Uncategorized

Дархлаагаа сайжруулахын тулд долоон тамираа бүгдийг нь л тэтгэж төлжүүлж байх хэрэгтэй.

ТАМИР ГЭЖ ЮУ ВЭ?Бодь сэтгэлтэн эмнэлэгийн зөвлөх эмч Г.Одонцэцэг зөвлөж байна:Тамир гэж юу вэ?Тамир хэмээх нь хүний бие эрхтнийг бүрдүүлж байдаг идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дуслыг хэлнэ. Бидний идэж ууж буй хоол, унд ходоодонд орсноор шингэлтийн гурван хүчээр боловсорно. Түүний шим нь цусыг, түүний шим нь махыг, түүний шим нь өөхийг, түүний шим нь ясыг, түүний шим нь чөмгийг, түүний шим нь дуслыг төлжүүлнэ. Шим боловсрох бүрд түүний хаягдал цөв нь ялгарч, гадагшилдаг. Тиймээс өтгөн, шээс, хөлс, нулимс, хумс, нус, хулхи зэрэг цөвүүд хэвийн гадагшилж байх ёстой. Хэрэв өтгөн хатах, шээс чавдагших, хөлс гарахгүй байх, эсвэл ихсэх зэрэг шинж илэрвэл тунгалаг, цөвийн боловсролтын үйл ажиллагаанд эмгэг үүссэн байна гэж үзэж болно.Тэнхээ тамир сайн бол биеийн дархлаа сайн байна.Дархлаагаа сайжруулахын тулд долоон тамираа бүгдийг нь л тэтгэж төлжүүлж байх хэрэгтэй. Биеийн дархлааг сайжруулна гэдэг нь долоон тамир, тунгалаг цөвийн боловсролтыг сайн байлгах хэрэгтэй гэсэн үг. Тунгалаг цөвийн боловсролтыг сайн явуулахын тулд гурван галын илчээ мөн сайн байлгах хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс ус уугаад биеэ цэвэрлээд эрүүлжинэ гэж ярьдаг. Гэтэл ус их уух нь галын илчийг дарж, тамирын боловсролтыг муутгаж, дархлааг сулруулахаас гадна хаван өвчнийг үүсгэнэ. Тамир тэнхээ сайн байхын тулд цус, мах, өөх, яс, чөмөг, дуслыг шимжүүлдэг шимтэй хоол ундыг улирал, насандаа тохируулж, бас хэмжээг нь тохируулж хэрэглээрэй.Сэтгэлийн тэнхээ, дархлаа сайн бол биеийн дархлааг дэмжинэ.Долоон тамирын хамгийн эцсийн тунгалаг буюу охь тунгалаг гэж бий. Энэ нь зүрхэнд байдаг тамир бөгөөд хоол тэжээлээр тэжээгдэхээс гадна хамгийн гол нь зөв сэтгэлээр тэжээгддэг. Хүн биеийн дархлаа буюу тамираа сайн байлгахын тулд их зөв сэтгэлтэй, уужуу амар амгалан байх хэрэгтэй. Охь тунгалаг нь гутрал, шаналал, буруу үзэл бодлоор барагдаж, доройтдог. Охь тунгалгийг сайжруулахын тулд өөдрөг, зөв сэтгэлтэй байж, сэтгэлдээ 84 мянган нисванисыг аль болохоор үүсгэхгүй байх хэрэгтэй. Өдөр бүр цаг үргэлж өөдрөг зөв бодолтой, уур уцааргүй, гуниг гутралгүй байж, энэ бүгдийг зөв, буянлаг мэдлэг, оюун, сэтгэлээр охь тунгалгаа тэжээн тэтгээд явбал тамир сайн, цог золбоотой байхын чухал үндэс болно.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!