Uncategorized

ЭЛЭГ НӨХӨН СЭРГЭЭХ “ЭМИЙН БУС” АРГА

Элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээх ундааны талаар Оросын гастроэнтерологч эмч Алина Будаковская ярьсныг “Москва 24” телевиз дамжууллаа. “Элгэнд лууван, хулууны (тыква) шүүс хамгийн ашигтай. Токсины хортой үйлчилгээг багасгадаг каратиноидуудыг лууван агуулдаг. Ийм ундааны өдрийн норм бол 250мл. Мөн хүнсний ногооны шүүс сайн, ялангуяа улаан манжинг заавал хэрэглэ. Улаан манжин бол элэгний эсүүдийг залуужуулдаг, бас түүний детоксикаци чанарыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн минерал ус сайн, ялангуяа дундаж ба их давсархаг бол. Энэ нь элэгний үрэвслийн явцыг сааруулж цөсний ачааллыг багасган цөс ялгаралтыг сайжруулж, хоол боловсруулалтыг хэвийн болгодог. Элэгний ажиллагаа доголдсон бол өдөрт 3 хүртэл стакан ууна. Харин эрүүл хүн өдөрт 1 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө 1 стакан минерал ус уухад хангалттай” хэмээн А.Будаковская эмч зөвлөж байна. “Натурал кофе өдөрт 2-3 аягыг ууж болно, яагаад гэвэл кофеин нь элэгний ферментүүдийн ялгарлыг идэвхжүүлдэг. Чухам энэ ферментүүд нь бодисын солилцоонд нөлөөлдөг билээ” хэмээн А.Будаковская онцлон тэмдэглэв.Эх сурвaлж Шөнө сэрэх үед халуурч, хөлөрсөн байх үеийн мэдрэмж хамгийн онцгүй байдаг. Энэ нөхцөл байдал сайхан унтаж амрахад саад болохоос гадна маргааш нь эрч хүчгүй, сулбагар байхад хүргэдэг. Тэгвэл чухам юунаас болж хөлөрч байгаа болон үүнээс сэргийлэх эхний алхамыг мэдэж авъя. Шөнө хөлрөхөд хүргэж буй хамгийн түгээмэл шалтгаануудыг танилцуулж байна. Шөнө хөлрөх нь ихэнхдээ халуун уур амьсгал, хэтэрхий их хөнжил хэрэглэх эсвэл гудас дэвсэж унтдагтай холбоотой байдаг. Хэрэв тийм биш бол дараах 7 шалтгаан таны шөнө хөлөрч байгаагийн гол асуудал байж мэдэж юм. 1. Цэвэршилт Халуу шатаж буй мэт хөлрөхийг мэргэжлийн эмч нар цэвэршилттэй холбоотой гэж тайлбарладаг ба ихэвчлэн шөнө дунд тохиолдоно. Сэрэх үед хамаг биеийн хөлс бурзайсан байна. 2. Эмийн эмчилгээ Зарим эмийн эмчилгээнээс болж шөнө хөлөрч сэрж болно. Гуниг гутралыг эмчлэх эм, сэтгэл мэдрэлийн бэлдмэлүүд болон аспирин хэрэглэх нь шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй гэнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрвэл, мэргэжлийн эмчид хандан эмийн эмчилгээнийхээ талаар зөвлөгөө аваарай. 3. Хорт хавдар Шөнө хөлрөх нь лимфома өвчний эрт үеийн шинж тэмдэг байх магадлалтай. Мөн тодорхойгүй шалтгаанаар жин хасах болон халуурах шинж тэмдгүүд илэрч болно. 4. Халдвар Сүрьеэ, буглаа, эндокардит /зүрхний хавхлаг үрэвсэх/ эсвэл ясны хэврэгшил /яс үрэвсэх/ зэрэг өвчнүүдийн үед шөнө хөлрөх шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн ДОХ туссан үед ч мөн шөнө хөлөрдөг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. 5. Сэтгэл түгших Стресс болон сэтгэл түгшилтээс үүдэж шөнө хөлөрч болно. Сэтгэлийн хямрал, түүний хурцадмал байдал болон нойргүйдлийн асуудлаас болж хөлөрдөг байна. 6. Нойрны эмгэг Унтах үедээ амьсгаа авч чадахгүй байх эсвэл бусад төрлийн нойрны эмгэг шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй. Зүүдэндээ босч явах, унтах эсвэл хахах, өдрийн цагаар нойр хүрэх болон цусны даралт ихэссэн гэх мэт. 7. Гипогликеми Цусан дахь сахарын хэмжээ буурснаас болж хөлөрдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Гипогликеми өвчний улмаас чихрийн шижинтэй хүмүүс шөнө хөлрөх хандлагатай байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!