Зангирсан булчин суллах болон сэтгэл зүйн тогтворгүй байдлаас 1 минутын дотор ангижрах аргa

Өдөржин ажилласны дараа бүх л булчин өвдөж, нуруу тэнийлгэх, толгойгоо эргүүлэхэд ч хэцүү болдог үе бий. Үүний шалтгаан нь “булчингийн хуяг” хэмээн нэрлэгдсэн, Вильгельм Райх хэмээх хүний анх олж харсан стресс болон түүнд үзүүлэх биеийн хариу үйлчлэл зэргийн харилцан уялдаат үйл ажиллагаа юм. Тэрээр хүн өөрийн дотор бүх л зүйлээ хадгалж, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх дадал зуршлыг үүнтэй холбон тайлбарлаж байжээ.
Өөрөөр хэлбэл хүний сэтгэл зүйн бүх л бэрхшээл нь хүний булчин чангарч хатуурах байдлаар илэрч гарахыг хэлнэ. Энэ удаа иймэрхүү чангарсан булчинг суллах 6 аргыг танилцуулах болно. Эдгээр дасгалыг хийхэд танд их цаг хугацаа хэрэггүй бөгөөд үр дүн нь удахгүй илрэх билээ. 1. Нурууны дунд хэсэг болон бүсэлхийгээр өвдөх үед Нурууны булчин байнгын ачаалалтай нэгэн хэвээр байх нь олон янзын өвчлөлд хүргэж болох ба эдгээр нь шохойжилт, нурууны зөөлөн эдийн хатуурал, нугасны зөөлөн эдийн өвчлөл, нуруу нугас муруйх зэрэг болно. Мөн дарагдсан нуруу нугас нь зүрхний өвчин бий болгож толгой өвдөх, толгой эргэх, хараа муудах нөхцөл болдог байна. Нурууны булчинг хэрхэн суллах вэ? Энэ дасгал нь таны нурууны булчин чангарснаас болж өвдөхөд тус болно. Цэх зогс. Гараа дээш өргөөд дараа нь толгойн ард авчирна Арагшаа хотой. Нурууны байдал хотгор гүүр мэт болох ёстой Үндсэн байрлалд эргэн орно. Энэ дасгалыг 5 удаа давтана.2. Нурууны дээд хэсэг, хүзүү орчимд өвдөх үед Та энэ нийтлэлийг уншиж байхдаа компьютерийн ард сууж байгаа болов уу. Таны хүзүү яг одоо зөв байрлалд байна уу, үгүй юу гэдгээ нэг шалгаад үз: Мөр өргөгдөөгүй байх ёстой Нурууны далны болон мөрний булчингууд чангараагүй байх ёстой Дал, мөрний булчин чангарч зангирах нь стресс болон ядаргаатай холбоотой бөгөөд байнга мөрөө өргөж, унжуулж явдаг зэргээс шалтгаална.
Хүзүү болон нурууны дээд хэсгийн өвчнийг хэрхэн үгүй болгох вэ? Хүзүү бол аливаа стресст хамгийн түрүүнд хариу үйлчлэл үзүүлдэг биеийн хэсэг юм. Хүзүүний өвчлөл нь цусан хангамж, зүрх судас, мэдрэлийн судал зэргийн ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Тархинд очих ёстой хэмжээнээс бага хүчилтөрөгч очих, тэжээллэг бодис дутагдах, булчин сулрах зэрэг нөхцөл бий болдог байна. Эдгээрийг үгүй болгохын тулд доорх зүйлийг хийнэ: Хөлөө тэгшхэн, мөрний хэмжээний зайтай тавина Гараа ташаандаа авч толгойгоо урагш гудайлгаад дараа нь арагш гэдийлгэнэ. Энэ дасгалыг 8 удаа хийгээрэй. Хүзүү мөрний булчин чангарсныг хэрхэн суллах?
Хүзүү мөрний булчин чангарч зангирах үндсэн шалтгаан нь даарах, дасгалын өмнөх бэлтгэл, бие халаалт дутуу, нэгэн хэвийн хөдөлгөөн удаан, олон дахин хийсэн, хүнд цүнх үүрсэн зэрэг болно. Энэ нь булчингийн эд эс үрэвсэх нөхцөл болдог байна. Тэгшхэн зогсоод гараа толгойн ард авна Хүзүүгээр эхлээд баруун дараа нь зүүн тал руу хазайлгана Хэрвээ хэцүү байвал гараараа дэмжиж болох ба энэ нь булчин сунахад хэрэгтэй Хамгийн багадаа уг байрлалд 10 секунд орчим болох ба тал бүрдээ 10 секундээр барьж дасгалыг гүйцэтгэнэ.3. Нүүрний булчин чангарч зангирах Заримдаа стрессээс болж толгойн болон нүүрний булчин хямрах нь бас байдаг. Та нүүрний булчин зангирсныг мэдэхгүй байж болно. Гэхдээ үүнийг илрүүлэхэд амархан юм. “Булчингийн хуяг” байгааг илэрхийлэх хамгийн энгийн арга нь таны нүүрэнд тогтсон ямар нэг сэтгэл зүйн байдлыг илэрхийлсэн хэлбэр байсаар байгааг олж харах юм. Толины өмнө өөрийгөө удаан, анхааралтай харж, хуруугаараа нүүрээ илж үзэн, хатуурсан хэсэг байгаа эсэх, зөөллөх хэрэгтэй эсэхийг мэдэж болно. Дух орчмын булчин чангарах нь толгойн өвчин бий болгох, тархины даралт ихэсгэх, нүдний орчимд булчин зангирахад хар хүрэн тойрог бий болох, хурдан ядрах, эрүү орчмын булчин зангирахад шүдний янз бүрийн бэрхшээл бий болох, нүүрний арьсыг тэжээх судас нарийсах зэрэг өвчлөл бий болдог байна. Нүүрний булчингийн чангарлыг хэрхэн арилгах вэ? Тэгшхэн зогс. Гараа толгойн ард авах ба хуруугаа салаавчилж болохгүй.
