Uncategorized

Нойрон дунд амьсгал тасалдах эмгэг

Нойрон дунд амьсгал тасалдах эмгэгтэй(OSA-obstructive sleep apnea) хүмүүс сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, энэ өвчнөөс шалтгаалсан нас баралт болон бусад эрхтэн тогтоллцооны эмгэг их тохиолдож байгаа нь бидний амьдралын буруу хэв маяг, энэ өвчний талаар ойлголт муу, эмчилгээний арга нь өвчтөнөөс өөрөөс нь их хүчин чармайлт шаарддаг, олон төрөлтэй зэргээс шалтгаалдаг. Мэс заслын эмчилгээнээс өмнө биеийн жинг бууруулах, CPAP-Continuous positive airway pressure эмчилгээтэй хамт амьсгалын дээд замын булчингийн хүчийг сайжруулах дасгал(oropharyngeal exercise) нь хөнгөн болон дунд зэргийн OSA-тай хүмүүст өдөрт хамгийн багадаа 10 минут 3-4 сар тасралтгүй хийх нь үр дүнтэй байсан гэсэн судалгаанууд байдаг.Энэхүү дасгалыг хийснээр унтах үед суларч, амьсгалын замыг таглаж, агаар орох гарах урсгалд саад болоод байгаа булчингуудын хүч нэмэгдэснээр бага эзэлхүүнтэй болдог.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!