. 4. Эрч хүч нэмэгдэнэ Майкль Хаткинсон /унадаг дугуйн спортын тамирчин/ өөрийн номондоо хурд бол: сэтгэл хөдлөл, шинжлэх ухаан болон аз бөгөөд эдгээрт омега-3 тослог хүчил сайн нөлөө үзүүлдэг гэж бичжээ.
Шинжлэх ухаанчид үүнийг баталсан: эдгээр шим тэжээлийг хэрэглэснээр бие организмд тослог хүчил шингэж, дасгал хөдөлгөөн хийх үед алдагдах гликогены хэмжээг тэнцвэржүүлнэ. Ингэснээр тамирчдын тэсвэр хатуужил, эрч хүчийг улам нэмэгдүүлдэг байна.5. Диоприкс өвчин тусах магадлал буурна Өнгөрсөн зууны дунд үеэс далайд ойролцоо амьдардаг хүмүүс загас иддэг болсон ба үр дүнд нь үе мөчний өвчин бага тусдаг байжээ. Үүний учир шалтгаан: тосгүй үе мөч уян хатан байдлаа алдаж, гэмтэж бэртэх үндэс болно. Мэдээж загасны тос үе мөчний өвчнийг эмчлэхгүй, гэвч энэ өвчин тусах эрсдэлийг багасгах ач тустай гэдгийг бүү мартаарай.6. Дасгал хөдөлгөөн хийсний дараа богино хугацаанд эрч хүч сэлбэгдэнэ Судалгаагаар омега-3 тослог хүчил хэрэглэдэг хүмүүс дасгал хөдөлгөөн хийсний дараа булчин нь булгарах, өвдөлт мэдрэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэггүй болох нь батлагджээ. Судалгаанаас үзэхэд ханаагүй тосон хүчил нь гэмтэл бэртэлтэй холбогддог мэдрэлийн эсийг хамгаалж, үхжихээс сэргийлдэг байна. Үүнээс харахад загасны тос таныг супер хүн болгохгүй ч гэлээ илүү эрч хүчтэй дасгал хөдөлгөөн хийхэд тань туслах юм.
7. Стресс бухимдалтай тэмцэхэд амар болно Ханаагүй тосон хүчил нь серотонин ялгарах үйл явцыг нэмэгдүүлдэг ба энэ гормон сайхан ааштай байх үндэс гэдгийг та мэдэх биз ээ. Иймд стресс, бухимдлаас хол байх юм. Гэвч бага насны хүүхдээс загасны тосыг хол байлгах хэрэгтэйг анхаарна уу. Судалгааны үр дүнгээс харахад загасны тос нь сэтгэцийн өвчтэй болон шизофренитэй хүмүүст сайн нөлөөтэй болох нь батлагдсан байна.8. Нүдний даралт буурна Мэргэжлийн эмч нар нүдний даралттай хүмүүст загасны тос хэрэглэхийг санал болгодог байна. Тосон хүчил нь нүдний шингэнийг багасгах ба үр дүнд нь нүдний даралт буурна. Мэдээж хэрэг загасны тос бүрэн эмчилгээ хийж чадахгүй ч гэлээ олон судалгаанаас үзэхэд омега-3 хүчил нь нүдийг олон эрсдэлээс хамгаалдаг болох нь батлагджээ.9. Олон төрлийн витамин болон эрдэс бодисоор тэжээгдэнэ Загасны тос нь бүхэлдээ витамин болон эрдэс бодисоор баялаг юм. Загас бүрт агуулагдах амин дэмүүд нь үйлдвэрээс шалтгаалаад харилцан адилгүй учир загасны тосыг мультивитамин болгон хэрэглэж болохгүй. Хэдий тийм ч гэлээ загасны тосны найрлаганд витамин А болон витамин Д амин дэмүүд байдаг ба эдгээр нь үс хэврэг болох болон кальци, фосфорын дутагдалд орохоос сэргийлнэ. Түүнчлэн өмнө нь хүмүүс хүүхдүүдээ рахит өвчин тусгахгүйн тулд загасны тос уулгадаг байсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг.
10. Арьс эрүүлжинэ Загасны тос арьсанд сайн нөлөөтэй, учир нь омега тосон хүчил коллагеныг бий болгоно – арьсыг толигор байлгаж, үрчлээс тогтохоос сэргийлдэг. Хөгшрөх болон стрессээс болж коллаген багасдаг бөгөөд ингэснээр арьс хуурайшдаг байна. Ханаагүй тосон хүчил бас батгыг арилгахад тусална. Омега-3 тослог хүчил хүчтэй дархлаажуулалт учир батгыг хурдан хугацаанд эмчилнэ.11. Зөв хооллоно Судалгаагаар хооллосны дараа дахин юм идэх хүслийг төрүүлдэггүй байна – загасны тос. Бас зарим шинжлэх ухаанчид омега-3 тослог хүчил биед орсноор өөхийг задалдаг болохыг олж тогтоожээ. Үр дүнд нь бие организм өөхийг хадгалалгүй, харин өдөр тутмын амьдралын эрч хүч болгож, зарцуулж эхэлдэг байна. Түүнчлэн загасны тос биед хэрэгтэй их хэмжээний калорийг агуулдгийг мартаж болохгүй.12. Хөхний хэмжээ томорно Судлаачид ханаагүй тосон хүчил хөхний хэмжээг томруулах бүрэн боломжтойг олж тогтоосон байна. Иймд та оливын тос, хатаасан үр, дүпү эсвэл далайн ургамал, сагамхай загасны тосыг хэрэглээрэй. Үр дүнд нь таны хөх урьд өмнөхөөсөө багагүй томрох болно.Бонус: Ямар төрлийн загасны тос сонгох хэрэгтэй вэ? Хамгийн эхэнд таны анхаарах ёстой зүйл бол юугаар хийсэн загасны тос болохыг мэдэх явдал юм. Ихэнхдээ загасны тосыг сагамхай загасны элгээр хийдэг – хамгийн энгийн бөгөөд хямд арга юм.
Гэвч энэ нь шилдэг сонголт биш. Элэг нь хорт бодис болон биед сөрөг нөлөөтэй метаболитуудаар элбэг байдаг. Загасны тосыг загасны мах болон булчингийн тусламжтай гаргаж авсан байвал илүү их үр дүнтэй. Жишээ нь салмон загасных байж болно. Эрүүл мэнд болон бие организмаа хохироохгүйн тулд загасны тосыг хэрхэн зөв хэрэглэхийг мэдэж байх ёстой. Хэрэглэхийн өмнө заавартай танилцаж болохоос гадна хэрэв хүсвэл эмчид хандаж, зөвлөгөө авч болно. Хэрэв та загасны харшилтай бол загасны тос хэрэглэж болохгүй. Эсвэл бамбай булчирхай, элэг, ходоод гэдэс болон шээсний асуудалтай бол бүр ч хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай. Дархлааны систем болон өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд 1-3 сарын хугацаанд эсвэл намрын сүүлээр юм уу, өвлийн улиралд загасны тосыг хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн хийдэггүй бол тунг нь бага зэрэг нэмж болно. Загасны тосыг хооллож байхдаа эсвэл хооллож дуусмагцаа хэрэглэх нь тохиромжтой.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.