Uncategorized

ТРОМБООС СЭРГИЙЛЭХ УНДААНУУД

“Тромбоос сэргийлэхийн тулд цусаа шингэлэх шаардлагатай. Ус, анар жимсний шүүс бол цусыг шингэлдэг ундаа. Биеийн 1 кг жинл 33 мл шингэн ногдох ёстой, иймээс та хийжүүлээгүй усыг хангалттай уух хэрэгтэй. Өтгөн цусаас болж тромб үүсэх эрсдэл нэмэгддэг, харин ус бол цусны бүлэгнэлтийн системийг дэмжиж тромб үүсэхэд саад болдог. Ус бол бүхий л шингэн бүтцийн идэвхтэй байх гол нөхцөл, тунгалагийн булчирхай сайн ажиллаж биеэс хортой бодисууд байгалийн жамаар гадагшилна.  Анар жимсний шүүсэнд амин хүчлүүд агуулагддаг, эдгээр нь зүрх судасны системийн ажиллагаанд тустай, цус төлжилтийг хэвийн болгодог. Энэ шүүсэнд мөн Р витамин, В бүлгийн витамин бий. Түүнчлэн 50-иас дээш насны хүмүүст анар маш ашигтай. Мөн улаан манжингийн шүүс ууж байгаарай, учир нь биеэс хүнд металлуудыг гадагшлуулж цусны бүтцийг хэвийн болгодог. Бас үхрийн нүд жимс, тэс жимсний ханд уух сайн. Эдгээр шүүсэнд С, Р витамин агуулагдах тул цусыг эрүүлжүүлэхэд тустай” хэмээн Оросын анагаах ухааны доктор, хоол зүйч-эмч Маргарита Королева зөвлөжээ.  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!