Uncategorized

Таны нүд ядраад байна уу? Тэгвэл дараах 8 дасгалыг хийгээрэй

Харах үйл явц маш чухал бөгөөд тархины үйл ажиллагааны 50%-ийг идэвхижүүлдэг болохыг шинжлэх ухаанчид олж тогтоожээ. Одоо үед бидний ихэнх нь компьютерnaн өмнө олон цаг сууснаас болж харааны асуудалтай болж байгаа нь нууц биш. Гэсэн хэдий ч үүнд яаран санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл олон цаг ажилласнаас болж ядарсан нүдийг амраах үйлчилгээтэй дасгалууд байдаг байна. Техникийн хөгжил дэвшил бидэнд маш олон боломжийг олгож байгаагаас гадна орчин үед компьютерийн тусламжтайгаар бид их зүйлийг хийж бүтээж байгаа ч олон цагаар харж суух хэрэгтэй болдог. Ядарсан нүдийг амраах, хаана ч хийж болох дасгалуудыг хүргэж байна.1. Ойр болон хол байгаа зүйл рүү анхааралтай харах Энэ дасгалыг босоо чиглэлд зогсож эсвэл сууж байгаад хийнэ. Эрхий хуруугаа урдаа 0.2-0.5 метр байрлуулж, 10-15 секунд анхаарлаа төвлөрүүлж харна. 3-6 метрийн урд байгаа ямар нэгэн зүйл рүү анхааралтай харж, 10-15 секунд байна. Сүүлд нь өөрөөсөө хол /мод эсвэл барилга/ байгаа зүйл рүү харж, дахиад 10-15 секунд болно.2. Хоёр хажуу тийш харах Энэ дасгалыг босоо чиглэлд зогсож эсвэл сууж байгаад хийнэ. Толгойгоо хөдөлгөлгүй зүүн талд байгаа зүйл рүү анхааралтай харна. Дараа нь баруун талд байгаа зүйл рүү анхааралтай харна. 5 удаа хоёр тийшээгээ ингэж хараарай. 3 удаа давтахад болно.3. Нүдээ дээш, доош болгон хөдөлгөх Энэ дасгалыг босоо чиглэлд зогсож эсвэл сууж байгаад хийнэ. Нүдээ доош хөдөлгөж, харагдаж байгаа зүйл рүү анхааралтай харна. Нүдээ дээш, доош нэг чиглэлд 5 удаа хөдөлгөнө. 3 удаа давтана. 4. Нүдээ диагональ болгож хөдөлгөх Энэ дасгалыг босоо чиглэлд зогсож эсвэл сууж байгаад хийнэ. Нүдээ доош болгож, зүүн түүш чиглүүлэн хар. Нүдээ диагональ болгож баруун тийш болгож, харагдаж буй зүйл рүү анхааралтай харна. Чиглэлийг өөрчилнө. Нүдээ доош болгож зүүн тийш чиглүүлэн харах бөгөөд нүдээ диагональ болгон зүүн тийш харна. Энэ дасгалыг чиглэл тус бүр дээр 5 удаа хийнэ. 3 удаа давтаж болно.5. Нүдээ тойруулж хөдөлгөх Энэ дасгалыг босоо чиглэлд зогсож эсвэл сууж байгаад хийнэ. Цагийн зүүний дагуу нүдээ удаан тойруулж хөдөлгөнө. 5 удаа нүдээрээ тойрог зур. Чиглэлийг өөрчилж нүдээ цагийн зүүний эсрэг чиглэлд тойруулж хөдөлгө. Мөн 5 удаа нүдээрээ тойрог зурна. 3 удаа давтахад хангалттай.6. Нүдээ цавчих Энэ дасгалыг босоо чиглэлд зогсож эсвэл сууж байгаад хийнэ. Нэг минутад 10-15 удаа удаанаар нүдээ цавчина. Энэ дасгалыг 2 минут хийхэд болно.7. Алгаа хавсрах Алгаа хавсрах дасгал нь харааны ачааллыг багасгаж, амраах найдвартай арга юм. Харанхуй өрөөнд тохойгоо ширээнд тавьж сууна.Гарынхаа алгыг хооронд нь сайтар үрж, халуун болох үед нь нүдэн дээрээ тавина. Харанхуйг төсөөлж, гүнзгий амьсгаа ав. Энэ дасгалыг 2 минут хийнэ.8. 20/20/20 дасгал Хэрэв та бүх л өдрийн турш компьютерийн өмнө суухаар болбол 20 минут тутамд завсарлага авч, 6 метрийн зайд байгаа зүйл рүү харж зогсох хэрэгтэй. Энэ дасгал таны нүдийг завсарлах үеэр амраах болно.Бонус: Нүдний спа Дасгал хийх нь нүдийг амраах төгс арга. Гэхдээ та эдгээр дасгалуудаас гадна илүү их үр дүнг хүсэж байвал нүдний маск хийхэд хангалттай. Энэ маск ердөө 3 орцтой: 1 хоолны халбага үрсэн лууван 1 ширхэг өндөгний цагаан 1 цайны халбага зуун настын ургамал Бүх орцыг саванд хийж, сайтар холино. Дуусмагц нүднийхээ доор түрхэж, 15-30 минут байлгана. Дараа нь маскаа усанд угааж арилгана. Эдгэр дасгалууд нь бүгдээрээ үр дүнтэй болох нь батлагдсан. Хэдий тийм боловч таны нүд удаан хугацаанд ачаалах эсвэл хараа тань муудах шинж тэмдэг илэрвэл тэр даруйд нь мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг анхаарна уу.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!