ЦАЛИН ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 1 САЯ БОЛГИЙ ДЭМЖИЖ БАЙВАЛ ШЭЙР
Тэтгэврийн доод хэмжээ ₮500.000 болсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

С.Бямбацогт: Төрийн үйлчилгээний албан хаагчдын урамшуулал алга болчихлоо‼️ Ч.Хүрэлбаатар: Үндсэн цалинг л олгочихоод нэмэгдлүүд өгөхгүй байна‼️ “Тэтгэврийн доод хэмжээ ₮500.000 болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮680.000 болж нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээний албаныхан хамгийн бага цалин авдаг. Гэтэл нэмэлт урамшуулал нь алга болчихлоо” гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тайлбар хийлээ. Төрийн үйлчилгээний алба ба Урамшуулал .Бямбацогт: Төрийн үйлчилгээнийхэн хамгийн бага цалинтай, шоовдорлогдсон‼️ А.Ариунзаяа: Гүйцэтгэл, үнэлгээ дээр суурилсан санхүүжилт батлагдсан‼️ “Төрийн үйлчилгээний албаныхан сард ₮420.000-ын цалинтай. Гэтэл тэтгэврийн доод хэмжээ ₮500.000 болчихлоо. Индексжүүлэхгүй бол болохгүй. Бодлого уялдах ёстой” гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сануулав. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар хийлээ.
Цэвэрлэгч, үйлчлэгч, галч, манаачдын эрх ашиг ? гэх мэт хэлэлцүүлэг өрнөв цахим орчинд харин ийм постууд байна
ҮГҮЙ ДЭМЖИХГҮЙ ! цалингийн доод хэмжээ 2сая байх ёстой. УИХ гишүүн 2.3 сая +4тэрбум дээрээс нь хэдэн 100тэрбумаар нь хулгай хийдэг. Тэгээд зогсохгүй тансаглана. Сүүлдээ дархан хилд халдаж газар нутаг наймаалцаж УРВАСАН. Гэтэл ард түмэн яахаараа 600м төгрөг авах ёстой юм бэ? Хууль бус ИХ,ЗГ-ын гишүүдээс илүү цалин авч баян тансаг амьдрах ёстой. Бид хэмжээлшгүй баян ард түмэн шүү ! Манай ардыг бага доромжлоорой
! Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
news.mn 2022 02 13 Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг. 2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгож нэмэгдүүлж байв. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 10-нд хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ юм. Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй. Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой юм байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл дагаж нэмэгддэг. Тухайлбал 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43.200 төгрөг байсан бол 2020 онд 56.700 төгрөг болж нэмэгдсэн билээ. Дашрамд дурдахад, сар шинийн өмнө улсын төсөвт тодотгол хийж ахмадын тэтгэврийн хэмжээг нэмсэн билээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тус хорооны төлөөлөл нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналаа уламжлав. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж, хөгжүүлэхэд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Мөн Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, эргэж буцдаг хууль гаргахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж, тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатайг онцлов. МҮЭХ-той хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй байх чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа хэллээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, Монголын тээвэр, холбоо, газрын тосны холбоо хэмнэлтийн горимд ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй байхад Засгийн газар анхаарахыг хүсэв. Уулзалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа нар оролцлоо.
Ерөнхий сайд ойрын хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Танд тастай зөвөлгөө ХОЁРХОН ОРЦООР 200 ГАРУЙ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ АНАГААХ ШИДЭТ БЭЛДМЭЛ. ХАДГАЛААД АВААРАЙ Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц, Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц, Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэсэн ардын үг байдаг. Хорт утаа, чимээ шуугианы стресс, тоосжилт зэрэг ө вчин үүсгэх шалтгаан бидний эргэн тойронд мундахгүй их бий. Өвөлжингөө хамрын ханиаднаас салахгүй төрөл бүрийн ө вчин тусаад хэцүү байна уу? Тэгвэл 200 гаруй төрлийн ө вчинг анагаах чадалтай хоёрхон орцтой шидэт жор өөрийн гараар хийгээд ханиад гэдгийг мартаж болох нь ээ. Танд ердөө л сармис, д арс байхад хангалттай! Орц, хийх арга Орц: Сармис – 12 хумс Улаан д арс – 500гр Хийх арга: 12 хумс сармисаа
хальсалж цэвэрлээд, хумс бүрийг нь 4 хэсэгт хувааж жижиглээд агаар нэвтрүүлэхгүй тагтай саванд хийнэ. Дээрээс нь улаан д арсаа хийж таглаад 2 долоо хоногийн турш сэрүүн газар хадгална.