Толгойгоо тал тал тийш эргүүл Хэрвээ эвгүй байвал гараараа зөөлөн дэмжлэг үзүүлж болно Энэ дасгалыг тал бүрдээ 4 удаа хийнэ. Дасгал хийж дуусаад нүүрний арьсанд гараар иллэг хийнэ.4. Бүх л биеийн булчин зангирч, өвдөх Нурууны булчин чангарах нь нугасанд муу нөлөөтэй ба их хүнд нөхцөлд нугас муруйх нөхцөл болдог. Хөдлөх явцад нурууны үе нугасны нейроныг дарах учир бүх эд эрхтэн өвдөнө. Мөн судал дарагдах нь биеийн бүх л хэсэгт зовиур бий болгох, эд эс хавагнах зэрэг сөрөг нөлөөтэй. Биеийн хэт ачааллыг хэрхэн үгүй болгож булчинг суллах вэ? Энэ дасгал нь бүсэлхийний, нурууны доод хэсгийн, гэдэсний булчингийн ачааллыг бууруулна. Тэгш зогсоно. Гараа толгойны ард авна. Биеэ баруун тийш хазайлга. Энэ үедээ зүүн гараа баруун тийш сунгана Үндсэн байрлалдаа шилжээд нөгөө талдаа энэ хөдөлгөөнөө хийнэ. Тал бүрээр 4 удаа хазайх дасгал хийнэ.
5. Сэтгэл зүйн дарамтаас ангижрахын тулд Сэтгэл зүйн дарамтанд орсноо цаг тухайд нь мэдэж таних, түүнээс салах нь их чухал зүйл. Жижиг дарамт өдрийн туршид бий болж болох ба тухай бүрд нь үгүй болгохгүй бол хуримтлагдсаар эхлээд түгшүүрт нөхцөлд байх ба удалгүй сэтгэл санааны хүндрэл, хямралд орж хүндэрдэг байна. Та бий болсон бэрхшээлийг хэдий чинээ хурдан шийдэх гэж оролдох тусам байдал улам хүндрэх нөхцөл бий болдог гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та нэг л зүйлийн тухай дахин дахин бодож, салж чадахгүй байвал доорх дасгалыг хийгээрэй. Сэтгэл зүйн дарамтаас хэрхэн салах вэ? Энэхүү дасгал нь сэтгэл санааны дарамтанд байгаа болон амархан ядардаг хүмүүст зориулагдсан ба бүх л насныхан хийж болох цогц дасгал юм. Тайван чимээгүй орчин сонгож авна. Аль болох агаарын солилцоо сайтай газар байх нь зөв.Дасгалыг суугаа болон босоо байдлаар хийнэ. Хөлөө зэрэгцүүлэн тэгш зогсоно. Нүдээ аниад бие суллан тайван амьсгална.
Толгой цэх, хэвийн байдалд, сул байх хэрэгтэй. Гараа бие дагуулан чөлөөтэй унжуулсан байна. Суугаа байдлаар дасгал хийх бол гараа хөл дээрээ тавина. Мөрөө арагш болгох хөдөлгөөн хийхдээ мөрөн дээрээ байгаа юмыг сэгсрэн хаяж байгаа мэтээр хөдөлгөнө. Дараа нь биеийн жингээ хэвлий хэсэгт төвлөрүүл. Биеэ суллан хөлийн булчингийн хүчийг мэдрэх гэж оролд. Тэнцвэрээ барина. Бүх л ачаалал, зангираа алга болох үед энэ нь тийм ч хэцүү зүйл биш байх билээ. Биеэ суллан илүү хөдөлгөөн хийх хэрэггүй. Ийм байдалд 5 минут байхыг хичээгээрэй. Дасгал хийж байх явцад юуны ч тухай бодохгүй байхыг хичээ. Дасгалаа хийж дуусаад нүүр, хүзүү, мөр цээжний хэсэгт зөөлөн иллэг хийгээрэй. Эдгээр дасгал нь их амархан хөнгөн байгаа биз? Та эдгээр дасгалыг ажлын байран дээрээ ч хийж болно.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.