Uncategorized

ХЯТАДУУД ОРЦ ОРЦООР НЬ ОРОН СУУЦ АВДАГ УЧРААС БАЙРНЫ ҮНЭ ӨЧҮҮХЭН Ч БУУХГҮЙ БАЙНА

Орон сууцны үнэ хэт хурдан өсөж байгаа учраас монгол хүмүүс орон сууцтай болох нь улам хэцүү болж байна. Сүүлийн үед ипотекийн зээлийн урьдчилгаанд өгөх мөнгө цуглуулах ч маш хэцүү асуудал боллоо. Гэтэл орон сууцны үнэ галзууртлаа өсөж байгаа шалтгааныг зөвхөн барилгын материалын үнэ, долларын ханшны өсөлттэй холбож байгаа нь буруу юм. Хэрэв орон сууцны үнэ өсвөл худалдан авалт буурах учиртай бус уу? Гэтэл орон сууцны үнэ өсөхөд эрэлт буух нь бүү хэл харин ч мөнгөтэй хятадууд орц орцоор нь аваад байгаа учраас монгол хүний хувьд орон сууцтай болно гэдэг нь улам хүнд асуудал болж байна. Удахгүй хил нээгдэж хятадууд олноор орж ирэхээр орон сууцны үнэ бүр тэнгэрт хадна гэж байна. Орон сууцны үнийг хэт хөөрөгдөхгүй байхын тулд гадны иргэдэд орон сууц худалдахгүй байх төрийн бодлого хэрэгтэй байна. Тухайлбал, Канадын ЗГ гадаадын иргэд тус улсад орон сууц худалдан авахыг тодорхой хугацаагаар хориглож, өөрийн иргэддээ орон сууц авахад нь төрийн бодлогоор дэмжлэг үзүүлж эхэлжээ. Энэ бол канад иргэдээ гэсэн Канад төрийн бодлого юм. Монгол улс ч гэсэн монгол иргэдээ бодож ийм шийдвэр гаргах цаг нь болсон байна. Монголын төр барилгын материалын үнийг буулгаж, долларын ханшны өсөлтийг зогсоож чаддаггүй юм аа гэхэд гадаадын иргэдэд орон сууц худалдахыг зогсоож, бодлогоор иргэддээ дэмжлэг үзүүлмээр байна.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!