Өдөр бүр савтай бэлдмэлээ сайн сэгсэрч байгаарай! Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ өөр саванд юүлнэ. 2. Хэрэглэх заавар Өглөө, өдөр, оройд хоолныхоо дараа нэг удаа амны халбагаар ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 3-н удаа ууна. Сармис нь 200 гаруй төрлийн ө вчнийг анагаах шидтэй Сармис нь тийм ч
таатай үнэртэй биш ч олон төрлийн ө вчинг анагаах увдистай байдаг. Үрэвслийн эсрэг нөлөөтэй, бактери устгах, биеийг цэвэршүүлэх гээд тоочоод барамгүй олон сайн чанаруудтай. Сармис нь хүний биед орсны дараа биеийн илүүдэл шим тэжээлийг шингээж эргээд биеэр тарааж өгдөг байна. Улаан д арсны эдгээх
чадварууд Улаан дарс нь зөвхөн гоё амттай согтууруулах ундаа биш юм. Энэ нь антиоксидиантын агууламжтай тул зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Тохируулж уух нь цусны даралтыг тогтворжуулж, артерийн ханыг цэвэрлэн, зүрхний цохилтыг сайжруулдаг байна.
Танд тастай зөвөлгөө Сөрөг мэдрэмжийг өөрт ашигтайгаар ашиглах арга Хүний амьдрал хүчтэй сэтгэл хөдлөлүүдээр дүүрэн байдаг. Уур хилэн, үзэн ядалт, айдас, гомдол цаашлаад сэтгэлийн дарамт мөн ядаргаа нь бидний хүсдэггүй хэдий ч мэдрэх ёстой зүйлс юм. Энэхүү нийтлэлээрээ бид танд хэрхэн сөрөг мэдрэмжүүдийг эерэг болгон хувиргаж өөрийн амьдралыг эрч хүчээр дүүрэн байлгах талаар зааж өгөх гэж байна. Эрт үеэс л ухаантан мэргэд хүний сэтгэл хөдлөлийн өөртөө агуулдаг асар их хүчийг гайхан биширсээр ирсэн билээ. Түүнчлэн тэд энэ хүчийг зөв урсгалд оруулан ашиглаж болдог талаар олон сургаал айлдсан байдаг байна. Ингэж сэтгэлийн жолоог гартаа оруулах аргыг
“оюун ухааны айкидо” гэж нэрлэдэг аж. Унтахаас өмнө хийж болох дасгал. Энэ дасгалыг хийхийн тулд та унтахынхаа өмнө өрөөнийхөө голд зогсоод хэдэн минутын турш бүх булчингаа чадах чинээгээрээ чангалах ёстой. Дараа нь биеэ суллах хэрэгтэй. Яг энэ байдлаараа 3-4 удаа давтахад болно. Уг дасгал нь нойр
хулжихыг болиулж өдрийн цагаар сэргэг байхад тань тус болно. Нойрны өмнө хийж болох бас нэгэн дасгал. Унтахынхаа өмнө өөрийгөө өд мэт хөнгөн гэж бодоод агаарт хөөрч байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Ингэхдээ та зөөлөн хэмнэлээр хоёр тийш савлаж байна гэж төсөөлж болно. Амны билгээс ашдын билэг
гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй Мэдээж үргэлж өөдрөг байна гэдэг боломжгүй зүйл, гэхдээ тэгэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Аз жаргалтай байна гэдэг хамгийн амархан мартагддаг мэдрэмж. Тийм болохоор аз жаргалтай байгаа гэдгээ ухаарсан л бол тэр мэдрэмжийг оюун санаандаа тогтоох гэж оролдох хэрэгтэй.
Харин хэцүү үе тохиолдоход эргүүлээд санахад их тус болдог. Ингэж өөрийгөө эерэг мэдрэмжээр цэнэглэж болдог аж. Айдастайгаа нүүр тулах нь маш чухал. Айдсыг сэтгэлийн хүчээр эргүүлж ч болдог. Ингэхийн тулд завилж суугаад алгаа дээш харуулан өвөр дээрээ тавина. Биеэ тэр чигт нь суллаад нүдээ аних
хэрэгтэй. Ийм байдлаар багадаа хагас цаг суух ёстой байдаг. Ингэхдээ нэгэн хэмнэлээр амьсгаагаа авч зөвхөн амьсгалаа хянаж өөр юуны ч талаар бодохгүй байх хэрэгтэй. Өдөр болгон хийвэл энэхүү дасгалын үр дүн ойролцоогоор гурван долоо хоногийн дараа үр дүнгээ өгөх болно. Уг дасгалын үр дүнг илүү хурдан
мэдрэхийг хүсвэл өөрийн бодол санаагаа эерэг бүхнээр дүүргэж өдөр бүрийг идэвхтэйгээр өнгөрөөх хэрэгтэй. Ингээд л маш хялбархан өөрийн амьдралаа илүү дээр болгож болох юм.