Uncategorized

Луувантай кето аяган кекс

Ихэнх кето торт, амттан алмонд гурил ашигласан байдаг. Алмонд гурил бол үндсэндээ алмонд самрыг нунтаглаад гурил шиг болгосон байдаг гэж ойлгож болно. Тийм ч учир бас хэт ихээр хэрэглэх нь тохиромжтой бус байдаг.Аль болох эрүүл, эслэг өндөртэй амттан хийхээр зорьсон тул энэхүү жорын дагуу луувантай аяган кекс хийхэд үнэхээр гоё хөвсгөр, зөөлөн, салахын аргагүй амттай боллоо. Туршаад үзээрэй! Кремийг нь cream cheese суурьтай хийхэд луувантай кекстэй маань төгс тохирдог шүү. Жороор хийхэд 12ш кекс болсон бөгөөд кремийг тооцолгүй 1 аяган кекс нь дараах шим тэжээлийг агуулна:Илчлэг: 90ккал | Нүүрс ус: 4гр | Уураг: 2гр | Өөх тос: 7гр | Эслэг: 2.5гр Орц:1/2 аяга (50гр)алмонд гурил almond flour 1/4 аяга (30гр) шаргал маалинга гурил (маш сайн нунтаглах)2 х.х psyllium husk (маш сайн нунтаглах)3/4 ц.х хөөлгөгч (baking powder)1/2 ц.х сода,1/4 ц.х байгалийн давс,1/4 ц.х шанцай (cinnamon)Чимх нунтаг цагаан гаа.60гр масло (өрөөний температурт)1/3 аяга кето монкфрут (erythritol) кето сахар1 ц.х алимны цуу 1/2 ц.х ванилын охь 3 том өндөг (өрөөний температурт – чухал)3/4 аяга (100гр)үрсэн лууван 1/3 аяга (30гр)жижиглэсэн самар (хушга, pecan)Хийх дараалал:1. Хуурай орцуудаа саванд хийн сайтар холино.2. Масло, сахараа хийгээд нь хөвсийтөл нь сайтар хутгана. Алимны цуу, ванилла нэмт хийгээд, өндөгөө нэг нэгээр нь хийж сайн холиорой. Өндөг нь өрөөний температурт байхгүй бол масло маань буцаад хөлдөх талтайг анхаараарай!3. Хуурай орцуудаа бага багаар нэмж хутгана. Дээрээс нь бэлдсэн самар, үрсэн луувангаа хийж аажим холиорой.4. Бэлдсэн кексний савандаа хувааж хийгээд 180C урьдчилан халаасан зуухандаа 20мин болгоорой.5. Крем хийх бол өрөөний температурт байлгасан 115гр cream cheese, 30гр масло, 50гр нунтагласан сахар, 1ц.х ваниллаг сайтар хольж хутгаж бэлдээрэй. Хэт өтгөн байвал 1х.х сүү эсвэл сүүн крем нэмж болно.6. Кексээ гаргаад сайтар хөргөсний дараа кремээ дээрээс нь тавиад таны амттан бэлэн.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!